Pages

21.1.10

Миний аав

Аавдаа би хайртай





Унтахын өмнө ааваараа үлгэр яриулах гоё...Гэхдээ өвөрт нь биш нуруунд наалдаад хэвтэж сонсох дуртай...Аав нойрмоглоод л, богиноор нь "Арслантай мэргэн"-ийг ярьж өгий гэнэ. Харин би "Мэлхий гүнж"-ийг л сонсмоор байна...Аав угаасаа энэ хоёроос өөр үлгэр мэдэдгүймөө...

Аавтайгаа хөтлөөд сургууль руугаа жирийж явна...Аав өндөр, цэрэг хүний ёсоор том том алхална...Би гэж газрын бэтэг, аавын гараас зүүгдээд хөл газар хүрэхгүй шахам харайж явна...Тэхдээ л ааваараа хүргүүлэх сайхан... Яасан ч хоцордоггүй юм...

Ээж хойшоо сургуульд явчихсан, эмээ өвөө...аав 3 муудалцаад л байна...Юунаас болж ам мурийсныг нь мэдэхгүй ч...зүрх ёгхийгээд нэг л муухай...Аавын л буруу байхдаа...Ааваас архи үнэртэхэд би дургүй...Асуулаа...яагаад өчигдөр ирээгүйн бэ гэж...Ажлынхантайгаа баяр тэмдэглэсэн гэнээ... Ааваа тэр чинь шалтгаан биш шалтаг байна гээд би загнаж гарав... Аав үг дуугүй буузны гурил элдээд л...

Өнөөдөр бас л оройтчихлоо. Жижүүрийг гуйгаад гэрлүүгээ залгалаа, аав нь автуусны буудал дээр тосъёоо гэнэ... Буунгуут аав хүлээж байна, удаан хүлээсэн үү? үгүй сая л ирлээ...Аавын гар дулаахан, том...Сэлбийн гол дагаад байр хүртлээ алхахад айх юмгүй...Аавтайгаа явж байхад юунаас айхав...

"Энд" ирсээр их уджээ...нэг мэдсэн чинь хэдэн жил өнгөрчихөж... Үе үе аавын тухай таагүй мэдээ дуулдана... Тэр бүрт нь уур хүрэхээс биш ойлгох гэж оролдож явсангүй...Муу хар усанд юунд нь болдог байнаа... зэвүүн юм...гэж бодно...Найзын минь аав өнгөрчээ... Бас нэг найзын маань аав...Эргэн тойронд аавууд л өнхрөөд өгөх юмаа...Найзууд дундаа бараг би ганцаараа аавтайгаа үлджээ... Аав минь та биеэ бодолдоо...уйлан байж захиа бичив...

Жирэмсэн болов...Бие жоохон тааруухан, монголд очиж амрахаар явав. Төрсөн гэртээ хэвтэх чинь жаргал юмаа...Аав өдөр болгон битүү шөл хийж өгнө...Бас янз бүрийн ардын эм ясны шөлөөр даруулаад уулгана гээд бэлдчиж... Надад, бас удахгүй төрөх үрд минь сайн гэнэ...Багадаа би сайн мэддэггүй байжээ... Аавынхаа хайрыг...тэр их хайранд нь өлгийтэй бүүвэйлэгдээд...анзаарч ухаарах сэхээгүй явж...

Бяцхан охиноо аваад монгол руугаа хариж зуснаа...Өглөө үүрээр охин маань мурчигнаад уйлагнахаар аав минь гүйж ирээд л аваад явна. Төрсөн гэртээ л өглөөгүүр нойроо ханатал унтах юм даа...Бас өөрөө эх хүн болжийж л аав ээжийгээ хагас дутуу ч болсон ойлгодог юм байна...

Аавтайгаа өнгөрүүлсэн дурсамжууд дэндүү цөөхөн юмаа...Ингэсгээд л болоо...Аав минь үргэлж дэргэд байсан, харин би л тэр тухайгаа мартсан байж таараа... Хэд хоногийн өмнө аав минь ирсэн...Одоо л таньтайгаа аль болох удаан хамт байя...Ачийг тань хариулж дийлэхгүй ч... аль болох олон удаа баярлуулж амжихсан...

11 comments:

  1. aav gedeg nar uul hamgiin surleg saihan bas ilch nomortei buhen baidag yum bnaa nadad aavdaa uhtlee gomdoj yvsan ue bii bas zugeer l nar jargahiig haraad aaviigaa betgertlee sanaad uij yvsan odor ch bii ter ued bi ooroo aav bolood udaagui aaviigaa uuchilj setgelee taitgaruulaad udaagui yvsan ue bi aavdaa erhelj suid bolj naaldaj amidraagui harinch aavaasaa ih hol amidarsan yum bilee ter uedee bol setgeleeree oirhon yvaa shuu l gej ooriigoo zovtogdog baisan hudlaa l baisan yum bilee sayhan aav mini burhan bolson nutagtaa ochij aaviigaa torj osood buh l nasaaraa amidarsan ter l nutagt n hodooluulsen tend aaviin mini naiz geed neg nutgiin hogshin nadad tegej helsen aav neg udaa ter naizdaa ingej yrisan genee bi huudee yum helj chaddaggui yumaa amidrald hol tavihad n aaviin tushigtei baij chadaagui huugee huuhed nasand n zongoor n haychihsan bolhoor sain muu yumaa yrij helheesee halgaad baidag yum ug n minii huu namaig yum helvel za geed l guigeed irneldee gehdee chaddaggui yum gej bi ene ugiig sonsood denduu haramssan bur zurh omrood l unah shig bolson.......... naiz mini aaviigaa hairlaj yvaarai neg l odor shingeh nar neg l odor amidraliig omlood unah uul shuu

