Pages

30.12.08

Тэр оройн дурсамж


Удтал хүсэн хүлээж байсан ёолконд орсон тухай сэтгэгдэлээ ууршиж алга болохоос нь өмнө яаравчлан бичье. Ажил оройтож тараад жоохон сандруухан бэлдэж чадсан ч юмгүй хоцроод очсон. Үүдэнд зогсож байсан эелдэг бус doorman, ороод олигтой суудал нь дүүрч булангийн ширээ рүү явахаас өөр аргагүй болсныг үл өгүүлэн өгүүлвэл...

29.12.08

Амьдралаа би чамд хайртай


Амьдралын тухай олон тодорхойлолт дундаас

Life is... B to D
энэ их үнэн хэлсэн юм шиг...
B - Birth, D - Death
Төрсөн нь үнэн, үхэх нь үнэн.
Амьдрал гэдэг энэ хооронд л орших цаг хугацаа билээ.
Ирээд буцах амьдралын жамаар төрөх үхэхийн хооронд, B -D хоёрын завсар,

C - Choice
байдаг.
Тийм болохоор, амьдрал гэдэг цаанаасаа зурсан зураг төөрөг биш миний сонголтууд нийлсэн үр дүн билээ. Өөр хэний ч биш миний амьдрал, надад заяасан өдөр хоногууд минь. Өөрөө сонгосон өөрийн амьдралдаа би хайртай.

19.12.08

C'est La Vie



Ахиад ирэхгүй арван найман нас...
Хориж болдоггүй хорин нас...
Гуниггүй залуу нас ... бодвол гучаас доошхийг хэлээд байна уу гэж би боддог байлаа

16.12.08

Гурван алхам урагшаа нэг алхам хойшоо

Хаана гардаг билээ нэг үлгэрт жоохон юмтай залуу явахдаа 3 алхам урагш 1 алхам хойш ингэж явсаар байгаад хааны гүнжийг аваад суучихдаг тухай гардаг даа. Ажил үйлс бүтэхгүй ч юмуу, наастр муутай үедээ энэ үгийг санаж сэтгэлээ дэмждэг юм. Дандаа урагшаа давшиж, үргэлж зөв амьдарна гэж байхгүй хааяа хааяа ухарсан ч гэсэн урагшилсаар байгаа гэсэн утгаар орчуулаад л бодож явдаг ухаантай.

11.12.08

Гэртээ харих юмсан

Өнөөдөр чинь яасан ч гунигтай өдөр вээ дээ
Уул нь өнөөдөр түүний төрсөн өдөр нь. Би дэргэд нь байж хөгжилтэй инээх учиртай. Гэтэл ажлын шаардлагаар оройтож харих нь. За энэ ч яахав.

10.12.08

Хөнгөхөн...


"Улаан даашинзтай бүсгүй" хэмээх энэхүү зургийг зураач Ц,Батжаргал 2008 онд зуржээ.

8.12.08

Adieu 2008

Шинэ жил болох гээд л хүмүүс гоё гоё дурсамжаа бичээл...
Миний хувьд онцгойлон бичээд байх дурсамж алга шиг. Бага байхад баярлаал хөөрөөл сүйд болдог л байсан. Мандрин, алим, бас янз бүрийн чихэрнүүд. Орой нь орбит баахан үзнэ тэгээ л унтдаг байж дээ. Том болсноос хойш ч гэсэн онцгой ач холбогдолтой он гаргаж байснаа санахгүй байгаан. Одоо үлдсэн он жилүүдийг л гоё дурсамжтай угтаж үдэх талаар бодохоос :-)

4.12.08

Сонжооны хариу

Сонжоо нь өмнөх бичлэг дээр...

Сонжоо

Нэгэн сонжоо байхаар нь орчуулаад тавилаа. Их л үнэтэй сонжоо, том компаниуд ажилд авахдаа хэрэглэж байсан гэсэн байлээ. Үнэн эсэхийг бүү мэд. Хэдэн оноо авсанаа хэр таарч байна бичээрэй.
За үзэг цаасаа гаргаад...

Оройтсон мэндчилгээ

Хайрт найз чамдаа...
Хожимдсон ч гэсэн төрсөн өдрийн час халуун мэнд хүргэж үнсье