14.6.21

Getting old...

 Одонг үзэн ядаж бн. Угаасаа дуртай байгаагүй, авсан хүмүүс баярлаад байдгийг ойлгодоггүй, төмрийн хэлтэрхийтэй цуг ковид л замбараагүй тарах шив дээ. Хамгийн өндөр эрсдэлтэй нь халдвар авч, эмнэлэг нь оргүй гээд хэвтүүлэхээс татгалзаж, хамаг танил тал ар өврийн хаалгаа тогшоод ч нэмэргүйтэж, эцэст нь мөнгөтэй хүчтэй хүний ачаар ам мөлтөс үхлийн савраас булааж чадсан тухай үл өгүүлэн, шал өөр юм бичье.


Санаандгүй явж бгаад анхны хайруудынхаа нэгний зургийг олж үзэв. /Дурламтгай охин байсан тул анхны хайрууд нь бас олон тоон дээр бичигддэг болно/ Осолтгүй нэр нь мөн байхын, өөрийг нь бол танихын аргагүй болжээ. Нас явахын хэрээр илт үсрэнгүй хөгжиж бгаа нэг авьяас болох хүний царай таних онцгой ур чадвар маань ч нэмэр алга. Дунд эргэм насны үл таних эрийн царайнаас дурлаж явсан хөвгүүнийхээ төрхийг яаж ч хичээгээд олж харсангүй. Царай таних авьяасны тухайд, зарим нэг зугатмаар хүнтэй хаа нэгтээ гай болж таарчихлаар секундыг 1000 хуваасны 1 хугацааны дотор маск, хар шилний цаанаас царай таних систем ажиллаад тархинд мэдээлээд хөлийг эргүүлээд алхуулчиж амжиж бгаан. Ердийн үед ийм хурдтай ажилладаггүй тархи шд. Сонин.

Friends Reunion үзэхээс халгаад. Big Bang Theory хэсэг идэвхтэй үзэж бснаа, сизн 12 хальт сонирхсоны дараа үзэх хүсэл унтарсан. Бүгд л хөгширдөг, тэгээд холливудын одууд бол бас танагтай гоёороо байцгаадаг, гэхдээ л он жилийн ул мөр нүүр царай, бие махбодь дээр хайр найргүй гишгэчээд явсныг харахаар гуниг төрөөд байх юм. 

Цаад учир нь бол, би өөр дээрээ цаг хугацааны үлдээсэн мөрийг хүлээн зөвшөөрмөөргүй бгаа болоод л тэр. 2 багыгаа гаргаж өсгөх гээд "дотоод хүүхэн"-ээ муужруулж унагачаад 7,8 жил өнгөрчиж. Өнөөх маань саяхан "сэрээд" өөрийгөө харж цочирдоод, бодит байдалтай эвлэрэхэд хэцүүхэн байх шиг байнөө. Би ер нь хүүхэд гаргах бүртээ ЭЭЖ дүрдээ 100% орчдог, эмэгтэй хүн байхаа бүр мартдаг, тэр хэрээрээ их хатаж гунддаг "цэцэг" юмөө. Аая бас цэцэг болгочжээ. Удаан унтаад сэрсэн дотор эмэгтэй маань нүүр амаа будаж нэг үзээл, хэдэн хувцсаа эргүүлж тойруулж өмсөөл, үнэртэй ус мус цацаж бариал аминдаа их хичээжийнөө. Ядаж л ковидгүй гэдгээ мэдэх баталгаа юм даа үнэр нь мэдрэгдэж байвал...





10.6.21

Сэтгэл дундуур

 Өглөө босоол муухай мэдээ сонсоод хамаг настр будаа. Улс төрд ингэж их анхаарал хандуулж хамаг нервээ бармааргүй л байдаг. Даанч хүүхдийн минь сургууль цэцэрлэгээс авахуулаад өөрсдийн маань эрүүл ахуй, амьдралын чанар, татварт төлсөн мөнгөний зарцуулалт, ирээдүйд авах тэтгэврийн хэмжээ хүртэл улс төрөөс шалтгаалдаг нийгэм учраас тоохгүй орхиж чадахгүй блаа. 

Миний мөрөөдөл бол улс төрд хэн ялж, ямар нам гарлаа ч гэсэн өдөр тутмын ажил амьдралд үзүүлэх нөлөө нь үл анзаарагдам байдаг тийм л улсад амьдрах юм. Харамсалтай нь биелэхэд хэцүү болоод явчлаа, иймээс би өөрөө улс төрөөс гарлаа аая. Аль болох тэр царайг харахгүй, худлаа үгийг нь сонсохгүй амьдарч mental health-ээ анхаарах минь. Шинэ жилээр 12 хүртэл сэрүүн байх гэх мэтийг дор хаяж 6 жил болино, ТВ мэдээ болон сайт орохоо аль болох багасгана. Блог дээрээ ганцаараа дэмийрээд сууж байсан нь дээр юм бн.

Номоо унший, хэлээ сайжруулы, монголд мөртлөө гадаадад юм шиг улс төрөөс хамаарлаа аль болох багасгаж амьдрахыг л хичээе.



April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...