30.3.14

Хавар



Хаварт...
Ангир цээжнийхээ цаана
Миний уруулын хээг нуусан
Бүсгүйн үнэр шиг хавар ирлээ
Амьдралд би хавар шиг дуртай
Амьдрах дуртай би
Хаварт би амьдрал шиг дуртай
Хаварт би хайр сэтгэлтэй
Мөнгөн цээжнийхээ цаана
Миний хурууны хээг нуусан
Хавар ирлээ, амьдрал ирлээ
Хаварт би дуртай
Хаварт би хайр дурлалтай.

Б.Эрдэнэсолонго



Хахир өвлийн ард гарч, хавар ирэх үнэхээр сайхан юмаа. Өвөл нь ийм урт, хэцүү байдаггүй сэн бол... өнөөдөр шиг л дулаахан, нарлаг өдрүүд дандаа үргэлжилдэг сэн бол... Үгүй юмаа. Өвөл шиг өвөл дууссаны дараа, хавар шиг хаврын амтыг илүү гүн мэдэрдгийн байна. Нээрээ л хаварт хайртай, амьдралд хайртай гэж дуу алдмаар сайхан байна шүү ойрдоо.

Хайр дурлал гэснээс инээдтэй юм ярий. Охины ангийн хөвгүүн зүрх зураад голд нь өөрийнхөө нэрийг, охины нэртэй зэрэгцүүлж бичээд өгөөд байсан байхгүй юу. Охин тэрийг нь харчаад энэ хэн надад хайртай гэнээ хихи гээл аальгүйтээд байсын. Тэгсэн өөрөө бас хариу захиа өгсөн байгаан, "Би бол ООО байна, би чамд хайртай" гэж бичээд. Нээрээ өөрт нь хайртай юмуу үгүймуу гэж шалгах гэсийн гэнэ. Нөгөө хөвгүүн хариу өгөөгүй гэнэ. Тийм учраас надад үнэнгээсээ хайргүйм байлээ гэж охин маань хуучилж байх :р Бас нэг удаа хичээлээс нь авах гээд очсон чинь, ангийнхаа 2 хөвгүүнийг заагаад, ээжээ энэ хэн таныг хөөрхөн юм байлээ гэсэн, тэгсэн нөгөөдөх нь "чи тэгвэл ээжид нь дурлацын байна л даа" гэсэн гээд. Шүдгүй даадаа, ээжийнхээ мөөмнөөс гараагүй шахуу жаалууд хайр дурлал ярьцгаадаг болжээ, цаг үе өөр болж дээ ккк.

Өдөр талбайн голоор хөндлөн гулд гүйсийн. Яг тэр үед чихэвчээр энэ дуу гараад. Хэмнэл аяз нь, салхи, нар, гүйж байгаатай маань нээх гоё зохицолдоод. Тэрүүхэн хооронд нээх жаргалтай сайхан мэдрэмжинд умбав : )





We're too old to make a mess
Dreams will keep me young
Old enough to stress
Only mirrors tell the time

Буцах замдаа энийг олж харав. Өмнө нь яагаад анзаардаггүй байсийм дээ. Урин цаг ирж, сэтгэл тэнийгээд тэрүү өөдрөг, бас уужуу болоод байнөө.


Нисэх мэт...
Сайхан хүүхнүүд бүгд л
Нисэх мэт сураггүй...
Сар өдрүүд ч ялгаагүй
Салхинд туугджээ
Тэд эндээс явахдаа
Миний юуг аваад явчихав аа
Агшин зуурт өөрийгөө гээж
Агшин зуурт өөрийгөө буцаан олоод
Амьдралын эсрэг урсгалаас
Бүхнийг зэрвэс харахад
Алчуур нь дэрвээд
Ямар тачаангуй харагддаг юм бэ
Амьдрал ...
Б.Эрдэнэсолонго

No comments:

Post a Comment

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...