21.1.19

Tomorrow never came

Би нэг ингэж суух юмсан гээл боддог байлаа. Кофешоп дотор нимгэхээн laptop дэлгэчээд чихэвчээр дуртай хөгжмөө сонсонгоо латте оочлонгоо хэн ч саад болохгүй орчинд тааваараа сууж блогоо бичих юмсаан гэж. Хүслээ биелүүллээ ямар ч байсан. Хүний юмаар хүүдэгнэж, хүүхдээ харуулж байгаа хадам ээждээ ажилдаа явлаа гэж хэлээд хар үүрээр гарч ирж байгаад ч болсон ингээд суугаад үзлээ. Гоё л байдгийн байна. 






Жон Леннон, Иоко Оно хоёр хүүтэй байсан гэж мэддэггүй байлаа. Байхаар барахуу аав ээжийгээ хуулцан царайтай, бас ааваасаа дутахгүй гоё дуулдаг юм байна. 

Lennon and Yoko
We will play all day long
"Isn't life crazy?", I said
Now that I'm singing with Sean




Миний амьдрал нэг л хэвийн, завгүй хэвээрээ эргэлдэж байтал би 40 хүрэх болчлоо. Олигтойхон паниктаж ч амжихгүйн.  Хааяа амардаг өдрөө ажилтай гэж гараад өөртөө цагаа зориулж, найзуудтайгаа хальт мөлт уулздагийн. Өнөөдрийг том охиндоо зориулж хоёулхнаа булагнана.

Би нээх төөрөлдсөн хүн байнаа. 80 хүртэл наслана гэж тооцоход амьдралынхаа яг тал дээр нь ирсэн байдаг, үлдсэн амьдралаа хаана юу хийж өнгөрөөх, ялангуяа тэтгэвэрт гарсныхаа дараа яаж амьдрах гэх мэтийг одооноос бодох хэрэгтэйм шигээ. Яаж ийгээд гадаад руу явцгаах уу, яаж ийгээд монголдоо үлдэж амьдрах уу? Хүүхдүүдээ ямар нийгэмд үлдээх нь тэдэнд хэрэгтэй вэ. Би өөрөө ямар амьдралыг хүсэж байна вэ. Хүслээ гээд боломж нь байгаа юу гэх мэт...

Шийдэж ядаж байтал, эргэлзэж эргэлдэж байтал цаг хугацаа бодлоос хурдан жирэлзээд боломжит хувилбарууд алган завсраар урсаж алга болоод байгаа нь хамгийн аймшигтай. Залуу байхын гоё нь ихэнх амьдрал урд байна, өнөөдөр чадаагүй ч маргааш болно, ирээдүйд тэмүүлэх хүсэл эрмэлзэл, боломжууд сэтгэлийг нь дүүргэж баясгаж амьдардаг бололтой. 40 хүрчихээд харсан чинь дараа нь гэж хойш тавих, хожим нь гэж ухрах газаргүй битүү буланд шахагддаг юм байна. NOW or NEVER. Одоо л давшиж урагшлах, амьдралаа чиглүүлэх эсвэл хэзээ ч амжихгүй, үүнээс хойш боломж үгүй. Тэгээд бас удаан бодоод байх цаг ч байхгүй. Дээрээс нь бас үүрсэн хариуцлага ачаа хүндэрчихсэн. Бие махбодь, уураг тархины ажиллагаа бас удааширчихсан. Гэхдээ л бууж өгмөөргүй...

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...