Pages

24.3.10

Эмүжин


Мөрөөдөж , мөрөөдөлдөө зориулан байшин барьж
Мөрөөдөж , мөрөөдөлдөө зориулан цамхаг босгож
Мөрөөдөж , мөрөөдөлдөө зориулан мөнгө олж
Мөнгөө шал дэмий юманд
Үрнэ
2007.03.16

Ойрын хэд хоног Эмүжингийн номыг харав. "Хонгор хүү минь чи намайг энхрийл" гэдэг тас янаг шүлгээр нь анх мэддэг, бас дуртай болж байж билээ...

Амьдрал түүнд өөрийн ул мөрөө гүнзгий үлдээсэн бололтой. Энэ номонд нь гэнэхэн янаглал, гэгээн дурлалын тухай бичсэн шүлэг гэж алга... Гуниглал, ганцаардал, хуурмаг болоод зуурдын учралын тухай л шүлгүүд...

Танилцах зар барьсан залуу
танимхайран угтана
Хүүхэдгүй , ганц бие гэж
Хүрмээ тайлангаа үглэнэ
Байргүй ч гэсэн ажилтай гэж
Барайж байгаад тайлбарлана
Зуун далаас дээш өндөртэй
Зуугаас дээш цалин авдаг
Зуух шиг халуун гэж
Зарын сонин дээр бичжээ
Хүйтэн , харанхуй хотын гудамжинд
Хөлсний унаа хүлээж зогсох шиг
Хөл өвдөнө , сэтгэл өвдөнө
Хөмсгөө будаж амжаагүйгээ
Сая санана...Санаа алдана.

2006.05.16

Үүлэн дээгүүр хөвсөлзөн армаанчиглаж явах сөхөө хаана байна, бодит амьдрал ийм л байхад чинь...

Шүхэргүй бүсгүйн үсний үзүүрээс
Бороо дусална
Шүхэргүй сэтгэлийн гүнд
Бодол живнэ
Усан бороо цонх тогших шиг
Учрал ирнэ
Унасан навчис хөлийн дор
Уйтгар шивнэнэ
Шүхэргүй бүсгүйн үсний үзүүрт
Дусал ус бөнжигнөнө
Шүхэргүй сэтгэлийн гүнд
Дусал нулимс бөртийнө.

2007.06.13
Бүсгүй хүний сэтгэлийн гунигийг... ямар нэгэн барьцгүй хийсвэр зүйлээр биш бодитоор, нүдэнд харагдаж цээжинд хоногштол дүрсэлсэн...

Хүслээ би хол явуулчихсан
Хүрээд ирэхэд нь эзгүй байсан
Хүнтэй сууж, хүүхэд төрүүлээд
Мөрөөдлөө харин
Мартаад удсан
Эрх чөлөөгөө би
Эхнэр нөхрийн амьдралаар
Арилжчихсан
Эргээд түүнийгээ танихаа больсон
Аз жаргал гэж
Аймаар том эндүүрсэн

2006.11.11

Аймаар том эндүүрэл, төөрөгдөл... эргээд замаа олох гэсэн хайлт...

Болдбаатарын Умард-Эрхэс
Баярхүүгийн Батхаан
Хань болоогүй эрчүүдийн
Хайр булаасан хөвгүүд
Дэрийг минь тэгшилж
Дэргэд минь бөртийв
Энгэрийг минь дүүргэн
Эр болж өсөв.
Хоймрыг минь эзэлж
Одоо гэтэл
Охинтой болохсон
Он цагийн уртад
Өөрийнхөөрөө бүдэрч
Ойчоод босохдоо
Өвөртөө эрдэнэ тээхсэн.

2007.05.20

Түүний амьдралыг товчхондоо хэлээд өгч байгаам шиг... Дуучин "хэн" эгчийн амьдралтай бас төстэйм... Хүчтэй, авьяастай, эрэлхэг эмэгтэйчүүдийг ганцаардал сүүдэр мэт дагадаг ч юм болуу...

Үхэх олон арга бий
Үлдэх үүнээс ч олон арга бий.
2007.10.11

Нэг шүлгийнх нь сүүлийн хоёр мөрт...Хэцүү үедээ амандаа үглэж баймаар санагдаад...

Ерөнхийдөө, сайхан ном байлаа...

23 comments:

  1. нэлээд дээхэн уншиж байхад ханьгүй ганц бие бүсгүй хүний гансрал нэвт шувт үнэртэж байсан санагдана.....

    ReplyDelete
  2. kkk bi bol aigaad iimerhuu nomiig barij avch chaddaguimoo neg l evgui aimaar baidiin

    ReplyDelete
  3. emujin ugiin erdemtei.ajiltai ch,argatai chig.

    ReplyDelete
  4. Hilde, нээрээ тийм шүү, тэхдээ иймэрхүү гансрал хэнд ч гэсэн ирж болно бишүү? чиний хэлснийг сонсоод шүхэргүй гэдгийг хань ижилгүй гэдгээр ойлгож уншлаа, тийм утгатайм шиг байна ...

    ReplyDelete
  5. байдаг л нэгэн: чиний хаяг дугтуйн дээр бичсэн мөн үү? энэ номыг чам руу явуулж айлгая :р

    ккк худлаа худлаа тоглосийн, нөгөө чамаас зээлсэн хоёрыгоо буцааж өгөх гээд... 4 сар гаргаад явуулчий

    ReplyDelete
  6. нэргүй: харин тиймээ сайхан ч бүсгүй...

