26.2.19

Scar tissue

Дүүтэйгээ хэрэлдэв. Ер нь хамаагүй оролдож болохгүй, тэсэрдэг бөмбөг шиг цочир ууртай хүүхэд л дээ. Тэхдээ дараа нь амархан мартдаг. Би бол тийм биш, гүрийгээд барагтай бол эмоцоо ил гаргахгүй. (ганцхан нөхөртэйгээ л шууд тулдаг, бусад найзууд, дүү нартай бол ер нь муудалцахгүй байхыг эрхэмлэдэг)


Өнөөдөр харин нилээд тактик стратегийн маягтайгаар, бас давж болохгүй шугам гэж байдгийг мэдсээр байж албаар тэр шугамыг даваад дайны фронт дээр дүүтэйгээ тулав. Цөмийн бөмбөг дэлбэрэхийн дайтай л хохирол амслаа. Зүрх салгалаад, гар чичрээд. Ингэдгээ мэдээд л хэрүүл тэмцлээс зайлсхийдэг юм.


Дүүгээ нэг хэсэг блок хийгээд. Өөрөө гарч явж кофе ууж нилээд тайвширлаа. Тэгээд яахав буруугаа мэдэж байгаа болохоор уучлаарай гэж цагаан тугаа өргөсөн. Нэг их уужуу дотортойдоо ч бас биш л дээ, хоёр солонгос шиг дайны байдалд удаан байх чадал хүрэхгүйэ. Тэгснээс бууж өгөөд энх тайван тогтоосон нь сэтгэлд амар.


Дайны үеэр бөмбөгдүүлсэн зүрх шархлаастай. Харахад бүдүүн баараг боловч дотроо эмзэг дэлбээ. Дээрээс нь тиймэрхүү үгсийг мартнаа гэж гонж. Хэлсэн хүн нь мартцан байхад би дотроо тээгээл яваад байдаг. Ийм болохоороо л хүнтэй муудахгүйг хичээдгийн.


Амьдралаа гэж сонин юм. Хайр дурлал нтр гэж эморохоо болисон ч өөр эмзэг цэг байсаар л байдаг. Өөрөө залуу, тэнэг явж үзээгүйм шиг, жоохон биеэ барьчку яав даа, дүү ч гэсэн цаг нь ирэхээр ухаарна шд гэсэн харамсал бас тэндээс шоволзоол байна.









19.2.19

40 насны х*м**л

2 сарын 9 нд албан ёсоор 40 нас руу жирийлээ. Хүү маань 4 нас хүрлээ. Хоёулаа дундаа нэг торт аваад 4 лаа хатгалаа. Цаашдаа ч жил бүр лааных нь тоо ижилхэн байж болохын байна лээ. Тооцоотой, хэмнэлттэй ккк.

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...