    ReplyDelete
  2. za sorry zugeer l aaviin tuhai bichsen chin jaahan setgel uimruuleed deer ih olon yum bicheed orhiloo zugeer l aaviigaa hairlaj yvaarai aavdaa ih oirhon yvaarai gej l heleh gesen yumaa

    ReplyDelete
  3. ... ийм болохоор нь энэ блогт дуртай байдаг юм, баярлалаа.
    baidag l negen-ий бичсэн зүйлсийг уншихад бас сайхан байлаа. "... сэтгэлээр ойрхон яваа шүү л гэж өөрийгөө зөвтгөдөг байсан, худлаа л байсан юм билээ" гэснийг маш сайн ойлгож байна, санал нэг байна. Гэлээ гээд яахав дээ, аавын хаяаг сахиж суугаад ачыг нь хариулчихдаг хорвоо биш болохоор өөрийгөө буруутгаад хэрэггүй байхаа.
    Ачыг нь хариулах гээд алсад удаан явснаас аль болох ойр байж асарч суух үүрэг надад бий гэдэгийг улам их ойлгож авлаа.
    Ойрд утсаар ярьж амжихгүй явсан , өнөөдөр оройхон тийш аавтайгаа яринаа.

    ReplyDelete
  4. Би ч гэсэн аавдаа хязгааргүй хайртай. Нөмөр нөөлөг, ухаалаг хирнээ шударга зан нь даанч гоё шүү :-)
    Ямар сайндаа л тамхи гэдэг зүйлийн үнэр утааг нь үзэн яддаг хирнээ аав минь ирж уншихгүйг нь мэсээр байж NO SMOKING EXCEPT MY DAD гээд л шинэхэн авсан машиныхаа дашбоард дээр бичээд наачиж билээ..ккк

    ReplyDelete
  5. Өөрийгөө мэддэг мундаг том хүн болтол минь миний аав надад ганц ч удаа гар хүрч, нэгийн зэрэг ч хатуу үгийг хэлж байгаагүй сэн. Би энэ хүний хувьд хорвоод дэлхий дээрх хамгийн эрх танхи гүнж нь байсаар өнөөдрийг хүрч дээ. Үүргэвч үүрсэн оюутан байхад минь ч, үрээ тээсэн гэргий болоход минь аавын минь хайр улам бадарсанаас биш огтхон бүүдийгээгүй мэт...
    Яагаад ч юм би аавыгаа үргэлж мөнхийн залуугаараа байх юм шиг гэнэн тэнэг санаж явж... Үхэл гээч нь нэг л өдөр хаалгыг минь тогшиж, үүрд сэтгэлд минь гийсэн тэр л бурхадыг минь авч одно гэдгийг мэдээд байгаа хэрнээ л....

    Аавдаа зориулж нэгэн бичлэг үзэглэж байсныгаа цааш нь хадгалчихаж.
    Алдаатай оноотой амьдралын харгуйд аав минь хзээд хажууд хайраараа түшсээр иржээ. Өнөөг хүртэл магад зовоосон ч гэлээ, буцах хүрэл нь санааг нь амар байлгахсан даа бид.

    ReplyDelete
  6. Хажууд байгаа мөртлөө хол байдаг Хол байгаа мөртлөө хажууд байдаг аавдаа би хайртай гэж хэлж амжилгүй явуулсандаа өөртөө гомддийн нэрэлхэх юу байна одоо хэлье би тандаа хайртай ээжээ

    ReplyDelete
  7. байдаг л нэгэн: энд үлдээдэг сэтгэгдэлүүдэд чинь дуртай шүү...

    Зелиц: Үр хүүхэд нь хол байх тусам тэднийгээ сэтгэлдээ гүнзгий тээж явдаг байхаа

    бадарчин: яасан хөөрхөн сэтгэл вээ :-)

    НАВЧ: тэр бичлэгээ сүүлд тавиарай...би ч гэсэн аавдаа нэг загнуулж үзээгүй өөрөө л аавыгаа загнаж өсөж дээ...

    Чепак: Хажууд байгаа мөртлөө хол байдаг Хол байгаа мөртлөө хажууд байдаг гэж ямар үнэн хэлээ вээ....

    ReplyDelete
  8. Aldaa endel bolgond mini ooriigoo ch namaig ch shvvdeg mortloo
    Awral orshooliin huulind ohinoo l bagtaadag aaw mini
    On tsag ongorood taniasaa holdood bgaa yum shig mortloo
    Ohin tani nas nemen uhaajih tusam tanidaa oirtoj bgaagaa mederdeg ee

    (henii shuleg bolohiig ni sain meddeggui ee. Hajuud mini urgelj bgaad ni aawdaa ih hairtai shuu)

    ReplyDelete
  9. holdoh tusam oirtdogdoo aavdaa, ih yum yariad baihgui atlaa sanahad l harahad l buh "yum" ni negen zereg medregddeg.

    ReplyDelete
  10. мэдэхгүйм даа .. миний дурсамжид аав маань тун багахан орон зай эзэлдэг, магадгүй эрт хорвоогоос буцсан болоод тэр байх даа

    ReplyDelete
  11. ai huurhii, aav chin burhanii orond baigaa baihdaa, unuudur minii aav unguruud 12 jil bolj bga um, sanaandgui ene bichlegiig olj unshlaa, gehdee saihan bainaa, amidral jamaaraa huvurch harin bid bugd ergen toirnoo hairlah gej hicheej l amidrah heregtei um bnda

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)