Pages

30.6.09

6 сарын 30



Өнөөдөр 2009 он талдаа орж байгаам байшдээ. Өглөө ажилдаа ирсэн чинь жилдээ ганц хоёр үзэгддэг ТОМ БОССууд эгнээд зогсчихсон fortune cookie тараажийна. Зарим хүмүүст бэлэг таарсан надаа харин "жилийн эхний хагаст хичээж ажилласанд баярлалаа, үлдсэн хагасд мөн чармайнаа гэж найджийна" гэсэн бичиг гарч ирнэлээ... ккк

26.6.09

Rest in Peace

Баяртай...баяртай...
бага насны шүтээнүүд минь...

18.6.09

Дурлалын тухай миний бодол

Бичкээл бичкээл бодоол тээгээл яваад байсийн. Өнөөдөр нэг барахнуу.

16.6.09

Толины өмнө


Norman Rockwell : Girl at the Mirror


Би тольдох дуртай. Саяхан л... царайлаг охидын дэргэд толинд тусах сэвхтэй бор хацраа харахаас ичдэг бүрэг охин байж билээ. Цагийн урсгалд дасаж дадаад тэрүү, толь харагдвал өөрийгөө олж харах гэж өлөлздөг болчиж. Өө сэвийг нь дараад гоо сайхныг нь тодруулдаг өнгөт шүүлтүүр нүдэндээ зүүгээ юм болуу. Өөртөө заяасан үзэсгэлэнг илрүүлж хардаг билгийн нүд минь нээгдээ юм болуу кк.

10.6.09

Looking In (Happy Birthday!)

Хамгаас хайртай найздаа Төрсөн өдрийн мэнд хүргээд энэ дууг зориулъя. Чи минь амьдрал надад бэлэглэсэн хамгийн үнэтэй бэлгийн нэг шүү :-)

9.6.09

Зүүд

Өчигдөр Терминатор үзээд. Шөнө нь нэг залуутай хөтлөлцөөл баахан аймаар баагийнуудад хөөгдөөд байна гэж зүүдлэв. УБ-ын төв гудамжаар, энхтайвны өргөн чөлөөгөөр л гүйгээд байхиймаа. Хар багын л гүйж чаддаггүй хүн чинь зүүдэндээ хүртэл олигтойхон гүйчиж чадахгүй бахардаад шал урамгүй байсан. Тэгээд дургүй нь хүрснүү яасан гэнэт сэдэв өөрчлөгдөөд би нөгөө залуутайгаа болзож бариад эхэлсэн кк. Нээх гоё догдлоол зүрх мүрх цохилоол эхэлжийтэл өглөө болцон сэрүүлэг хангинаад унажаагаам даа. Харамсалтай.

4.6.09

Сайхаан сайхан



Зун цаг нээрээ сайхан шүү. Бие сэтгэл хөнгөрөөд жигтэйхэн гоё. Эртээр бороо орлоо гээд унжийгаад урвайгаад байсан чинь маргааш нь цэлмэг нартай өглөөг хараал баясаад давхицан. Цаг агаар дагаж унтарч асаж байдаг сонин эд шүү энэ наастр гэж. Миний таримал цэцэг бас байдгаараа салмайгаад унжсан байснаа услаад орхицон чинь сэргээд ирсэн байлээ. Хүний сэтгэл заримдаа ургамал шиг энгийн бүтэцтэй, нар,ус л байхад тэнэгэр өөдрөг байдаг бол амар ч юм шиг :-)