Pages

16.3.10

Хоёр хаан, хоёр хонгил - Хорхэ Лүис Борхэс





Энэ номны тухай, уншаад төрсөн сэтгэгдлээ эмхлээд цэгцлэе гэтэл бүүр нэг барьцгүй, хаанаас нь яаж эхлэхээ ч мэдэхгүй л байна. Юу ч гэсэн эхлээд Г.А.-ын доорхи шүлгийг унш даа.

Вавилон

Хорхэ Борхэсд зориулав

Тамирдан зүүрмэглэх шөнийн гудамжууд
Тахирласан, сэлүүхэн, хүнгүй.
Тас хар огторгуй.
Оргүй хоосон л
энэ бүх гудамжны төгсгөл, бас уулзвар.

Зэлүүд гудамжнаас би алхааг чинь мэдэрнэ,
Зам тогших таягийг чинь.
Гэрэл цацруулсан тэр товшилтууд
Вавилонд яваа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Хотын гүн дэх цөл,
Цөлийн гүн дэх хот.
Хоосон эрээн мяраан аялгуу
Вавилонд явааг минь давхар сануулна.

Эмс охид сормуусаа,
Дээрэмчид хутгаа билүүднэ.
Энэ гудамжийг амьд туулбал
Дараагийн нь гудамж амдана.

Анх энэ шүлгийг уншаад нүд тогтохгүй гүйлгэж хараад л өнгөрсөн юм. Хорхэгийн номыг уншсаны дараа бага сага юм мэдрэгдэж эхэлж байна. Цөөн мөрөнд энэ агуу зохиолчийн тухай олон зүйлсийг өгүүлжээ...

Вавилон : одоогийн Иракын газар нутаг дээр оршин тогтнож байсан хүчирхэг гүрэн, сүүлд нь Александр Македонский байлдан дагуулсан. (tnx Wiki) "Хоёр хаан, хоёр хонгил" нэртэй өгүүллэг дээр нь Вавилоны хааны тухай гардаг. Вавилон ч, Борхэс ч одоо энэ ертөнцөд үгүй болсон хэдий ч түүний зохиолоор дамжуулан эртний тэр л хотод, түүнтэй нүүр тулан учрах мэтээ...

Төгсгөлгүй, эхлэлгүй... Цаг хугацаа, орон зай өөрөө хязгааргүй... түүнийг өөртөө багтаасан мэт эхлэлгүй бас төгсгөлгүй гудамж, ном судар, хонгил...гэх мэт зүйлсийн тухай олон удаа гардаг (Элсний судар, Захир, Салаа замууд давхацсан цэцэрлэг) Хүний ухаан бодолд хэмжээ хязгаар гэж үгүй юм даа, яаж сэтгэсэн байнаа гэж биширмээр санагдсан.

Зам тогших таяг, ... Борхэс өвчний улмаас нүд нь харахаа байсан гэсэн, тэгээд зохиолоо хүнээр хэлж бичүүлдэг, заримыг нь шууд цээжээр зохиодог болсон гэнээ.

Хотын гүн дэх цөл, цөлийн гүн дэх хот: Бүхий л өгүүллэгүүд нь яг ямар орчинд, хаана болоод байгаа нь нэг их ач холбогдолгүйгээр гардаг. Их хот ч, эзгүй зэлүүд цөл ч байж болно. Мөн бодит түүх үү зохиомол яриа юу гэдэг нь ч тодорхойгүй.

Дээрэмчид, эмс охид: Борхэсийн өгүүллэгүүдэд латин америкчүүдийн эгэл хар бор амьдрал гардаг, тэр дундаа нийгмийн доод давхаргын дүр төрх, "сайн эрс", дээрэм тонуул, аллага, хууль бус наймаанаас өөр юм мэдэхгүй явсаар үхдэг хүмүүс, тэдний амьдралд тохиосон цорын ганц онцгой мөчийн тухай өгүүлдэг.

Түүний зохиолыг бүрэн ойлгож уншихын тулд Грек Ромын домгоос авахуулаад дэлхийн түүх, өрнө дорны сонгодог бүтээлүүдийг уншсан байх хэрэгтэйм билээ. Жишээ нь би "Астерионы байшин"г уншаад юу ч ойлгоогүй, сая викидэж байж хагас хугас юм мэдэж авав, гэхдээ л сайн ойлгоогүй хэвээрээ л... "Захир", "Бурханы бичээс", "Элсний судар" гэх мэт Бурхан болоод эцэс төгсгөлгүй, хязгааргүй, харьцангуй хүчний тухай өгүүлсэн "шидэт реализм"тай өгүүллэг нь гүн нухацтай барьж аваад дахин дахин уншмаар, тэгээд тэгээд бас л ойлгохгүй үлдсэн. Магадгүй толгойд минь сүндэрлэсэн "төөрдөг байшин" түүний зохиолоос үлдсэн бэлэг бизээ, тэр дотроо төөрөөд л явж байхад сонирхолтой :)

