Pages

24.12.14

Feel So Good



Энэ дууг сонсохоор өөрийн эрхгүй сайхан ааштай дээрээ тавимаар, "баяр төрөөд" байх юм. Угаасаа өнөөдөр баясах шалтгаан олон бгаа лдөө. Ажил 3-аас тарна, орой "Цөмөөхэй" үзнэ, маргаашнаас эхлээд 15 хоног амарна, гоё шавайгаа ханатал унтана, иднэ ууна, дэлгүүр хэснэ :р

Охин Санта өвөөд захиа бичсэн байлээ. "Та надад зургаа үлдээгээрэй. Бас мэссэж бичиж үлдээгээрэй. Намайг том хүн болсон ч алга болж болохгүй шүү. Манай ээжийн хүсэл нь Be happy гэсэн. Тэрийг бас биелүүлээрэй. "

Сая Сантагаас ирсэн хариуг нь бичиж хэвлэв. Одоо миний гарын үсгийг таних тул гараар бичиж болохгүй болсоон.


Зөндөө их уйлж, шантарч, ядарч туйлддаг ч гэсэн, зөндөө их баярлаж догдолж, инээд хөөр цалгидаг болохоор нь амьдрал чамд хайртай шүү :)

17.12.14

2014 оноо дүгнэхүй...



Он дуусах дөхлөө дөө.

Оддын доор арван хоёрдугаар сар гарлаа!
Орчлон дээр ингээд л бүтэн жил
Оргилуун дарс шиг асгараад гүйцлээ.
Ахиад нэг жил, хоёр гурван жил,
Арав хорин жил, гучин жил,
Амсхийх ч завгүй жаран жил…
Амьдрал баяртай!
Үсэн дээрээс минь цасан ширхэг
Өвлийн шувууд шиг нисэлдсээр,
Үзэсгэлэнт хүйтэн оддыг зорино.
Үүрд мөнх насалсан ч уйдахааргүй
Үнэхээр сайхан байлаа.

Жил бүрийн өдийд ахин дахин уншсан ч уйдахааргүй гоё мөртүүд шүү.