Pages

25.4.14

Цас & Überraschung

Өглөө босоод гайхсандаа зог туссан. Хэн нэгний надад зориулж бэлдсэн сюрприз мэт. Хөвөн цагаан цас нэвсийтлээ орчихсон, дээрээс нь бас нэмж будраад л... Үнэн чика гоё байсан. Сэтгэл гэдэг чинь сэвсийгээд гэгэлзээд... Сюрпризэнд дуртай, цасанд дуртай, сэтгэл хөдлөхдөө амархан хүн шүү дээ би :)

ЦАС
Хэд хоногийн өмнө бас өдөржин цас орлоо доо. Маргааш нь энэ шүлгийг олж уншсан. Болоод өнгөрсөн хойно нь уншчихлаа гээд харамсаад байсын ккк. Ашгүй дахиад л цас орж, надад армаанчиглах боломж олдлоо. Цасан ширхэг нүүрэн дээр зөөлөн буух гудамжаар алхангаа, зөрөн өнгөрөх танихгүй залууд энэ шүлгийг харцаараа уншиж өгнөө :р


ТАНИХГҮЙ БҮСГҮЙД ...

Хаврын сүүлийн цаснаар
Анхны болзоонд зогсохуу?
Хамгийн сайхан уруулыг
Хаврын цастай амтлах уу?
Хайлан хайлан хаялах
Цасны ширхэгт норон
Хайрлан хайрлан үнсэх
Уруулын баланд согтох уу?
Хүйтэн ч биш дулаан ч биш энэ л өдөр
Хүслээ дагаад чам дээр би очих уу?
Хүний ч биш минийх ч биш чиний л өмнө
Хүслээ хэлбэл намайг үнсэх үү?
Хайрлах ч биш харамлах ч биш энэ л өдөр
Халуун илчээ хоёул солилцох уу?
Хайрласан ч биш хагацсан ч биш энэ учралаа
Хаврын дурсамж болгоод хуваагаад цүнхлэх үү?

Б.МӨНХ-ОРГИЛ
2014.04.17 -нд

Überraschung
Überraschung гэж германаар сюрприз гэжуган. Бага балчир насандаа энэ хэлийг сурахыг оролдож байгаад хаясан ч, дуудлаганд нь утганд нь дуртай болохоороо санаж үлдсэн цөөн үгний нэг.

Facebook-ээс ийм бичлэг олж үзлээ. Sir Anthony Hopkins-ийг мундаг жүжигчин гэж мэддэг байснаас Английн хатан хаанаас хэргэм зэрэг авсныг нь, бас ийм мундаг хөгжмийн мэдлэгтэйг нь огт мэддэггүй байжээ.
( Мэддэг, мэдлэгтэй, мэддэггүй нэг өгүүлбэрт 3 удаа МЭД давтагджээ :D )

Юутай ч бас нэг гоё сюрприз байлаа. Амьдрал юутай сайхан юм дээ гэж дуу алдмаар, тийм л гоё мэдрэмж төрж байна :)

Post by Люблю КИНО.

https://www.facebook.com/photo.php?v=656937684343747


21.4.14

Эмгэнэл илэрхийлье

Хөөрхий бяцхан хүүхдүүдийг бодохоор л өрөвдөөд гол шимшрээд байх юм.
Ид цэцэглэж, амьдралын амт шимтийг мэдрэх гэж явсан арван хэдхэнтэй өсвөр насны охид хөвгүүд.
Удахгүй ахлах ангиа төгсөж их сургуульд шалгалт өгнө гээд л хичээлээр нүдүүлдэг нас. Тэгээд ганц зугаалах гэж яваад бөөнөөрөө ийм аймшигтай юм болчихдог. Саяхан Малайзын онгоц сүйрэхэд тэгтлээ хайхраагүй (түй түй, тэр хүмүүс ч бас хэцүү хөөрхий) хэрнээ солонгос хүүхдүүдийг бодохоор бүр элэг зүрх эмтрээд байх юм.