"Хагацаагч эмэгчин", "Эмма Зунц", "Хүлээлт" мэтийн хүний сэтгэлийн дотоод, гүн, харанхуй өнцгийг харуулсан өгүүллэгүүд нь уншихад сэрдхиймээр хэрнээ толгой дохин санаа нийлмээр...Гэснээс би "Хагацаагч эмэгчин"г саяхан өөр газраас уншсан санагдаад байгаан даанч санадгүй ээ...Ой тогтоолт гэж хэрэг алгаа. Эндээ ингээд бичиж үлдээсэн юмаа хэдэн сарын дараа уншихаар өөр хүний бичлэг уншиж байгаам шиг санагддаг гэвэл та нар итгэхүү? Хальт хадуурал байлаа :р

Борхэсыг постмодернизмыг үндэслэгч гэж хэлсэн байналээ. Утга зохиолын энэ төрөл жанрыг би ялгаж салгаж сайн мэдэхгүй л дээ, тэхдээ сүүлд уншсан Аюурзаны номууд, мөн Урианхай гуайн "мистик үнэн" тууж хоорондоо ижил төстэй, хөндсөн сэдэв, бичлэгийн арга барил зэрэг нь нэг нэгийгээ санагдуулаад байгааг нь мэдэрсэн... Уншихад яв цав тодорхой биш, ээдрээтэй, сайн ойлгогдохгүй хэрнээ мэдрэмжийг хурцалж өөрийнхөө дотоод сэтгэл рүү өнгийх боломж олгодог нь мундаг, бас гоё.

27 comments:

  1. Hi. Yamar hund yum unshaa ve? Bi chinii bichseniig hurtel arai yadan togtooj unshlaa. Nomond n' bol bur oitolt ch ygyi yum baina. kkk
    Z...

    ReplyDelete
  2. ккк би харин сайн ойлгоогүй ээ тэхдээ ойлгохоос илүү мэдрэх чухал байх, их сонирхолтой мэдрэмж төрүүлдэг ном байсан...

    ReplyDelete
  3. постмодернизм ,шидэт реализм uneheer goe baigaa biz
    Хагацаагч эмэгчин Г.А Эзлэгдсэн байшин түүвэрт байгаа
    Астерионы байшин ,husehiin bol chi ch bi ch hen ch baisan Астерион shig amidarch bolno tiim gantsaardmal esvel ooroo husleeree gantsaardaj gehdee tegeh ogt bolomjgui ene ertonst d hun buriin setgel zurhend Астерион baij l baigaa tiim olon oroo n hen ch orood tuhalj boloh ter olon haalga bas hezeed neelttei baij baidag yg l setgel shig bodol shig husel shig chi ooriinhoo dotorluu ongiigood sain haraldaa magadgui tend chin yg chamtai adilhan nudtei ustei adilhan aranshintai neg Астерион suuj l baigaa baij magadgui /ene buruu hooson bodol ch baij magadguiee ene minii l Астерион-s olj harsan zuil maani shuudee chamd ogt oor sanagdaj baival erdoo gaihah heregguiee ene chin l шидэт реализм shuudee
    aa tiim АЛДАГДСАН ЦАГИЙН ТЭНГИС songodog шидэт реализм baigaa shuu ГАРСИА МАРКЕС-n nimgeheeen nom tegej baigaad avch unshval unshaarai

    ReplyDelete
  4. anh mash ih surrealist, unreal yumiig shimten sonihoj avtagddag baiv shuu. Harin ter buhentei dotor ni orood naizalsnii daraa real orching utga uchirtai bolgoh gedeg bolson, sonirholtoi yum bilee. ali aliniig hamt avch yavahad oilgolt bolon medremj hosloh buizaa.

