Pages

5.8.15

Officially...эдгэрэв

Гялс гуравхан үг биччээд гарах юмсан. Салхинд туугдсан мэт улам л завгүй өдрүүд. Нойрыг сэрж бардаг гэдэг шиг өмнөх ажлуудаа хийж байж л барна гэдгээ мэдрэвч бас хамаагүй ядарвал чадардаг гэдгээ ойлгосон болохоор хэт их ачаалал авахгүйхэн шиг санаатай яваад байхаар хувийн болоод хувьсгалын ажлууд Зайсан толгой хэрийн овоороод ирлээ.

Хүмүүс амраад л энд тэндгүй зугаалаал. Миний хувьд ч энэ зун ийш тийш шурдхийх боломжгүй өнгөрөх нь бололтой. Гэхдээ яахвээ том ажил амжуулж яваа хүн. Дараа нь зугаалж, тэнэж амжнөө амжина.

Охиндоо дүүг нь эртхэн гаргаж өгдөг байж гэж хааяа харамсах юм. Ганц хүүхэд хаваажид гэж ирээл том үсгээр бичсэн байснаа харлаа. Гаргаж өсгөхөөс халшраал яваад байсан, хүмүүс хоёрдохоо гаргаач гэхээр илүү үглэлээ гээд дургүй байдаг сан, тэгсэн чинь өөрөө одоо тааралдсан хүн болгонд маамуулаач гэж хэлмээр санагдаад байхын ккк. Өнөө амнаас унадаггүй "хайраа" гэдэг нялуун үг чинь хүүгээ харахаар аяндаа бөмбөрч гараад л. Хүүхэд гаргахаар хамаг залуу нас өнгөрчнө гэж бас шалтагладаг байлаа, гэтэл үр зулзага гэдэг чинь харин залуу насаа хадгалах ганц боломж юм байна шдээ, балчир төрх минь тэдний нүүрэнд бичээстэй, удахгүй миний залуу халуун насны залгамж халаа тэд минь болно.

Ажил, хүүхэд гэсэн хоёр туйлын хооронд резин шиг сунаж явтал багын найз маань нутагтаа ирээд, төрснөөс хойш анх удаа хүүгээ орхиод гарч гуравдагч ертөнцийн сураг ажгийг сонслоо. Сайхан байлаа. Сардаа нэг удаа ч болсон өөртөө зориулж бяцхан цаг гаргаж эхлэх санаа байна. Бүгдээрээ эрүүл энх, өвчингүй бол бусад нь аяндаа болно доо.