Pages

31.8.09

Намар болчихжээ...






Өнөө зун юутай богинохон юм бэ?
Өмсгөл юугаа сольж амжаагүй байтал
Нар буцчихаж
Хар л хөмсөгтэй тэр залууг
Харсаар явтал ханын хуанли эргэчихэж

28.8.09

Л.Өлзийтөгс: "Нүдний шилэнд үлдсэн зурагнууд"

Метронд чимх чимхээр уншсаар дуусгав. Таалагдсан. Уншсаны дараа бодох эргэцүүлэх бясалгах юм үлддэг нь таалагдсан. Өөрийнхөөрөө ойлгосон. Ойлгох гэж яахыг хэлдэг юм бол? Логик гаргалгааг нь дагаж явах? Утга зохиол болохоороо арай өөр байхаа тэ. Бичсэнтэй нь санаа нийлж, баатруудынх нь үйлдэл, бодолыг хүлээн зөвшөөрөх юм болуу. Энэ утгаараа бол овоо л ойлгох шиг боллоо. Ухаантай бүсгүй юмаа. Бишрэх сэтгэл ч төрлөө.

26.8.09

25.8.09

Fast Love



Дурлалыг долгионтой зүйрлэвэл...Яагаав геометр дээр үздэг синус косинус гээд долгион...Дээшээ доошоо хэлбэлздэг, эхлэл ба төгсгөл цэгтэй, түргэн юмуу удаан үелзэлтэй...

21.8.09

Муу зан

Өнөөдөр нэг тэнэг зангаа илрүүлэв.
Илрүүлэв ч гэж дээ угийн л мэдсээр мэдэрсээр ирсэн гэхдээ өнөөдөр энэ зангаасаа асар залхав, жигшив...

15.8.09

Зөрөөд өнгөрсөн бүсгүй

"Танихгүй хэрнээ дотно санагдаад..."  байсан түүнд зориулъя...

Зүгээр л...
энэ өдрүүдийг дурсах гэж оруулав...

13.8.09

Miracle

Өчигдөр гоё юм хараад...

Энэ оронд амьдарсаар анх удаа л солонго харав. Долоон өнгөөр сүлэлдэлж үүлэнд тултал нумласан үзэсгэлэнтэй солонго.



11.8.09

Би эхнэртэйгээ гэрлэсэндээ харамсдаг - 2

Би гайхдаг байлаа. Эрчүүд яагаад дандаа том мөөмөнд дуртай байдаг юм бол? Хүмүүс яагаад заавал уруулаараа үнсэлцдэг юм бол? Жишээ нь хамраа үрэлцэх ч юмүү чихээрээ шүргэлцэж болноо доо...

10.8.09

Гялс манас

Дуусчих юмаа...Онгоцонд суухгээд хүлээж байснаа дараагийн мөчид буцаад ирцэн байхын. Яг л богинохон зүүд мэт...