Pages

24.8.11

Better in Time


Өдрийн цайгаараа машинаа унаж гараад одтой ногоон орж аяга капучино бариад араажуугаа чанга дээр нь тавиад амандаа дуу аяланхан давхина...

Миний мөрөөддөг байсан "ажил хэрэгч", "биеэ даасан" эмэгтэйн дүр төрхийн нэгээхэн хэсэг нь шүү дээ. Өчүүхэн жижиг байж болох ч хүслийн минь хэлтэрхий биелсэн нь гоё. Амьдралын урсгал тойргоор эргэлдэн, цаг хугацаа давтагдаад л байх шиг санагддаг ч, үл ялих өөрчлөлтүүдийг анзаарч чадвал урьдынхаасаа сайжирч, дэгжиж дээшилсэн "БИ"-гээ олж харах юм...

Yeah it's getting better in time...


23.8.11

Мартсан...



Мартсан байна гэж гомдов...

17.8.11

Before Sunrise

Нойрны бурхан намайг өршөөж би өглөө 5 цагт босож чадлаа. Нуурын эрэг рүү давхиж очоод нар мандахыг харлаа. Гайхамшиг гэж энийг л хэлдэг байх гэж бодлоо. Энхрий ялдам, нил ягаахан тэнгэрийн хаяа, усны мандал бидэртээл.



9.8.11

Гунигт дуу аялнам...


Манан цэцэг.
Монголоор яг ямар нэртэйг нь мэдэхгүй, солонгосууд манан татсан юм шиг гээд ингэж нэрлэсэн гэнэ. Дууны үг орчуулж байтал "замын хажууд ургасан манан цэцэг чиний инээмсэглэлийг санагдуулах үед" гэсэн мөр байхыг хараад ямар цэцэг юм бол гэж хайж үзсийн.

5.8.11

16 настай...

Саяхан л 30 гарч амьдрал эхэлснээ бичээд байсан чинь юу болоод 16т болчвоо гэжүү :р