Pages

21.4.14

Эмгэнэл илэрхийлье

Хөөрхий бяцхан хүүхдүүдийг бодохоор л өрөвдөөд гол шимшрээд байх юм.
Ид цэцэглэж, амьдралын амт шимтийг мэдрэх гэж явсан арван хэдхэнтэй өсвөр насны охид хөвгүүд.
Удахгүй ахлах ангиа төгсөж их сургуульд шалгалт өгнө гээд л хичээлээр нүдүүлдэг нас. Тэгээд ганц зугаалах гэж яваад бөөнөөрөө ийм аймшигтай юм болчихдог. Саяхан Малайзын онгоц сүйрэхэд тэгтлээ хайхраагүй (түй түй, тэр хүмүүс ч бас хэцүү хөөрхий) хэрнээ солонгос хүүхдүүдийг бодохоор бүр элэг зүрх эмтрээд байх юм.

Солонгосын Кёнги аймгийн Ансан хотын Данвон ахлах сургууль. Манайх энэ хотод сүүлийн 3,4 жил нь амьдарсан. Энэ сургуулийн дэргэдүүр зөндөө л явдаг байсан болоод их ойр тусаад байх шиг. Усан онгоцны 69-тэй өвгөн ахмад, "Өөрөө мэдээд хүмүүсийг далай руу гаргах эсэхээ шийд" гэсэн захирамжийг дагачихсан бол... Хүүхдүүдийг хий дэмий далай руу үсрүүлээд аварч амжилгүй тавиад туучихвал гэж хаширласан бололтой юм. Уг нь олон жилийн туршлага, яавал дээр вэ гэдгийг мэдэрсэн баймаар. Харамсалтай, тун эмгэнэлтэй...

1912 оны 4 сарын 15-нд Титаник сүйрч, живсэн гэдэг. 100 гаран жилийн дараа яг энэ өдөр түүх ингэж давтагдах ч гэж. Хөөрхий золгүй хүүхдүүд, амьдарч амжаагүй буцсан тэднийг бурхан ивээг. Rest in Peace. Тэнгэрт тайван нойрсог дээ.



5 comments:

  1. Үлдсэн хэд нь амьд байгаа гэдэгт итгэсээр л байгаа. даанч өдрөөс өдөрт амьгүй бие олдоод байхаар хэцүү л юм даа

    ReplyDelete
  2. тэр сүүлийн мэссэжүүд нь өрөвдөлтэй бодох тусам нулимс гарна

    ReplyDelete
  3. Мэдээгээр гарах бүрт нь уйлчих гээд байнаа

    ReplyDelete
  4. :( харин хүүхдүүд байсан гэхээр л...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)