    ReplyDelete
  5. аахан...төөрч яваад замаа олдог л байхдаа... :)

    ReplyDelete
  6. би ийм юм уншихаар толгой дотроо орооцолдоод их хэцүү болчдын ккк
    бичлэгт холбогдолгүй нэг юм байнаа
    this was just meant to be
    you are coming back to me
    `cause, this is pure love
    `cause, this is pure love

    i know you are more afraid
    then i`ll say i will wait
    `cause, this is pure love
    `cause, this is pure love
    чи минь их эвлэгхэн утга гаргаад орчуулдагдаа, энийг би майррр модон орчуулаад байна, гого болгоод өгөөч тэхүү гуйжийн гуйжийн :P

    ReplyDelete
  7. энэ гоё дуу тээ

    хонгор минь чи бидэн учрах л тавилантай
    холын холоос надруугаа ирж л яваа даа
    яагаад гэвэл бидний хайр ариухан
    янаг дурлал минь цэвэр тунгалагхан


    Борхон зүрхэндээ айдас тээснийг чинь мэднээ
    Бүү эмээгээрэй, амрагаа би чинь хүлээнээ
    яагаад гэвэл бидний хайр ариухан
    янаг дурлал минь цэвэр тунгалагхан

    ReplyDelete
  8. гальт мөлт орчууллаа иймэрхүү болохуу?

    ReplyDelete
  9. yaj gadaad hel surah ve

    ReplyDelete
  10. yrij surah ve

    ReplyDelete
  11. ямар хэл сурах гэж байгаан?

    ярьж сурахад яриад байхаас сайн арга байдгүй гэсэн, би дуугай хүн болохоор энд ирчээд чих нь онгойцон хэрнээ ам нь нээгдэхгүй их удсан :р

    манай охин одоо ид хэлд орж байгаа, шувтан шулганаал давтаж хэлээд л байдгийн, тэгж л сурдаг байхдаа

    ReplyDelete
  12. kkk ednii hel gej neg hetsuu hel bnaa bas englishee sain surmaar bna zarimdaa mongoloo hurtel muu medeh yumaa

    ReplyDelete
  13. huuhedee gej gaihamshig shuu tee nadad bas 2 tiim gaihamshig biishdee

    ReplyDelete
  14. цуг байдгуу? монголд уу...
    хүүхэдтэй болоод амьдралын шинэ үе эхэлдэг юм билээ...түүнгүйгээр амьдралаа төсөөлөхгүй болдог

    ReplyDelete
  15. 6 sard irene odoo mgl dbaigaa

    ReplyDelete
  16. wooow, баярлалаа, ёстой гоё, авъяастаймаа

    ойрд байнга сонсжаагаа

    ReplyDelete
  17. бичас сая баахан сонслоо

    байдаг нэгэн хүүхдүүдээ санаж байгаан байна даа

    гадаа дахиал баахан цас оржийно

    энэ жил яасан их цастай жил болжийноо.

    Blue-гийн хэлж өгснөөр дээшээ хараад баахан зогсож үзэв. Цасан ширхэг өөдөөс унаж ирээд би өөрийгөө Жонатан цахлай болсноор төсөөлжийлээ :р Тэгснээ тэр цасны ширхэгүүд салхины аясаар бужигналдаал... жижигхэн ширхэг бүр нь нэг хүн гэвэл тэдний дунд би бас амьдралын урсгалаар нааш цааш хуйлраад л... тэгж байгаад газарт унаж хайлаад л конец фильма болно доо гэсэн шүү юм бодогджийлээ ккк

    ReplyDelete
  18. konez bol bas neg filma giin ehlel ;> 2 udaa baahan yum bicheed orsongui

    ReplyDelete
  19. .(tsegt zoruilan bichiv)
    surrealismiin tuhai meddeg yum baival bicheech huu.
    Z...

    ReplyDelete
  20. бас экзистенциализмын тухай :)

    ReplyDelete
  21. Z...-d
    Za

    Chat bolgosond sorry shuu Soulmate ee, gehdee minii blog baisan bol chat bolohod buur ch bayarlah baisan biz.

    ReplyDelete
  22. зүгээрээ
    чат болго болго

    ReplyDelete
  23. hey suuliin 2 bichleg haachchihvaa ain

    ReplyDelete
  24. харин? чи аваагүй биз? :р

    ReplyDelete
  25. yamar goyo duunii ugiig yamar mundag orchuulaa ve, uneheer aviyastaimaa

    ReplyDelete
  26. бас экзистенциализмын тухай gen uu yrimaar l bna daan ch jaahan tiimhen sanagdaad zugeer l ene talaar sain meddeg humuus bie bieneesee shine medeelel haij baihad n bi dunduur n orood anhan shatnii yum yriad unaval demii yum bolchih bolovuu gesen ergelzee !!!!!!!!!!

    ReplyDelete
  27. hehe ugui dee
    bi yag yamar utgatai ug ve gedgiig ch medkuu bna

    sanaa zovoltgui engiin hyalbar ugeer bicheed uguuch pls...

    gants ugnii utga meddeg bolj avii gesiin :)

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)