Солонгосын Кёнги аймгийн Ансан хотын Данвон ахлах сургууль. Манайх энэ хотод сүүлийн 3,4 жил нь амьдарсан. Энэ сургуулийн дэргэдүүр зөндөө л явдаг байсан болоод их ойр тусаад байх шиг. Усан онгоцны 69-тэй өвгөн ахмад, "Өөрөө мэдээд хүмүүсийг далай руу гаргах эсэхээ шийд" гэсэн захирамжийг дагачихсан бол... Хүүхдүүдийг хий дэмий далай руу үсрүүлээд аварч амжилгүй тавиад туучихвал гэж хаширласан бололтой юм. Уг нь олон жилийн туршлага, яавал дээр вэ гэдгийг мэдэрсэн баймаар. Харамсалтай, тун эмгэнэлтэй...

1912 оны 4 сарын 15-нд Титаник сүйрч, живсэн гэдэг. 100 гаран жилийн дараа яг энэ өдөр түүх ингэж давтагдах ч гэж. Хөөрхий золгүй хүүхдүүд, амьдарч амжаагүй буцсан тэднийг бурхан ивээг. Rest in Peace. Тэнгэрт тайван нойрсог дээ.



16.4.14

Both sides now - Joni Mitchell

Бороотой жихүүн өдөр.
Бодол илүү сайн төвлөрдгийм шиг санагддаг.
Аль хэдийнээс хойш оролдсон дуугаа арай гэж нэг юм орчууллаа.
Стив Жобсын сонсох дуртай байсан, гүн утга агуулгатай, сэтгэлийн утас хөндсөн гайхалтай дуу. Бас Love Actually дээр гардгаараа алдаршсан /Zoye сануулж өгсөнд баярлалаа. /



14.4.14

Амралтаа хэтрүүлчжээ...

Вийкэндээр сайхан амарлаа. Өнгөрсөн долоо хоногийн стресс, ядаргаа, бухимдлаа бүгдийг нь тайлж чадсан байхаа. Даанч, хэтрүүлээд, хэт relax mode рүү шилжсэнээс болоод, охины гэрийн даалгаврыг таг мартсан бөлгөө. Ойрдоо ер нь хоёулаа хичээл номдоо назгайраад байгааг ч хэлэх үү.
Нэгдэхийн өглөө дэвтэр номыг нь шалгаж, бөөн бөөн алдаа дутагдал илрүүлээд, хичээл амартал зурагт үзэхгүй, савлуур дээрээ суухгүй гэсэн тохиролцоонд хүчээр хүрлээ дээ. Шүлэг хуулан бичих даалгавраа нулимстай холин байж хийгээд үлдсэнийг нь өдөр өнжүүлэх дээрээ амжуулах амлалт аваал явсан даа эвий минь.

Ээж нь өөрөө ажил дээрээ нуман тулгуурт орчихсон, эртээд нэг алдаа гаргачихсан, тэрүүнийгээ засах гээд бөнжигнөж байна.


8.4.14

Inspiration needed...

УРАМ...
Нээх гоё урам зориг бадраам, уушиг зүрх сүгсэлзүүлэм, уншсан хүн нь шууд гарч гүйгээд урьдаа тависан зорилт бүхнээ угсраагаар нь биелүүлчмээр санагдам...тийм гоё юм бичих юм сан :)

1.4.14

My all

7 жилийн өмнөх энэ өдрийг маш сайн санаж байна. Бүтэн сайн өдөр байсан, гэв гэнэт дугуй унамаар санагдаад. Ээж болохгүй гээд унуулдгүй. Үсэрч дэвхцмээр, хаашаа ч хамаагүй дэмий тэнэмээр...80кг хүнд биетэйгээ мартчаад л учиргүй хөнгөн шингэн хүүхэн гадуур баахан алхаж билээ.