Soulmate
9.2.12
1Q84
Арай гэж нэгийм ард нь гарлаа шүү. Нэрийг нь энд тэнд нилээдгүй харсан болохоос ийм айхтар зузаан гэж үнэхээр зүүдлээгүй гэдгээ андгайлая. Оочиртой зээлдэг, арын хүмүүс авах ээлж тулах гээд сандаргаад, цөөн хоногийн дотор чухам унтах идэхийг умартан байж дуусгалаа.
Хамгийн хамгийн...
Өнөөдрийн өндөрлөгөөс "Хамгийн, Хамгийн..."аа шалгаруулж үзэв. Ингэж сүртэй нэрлэхэд ичмээр, онцлох адал явдал, үйл ажиллагаа багатай, энхэл донхолгүй намуухан өдрүүд байсийм байнөө...Энэ л өдрийг үл мартан хэзээд намайг гэсээр ирсэн хайртай хүмүүстээ баярладаг шүү...
31.1.12
Амьдралын тоглоом
Би тоглоомонд их тааруухаан. Хүн тоглож байгааг нь мэдэхгүй тэр чигт нь итгээд хямраад намираад явж өгнө. Тоглож байгаад тоглоом даадгүй тонгойж байгаад бөгсөө даадгүй гэдэг шиг хамаагүй их тогловол уйлчдаг уурлачдаг :р
29.1.12
23.1.12
Anonymous
Ийм нэртэй хакэруудын бүлгэм байдгийн байшд мэдэхүү? Надаас бусад нь л мэджаагаадөө аягүй бол. Би ч бас мэддэг л байсан байх, мартцан болохоос биш гэж нэг нэрэлхэж өгөөд :р
6.1.12
2012
Он гараад 7 хонох гэж байхад, жил солигдсонтой эвлэрч амжаагүй хүн энд нэг ширхэг байнаа. Миний сэтгэлзүйн хуанлигаар бол 2011 он тэг дундаа л орж явах учиртайм. Энэ хорвоо тэр чигтээ миний эсрэг хуйвалдаад надаар даажигнаад байгаан бишүү...хэн тэр цагийн зүүг хурдасгаад байна, хэргээ хүлээ :р
29.12.11
Subscribe to:
Posts (Atom)

