Pages

30.3.14

Хавар



Хаварт...
Ангир цээжнийхээ цаана
Миний уруулын хээг нуусан
Бүсгүйн үнэр шиг хавар ирлээ
Амьдралд би хавар шиг дуртай
Амьдрах дуртай би
Хаварт би амьдрал шиг дуртай
Хаварт би хайр сэтгэлтэй
Мөнгөн цээжнийхээ цаана
Миний хурууны хээг нуусан
Хавар ирлээ, амьдрал ирлээ
Хаварт би дуртай
Хаварт би хайр дурлалтай.

Б.Эрдэнэсолонго

22.3.14

Би хэн бэ?

Сэтгэл, хайр, бурхан гэж юу вэ?
Юу хүсэхээ би өөрөө хүсэж чадах уу?
Үр хөндөлт моральтай юу?
Хүнийг нас барахад нь дэмжлэг үзүүлж болох уу?
Амьтны махыг идэж болох уу?
Жаргалтай амьдрал гэж юу вэ?
Амьдралын утга учир юунд оршино вэ?

гэх мэт сэтгэл гижигдэм, хариултыг нь олж мэдэхийг хүсэж явдаг асуултуудаар гарчиглагдсан зузаавтар философийн ном. Шалгалтын шипи шиг бүх хариулт нь энд байх юм шиг хөөрцөглөн уншсан миний тэнэгийх л дээ. Мэргэжлийн баг нилээд нухацтай орчуулсан хэдий ч мань мэтийн эгэл хүмүүст наалдацгүй хэцүү ном санагдсан. Уншиж байхдаа тодруулаад орхисон хэсгүүдээс товчлон үлдээв.

12.3.14

Зураггүй тойм


3 сар гарсаар ажилдаа алхаж байгаан. Уг нь 2 сараас эхлий гэж бодсон боловч хүйтний өмнө бууж өгсөөн. 3 сарын хүйтэн ч яггүй байна, өдөр уртсаад, өглөөний нар нүд гялбууланхан, сэтгэл сэргээнхэн мандахад нь хөөрцөглөж хууртагдаад, ингээл дулаарчихлаа гэсэн гэнэн итгэлээр хөнгөн нимгэн гарч алхаад, ажилдаа хүрэхийн алдад өвдөгний шингэн, тархины судас гэх мэт дааруулж болдгүй эд эсээ жиндүүлчихсэн, хацар гуяа чимчигнүүлчихсэн байх юм. Маргааш л... маргааш л яг дулаарах байх гэсэн хүлээлт...

10.3.14

Зурган тойм

Аялж ирээд эрч хүч дүүрэн байгаа байхдаа гэсэн Хамба ламын таамаглал энэ удаа байгаа оносонгүйэ. Цагийн зөрүүг туулж, тив далайг алгасаагүй л юм сан, юундаа ингэж ядраад байгааг мөхөс миний бие үл гадарламой. Юутай ч эсэн мэнд эргэн ирснээ энэ ялдамд тунхаглы даа.