    ReplyDelete
  7. nuguu nuuree bud gedeg shulgiig ni ih sanadag yumaa, Budmaargui uyedee sanaj baigaad l buddag yum kk chuhal ajil

    ReplyDelete
  8. ккк би сая залхуурч сууснаа будчаад ирлээ :р

    зургийн авьяас муутай болохоор нүүрэн дээрээ нөгөө хүүхнээ зурах гэж бөөн юм болохым даа

    ReplyDelete
  9. 1-rt ochigdoriin asuultandaa hariu olson yum uu baihgui boltson bna
    2-rt chamd yamar nomnuud bna nerleerei
    3-rt chamd unshval zugeer bas neg nom end baigaad baihiin JEAN-PAUL SARTRE/WORDS/ geed tsever Existentialism

    za neg iimerhuu chi yu gej bodoj bna

    ReplyDelete
  10. би сайн ойлгож уншаад хариу бичье гээд түр цааш нь хийчихсээн :)

    энэ вийкэндээр жоохон завгүй, явж ирээд бичье

    ReplyDelete
  11. he he, Sartriig bichih zalhuu hureed baisan Soulmate minii bichchaarai, ehleed naana ni Alber Camu g unshval bogino uguullegees ni ihiig oilgih baihaa.

    End bas nuguu zurgag zurah gej buun yum bolno sh dee, iluu gargaj zuraad davharlasaar baigaad aimaar zugaan bolood l ke ke

    kudos

    ReplyDelete
  12. ээ хайрхаан нэрийг нь одоо л сонсож байгаа хүн юугаа бичих вээ Blue минь

    тэхдээ их залхуурахгүй бол аль алийг нь уншнаа

    гол нь яг юуг хэлээд байгаан бол гэж сониуч зан хөдлөөд байгаан...

    ReplyDelete
  13. Alber Camu Sartriig bodvol arai simple bichsen bas uguulleg ni bogino. Manain G A Camu-giin talaar durdsansan daa. Nobel avaad udalgui zaluugaar endees holdson. Ohylosphy goor Nobel avsan hun geheer er ni sonin shuu.
    Er ni huvidaa bodohdoo phylosofiin hamgiin orgil tseg Existentialism gej boddog. Gevch ene mash logikoor yavsaar baigaad Nihilism bolj huvirna. Gutranga uzel. Ene tsegt hureed ganz yumiig dahiad oilgochihvol ertunz gedeg chini bair bairandaa orood gereelteed yavchihaa. Za bi yu bichiv dee. Neg iimerhuu bichleg shig yum bichmeer sanagdaad l heden sar yavaad baigaa shd.

    ReplyDelete
  14. oom franz ayalagaar ni neriig ni heleed baisan baina-Alber Camu, bichihdee Albert Camus shuu
    :>

    ReplyDelete
  15. хэхэ тийм байхаа би чиний хэлснээр хайж үзээд гарч ирэхгүй байсийн..

    тэгж байгаад нэг онгодоо орохоор бичээрэй, хүлээгээл байжийя :)

    ReplyDelete
  16. Deer uyed nomiig ni ch biluu shulgiig ni ch biluu unshij bsan. Oi toind yum uldeegui naasan :). Emujin gedgees shal uur nertei hun baihaar ni gaihaj bilee.
    Chinii endees l baahan shuleg harah yumaa. Bi gej mongoloosoo tasarsan neg hun baih yum. Tasarchihsan ch bish l dee, tegsen yum shig l sanagdaj bna.
    Ter asuult gedeg bichleg deer hariu bichihiin umnu dald hiisen bsan.
    Gehdee end hariug ni bichchihii. Hongor uree har. Tendees olon amidraliin tuhai asuultiin hariu oldono. Hariug ni oldoggui yumaa gehed asuudald ali talaas ni handaj boloh chigiig ugch magad. Kids put everything in perspective gedeg dee. Ene hun buhenii huvid ene unen bish baij bolno l doo. Minii huvid jaahan gegee oruulsan zuil.

    ReplyDelete
  17. Баярлалаа. их таалагдлаа. копидоод гарч одов ;)

    ReplyDelete
  18. рүби... тэрийг дахиж нэг тунгаахгүй бол яг юу бодож бичсэнээ одоогоор мартчаад байнаа ккк тэхдээ хариултыг чинь бичээд авлаа :)

    ReplyDelete
  19. shutdeg, bishirdeg, in person ch taniltsaj ywsan, saixan ch xuuxen saixan ch egch...

    anxnii nom ni sign taigaa ch bii

    xvndetgen yslow

    tatah

    ReplyDelete
  20. 1-rt ochigdoriin asuultandaa hariu olson yum uu baihgui boltson bna
    энийг жоохон азнаж байгаад болъё
    2-rt chamd yamar nomnuud bna nerleerei
    мэйлдцэн
    3-rt chamd unshval zugeer bas neg nom end baigaad baihiin JEAN-PAUL SARTRE/WORDS/ geed tsever Existentialism
    Аюурзана орчуулсанаар гарсан байдгийн байлээ тэр мөнүү?

    ReplyDelete
  21. mailiig avsan МАСТЕР МАРГАРИТА 2 oo zeeleerei unshii geed erdoo amjihgui yvsan yum
    aanhan yg ter orchuulaga n baigaa hevlegdeed udaagui

    ReplyDelete
  22. энд байсан коммент алга болчиж нээрээ... би уул нь уншиж байсым сан...

    Мастер маргарита 2ыг явуулнаа би өөрөө ч уншиж амжаагүй л байгаан ккк

    ReplyDelete
  23. za tegeerei tiim baihaa teguul bi uimraagui yum shig bnaa kkk

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)