Pages

14.4.14

Амралтаа хэтрүүлчжээ...

Вийкэндээр сайхан амарлаа. Өнгөрсөн долоо хоногийн стресс, ядаргаа, бухимдлаа бүгдийг нь тайлж чадсан байхаа. Даанч, хэтрүүлээд, хэт relax mode рүү шилжсэнээс болоод, охины гэрийн даалгаврыг таг мартсан бөлгөө. Ойрдоо ер нь хоёулаа хичээл номдоо назгайраад байгааг ч хэлэх үү.
Нэгдэхийн өглөө дэвтэр номыг нь шалгаж, бөөн бөөн алдаа дутагдал илрүүлээд, хичээл амартал зурагт үзэхгүй, савлуур дээрээ суухгүй гэсэн тохиролцоонд хүчээр хүрлээ дээ. Шүлэг хуулан бичих даалгавраа нулимстай холин байж хийгээд үлдсэнийг нь өдөр өнжүүлэх дээрээ амжуулах амлалт аваал явсан даа эвий минь.

Ээж нь өөрөө ажил дээрээ нуман тулгуурт орчихсон, эртээд нэг алдаа гаргачихсан, тэрүүнийгээ засах гээд бөнжигнөж байна.






Яргуй

Австриас ирсэн чиклаад. Үүнийг идээд Моцарт шиг хөгжим дардаг болчуул сайхнаа...


ЭГО блогийн бичлэг яг үнэн санагдав. Блогийн эрин үе хэдий нь дуусч дээ. 
http://erhem.blogspot.com/2014/04/blog-post.html

яг л нэгэн цагт амьдрал, хөөр баяр цалгин байсан хуучны хаягдсан хотоор зугаалж яваа юм шиг санагдав.. 

Банжиг хорооллоос буурь л үлдэж.. хичнээн хөл хөдөлгөөнтэй нүсэр хороолол байв.. 

блогспот хорооллын өндөр барилгууд нь байвч эзэд нь зөнд нь хаяад явчиж.. барилгаас ганц нэг хүн л хааяадаа орж гарах шиг.. хаяг дугаар нь танил дотно ч ихэнхи нь эзгүй хоосон байшингууд.. зэрлэгэндээ баригдцан.. 

Дурсамжтай, дотно блогмн - ны гудманд 2 - 3 хан гэрэлтэй байшингаас бусад нь харанхуй харагдана..

дахиад тохиохгүй тэр л нэгэн зурвас үе.. 
МЭӨ үеийн иргэн би л блогтойгоо зууралдаад үлдэж дээ ккк. Хаяхгүйэ. Блогондоо хайртай, надад хэрэгтэй хэвээрээ шүү чи минь :)

7 comments:

  1. h tiimee, odoo heden hun l haayaa neg bichdeg boljee

    ReplyDelete
  2. коммент ч бараг байхгүй. Тэр л нэгэн зурвас үеийг хальт үгүйлэв :)

    ReplyDelete
  3. unshsaar l bgaa shuudee,ooroo bur blogtoi boloh umsan gesen huslee ch hayaagui...............

    ReplyDelete
  4. Банжиг ч чимээгүй болоод л байгаа шүү... мммм

    ReplyDelete
  5. Нулимастай холин барин хийгддэг даалгавар энэ хавиар бас байнаа байна.

    ReplyDelete
  6. Hey. Uuriin aldaag baby deeree nyalzaahgui shuu ain. zarimdaa ted ch gesen amraltaa hetruuleh erhtei sh dee. mundag baigaa huuhduudee zaaval huuchin muu argaaraa dahin dahin huuluulj, dahin dahin shiitgej ene ter ain, ain???? kkk joke
    Hoyort gevel, unuudur oroi Urguud kino uzchiheed garch irlee, neg muu tomoo uulzvartai bolchihson baisan daa. Yag tegeed Urguuguus Nomin ruu oroh yavgan hunii garts deer zogsoj baihad odoogoos 20-iod jiliin umnu, el huli, gehdee jargaltai huuhed nasandaa horoolloos 25 hurtel rolikooroo gulgadag baisan sanagdav.

    Tegtel odoo hedii huduuniihun orj ireed bituu horoolliig ezlen avch ulaan tugaa manduulchihaad, olon salaa ursgaltai tomoo /manidaa/ gegchiin ursgaltai bolood, amidral id bujignan horvoo delhii hachin ih uurchlugdsun baina. Tegeed bodov, hun yer ni ireeduigee 20 jil bitgii hel 10 jileer tusuulj chadna gedeg yostoi Impossible mission, yer ni bolomjgui. Ingeed unuudriin 2014 onoos hoish 20 jil unguruhud neg bur ih tuner haranhui, gehdee aimar ulan buur ih gereltei, ter chigeeree electronjson, tegeed deerees ni humuusiin setgel ulam bur bie bieneesee alslan odson dur zurag buuh ni ter. Zuvhun unuudruuruu amidar gedgiin uchir iim yum bolov uu....

    ReplyDelete
    Replies
    1. ирээдүйд юу болохыг, тэр ирээдүйг би өөрийн биеэр харж мэдэрч амжих эсэхээ ч мэдэхгүй шүү дээ.
      завгүй өдөр хоногууд дунд юухан хээхнийг амжуулчих санаатай яарсаар өнөөдөр ч гүй, маргааш ч гүй ккк

      заримдаа хүүхдээсээ сурмаар санагддаг. Өглөө бүр яагаад сандраад үглээд байдаг байнаа ээж гэж гайхдаг байх даа. Би яаж ч яарч мачиганасан, хорвоо дэлхий эргэдгээрээ эргэж, цаг урсадгаараа урсаад л. Юуг ч өөрчилж чаддаггүйгээ, дэндүү хүчгүйгээ хааяа л ухаарахын.

      Өнөөдөр бүрхэг, гуниглаж баймаар өдөр байна даа...

      Delete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)