Pages

26.10.10

Вийкэндээр...

Цочир хүйтэрчийнаа. Хасах хэмрүү халтираад орчлоо. Өнгөрдөг бүтэн сайнд амжуулаад уул усанд аялаад ирсээн. Гоё байсан.


22.10.10

Thank God It's Friday!

гэдэг чинь товчлоод TGIF юм байлээшд тэ.

18.10.10

Бас нэг хүсэл

Өглөө метронд сонин гарчигланаа. Эд нар бүгд үнэгүй. Би тэхдээ ногоон өнгөтэй "Метро" гэдгийг нь л уншдаг. Хуудаснууд нь үдээстэй болохоор салаад уначихгүй амар байдгийн. Хамгийн гол нь миний дуртай нэг булан бий. "Ask Catwoman" гээд хайр дурлал, элдэв харилцааны тухай асуултандаа хариу авдаг булан.

13.10.10

Ийм нэгэн хүсэл байх юм...

Уншсан хойноо хаямааргүй ном байхсан
Учирсан хойноо салмааргүй нөхөр байхсан
С. Удвал

8.10.10

Намар

Дахиад л намар... Энэ жил их намбалаг, нарлаг, налгар намар болж байна. Би өөрөө ч тийм байна :) Нэг л их налайж назгайрсан хүн. Блогоо бичихээс ч залхуурах хандлагатай. Гадуур ёстой сайхан байнаа. Одоохондоо навчис шарлаж амжаагүйг эс тооцвол... Шаргалтаж улаараад ид гоё болохоор нь явж зураг дарнаа. Жил болгон ингэж бодоод чадахгүй өнгөрдгийн. Энэ жил яг. Бат. Энэ нутгийн хамгийн үзэсгэлэнтэй үе нь намар цаг байдаг. Түүнийг өөрийн нүд, мэдрэмжээр хадгалж үлдэхийг бодноо...


5.10.10

The Monster (2003)

Үзэх сэн гэж боддог хэрнээ халшраад байдаг кинонууд байдаг даа. Charlize Theron-г бодохоор үзмээр, даанч үйл явдлыг нь урьдаас уншцан болохоор нэг л халгаад байсан юм. Эртүүд зурагтаар гарч байхаар нь үзээд хаясаан.