Pages

18.6.09

Дурлалын тухай миний бодол

Бичкээл бичкээл бодоол тээгээл яваад байсийн. Өнөөдөр нэг барахнуу.

Дурлал.
Орчуулгын модон үг гээд найрагчид дургүй байсийн гэнэлээ. Намайг төрөхөөс өмнө монгол хэлэнд хэдийн байр сууриа эзэлцэн тул би бол анхнаасаа байсан үг л гэж хүлээж авдагийн. За тэр ч яахав энд хэлзүйн талаас нь авч хэлэлцэх гээгүймаа. Миний бодлоор дурлал гэж яг юуен? Юутай зүйрлэж боддогийн. Дурлалд би яаж ханддагийн. Энэ тухайгаа л тэмдэглэж үлдээюү гэсийн. Өнөөдрийн өндөрлөг дээрээс харахад шүү дээ. Өмнө нь би өөрөөр боддог байсан, ирээдүйд бас хувирах нь дамжиггүй.

--------------------------------------------------------------------------------------------

Дурлалыг би ингэж тодорхойлох боллоо.Хэн нэгнээс үүдэлтэй сэтгэл хөдлөлийн онцгой хэлбэр, түүний хүчтэй илэрхийлэл. Эхлэл нь чив чимээгүй, гэв гэнэт, аажуухан аясхан гээд тухай бүр өөр байдаг байх. Харин үргэлжлэл нь ... Сэтгэлийн утсыг донсолгогч тэр хүнийг харахад, хазахад, үнэрлэхэд, сонсоход, эсвэл зүгээр бодоход үүссэн долгион мэдрэлийн судлыг дамжин тархины эсүүдийг цочроон /номон дээрээс харсан ч нэрийг нь мартсан байна, чиклааданд, бас хартамхинд ч байдаг гэнэлээ/ хэцүү нэртэй хэдэн гормоныг ялгаруулна. Гормоны үйлчлэлээр зүрхний цохилт түргэсэж, хацрын өнгө ягаарч, галзуу хулганад суусан мэт наастр огцом дээш доош савлаастай, өнөөх хэн нэгэн толгой дотор ороод суусан мэт өдөржин шөнөжин бодогдоостой, дуу бүхэн миний тухай шүлэг бүхэн түүний тухай мэт, үүлэн дээгүүр хөвж уулын оргилоор зугаалах мэт, ходоод хоосон хэрнээ цээж дүүрэн мэт, хорвоогийн төв цэг би болсон мэт...жирийн үед төсөөлөхийн аргагүй хосгүй мэдрэмжид бие сэтгэлээрээ автана. Эхлэл шигээ төгсгөл нь бас л янз бүр. Гормон ялгарахаа байдаг юмуу эсвэл үйлчилгээ нь зогсдог юмуу. Нэг л мэдэхэд хэзээ билээ хэн билээ өнөө их догдлол хаачаа билээ гэмээр нам жим байдал.

--------------------------------------------------------------------------------------------

Дурлал их дураараа. Урилгагүй зочин шиг хүсээгүй байхад ирчихээд хөөгөөгүй байхад алга болчихно. Дуудаад даллаад ч ирдэггүй хэрнээ ад үзээд аргадаж гуйгаад ч салж өгөхгүй зовоох нь ч байх.

Гэхдээ л дурлал мөнх биш. Богинохон, бүүр дэндүү гэмээр. Эмзэгхэн дэлбээтэй цэцэг мэт энхрийлэн гамналаа гээд эгнэгт хажуудаа уяж чадахгүй. Хүчтэйхэн өрдөх тусам хурдан шатаад дуусдаг гал шиг...Зугуухан цогшуулж удаахан хадгалъя гэвч чулуу шиг хөрчихөөд гөлтийж байх.

Бүтэлтэй болоод бүтэлгүй дурлал. Хос хосоороо харилцан дурлавал бүтсэн гэж, өрөөсөн дугуй ганцаараа өнхөрвөл бүтээгүй гэдэг. Харин миний бодол арай л өөрөө. Тэртэй тэргүй буцаад явчихдаг дурлалыг, байгаа үед нь ханатлаа мэдрэх, явчихсан хойно нь нандигнан дурсах л гол нь юм шиг, тийм мэдрэмжийг, тийм дурсамжтай цуг авч үлдэж чадсан нь л бүтэлтэй дурлал юм шиг. Хариу дурлал амсаж чадаагүй ч бай өөрийн гэсэн ертөнцдөө халуухан догдлолыг мэдэрч чадсан бол тэр хүн дурласны хэргээ бүтээлээ гэж хэлмээр. Хоёр биендээ татагдсан мөртлөө сэтгэл хөдлөлөө нууж дарж хатааж ширгээсээр үхүүлсэн бол тэдний дурлал бүтээгүй гэж нэрлэмээр.

--------------------------------------------------------------------------------------------

Насан туршдаа мартаж чадамгүй
Нэг л агшин гэж байдаг юм тиймүү

Дурлалаас болж зүрх булгилж байгаа тэр агшинд амжиж мэдрэх...мэдэрч амжих. Дуу аялаад инээд алдаад гүймээр дуусашгүй их баяр хөөрийг ч, санаа алдаад нулимс асгаруулмаар нимгэрэшгүй зузаан гуниг гутралыг ч... байгаа дээр нь амсаж амтлах. Энэ л мэдрэмжүүд дандаа ирээд байдгүй болохоороо гашуун байлаа ч амттай. Амьдрал өөрөө эхэлсэн бол төгсдөг кино билээ. Амьдралын үргэлжлэх хугацаанд түүнийг шимтэн хайрлаж сайныг нь саартай нь туулж өнгөрүүлэх нь хүн бидний энэ хорвоод ирсний утга учир билээ. Тийм ч болохоор амьдралаас заяасан хамгийн тансаг бэлэг болох ДУРЛАЛыг түлхээд хаялгүй хүлхээд "enjoy"доод өнгөрөхөөс татгалзахгүй байх...

Жич: сэтгэлийн утаснаас цааш хэтрүүлж ойлгох бий гэж бяцхан айж байна. Ухаантай хүний мундаг бичлэгээс иш татаад орхиё.



Үе үе хөнгөн дурлаж байх.


Хөнгөн гэсний учрыг сайн анхаараарай. Хүн эсрэг хүйсний хүндээ дурласан үед бие организмд хэрэгтэй ашигтай фегмент ялгарч сэтгэл санаа өөдрөг байдаг. Тэгээд ч эмэгтэй хүнийг хамгийн их залуужуулдаг зүйл бол дурлал. Эмэгчин амьтан бол яах аргагүй аль болох олон эрэгчин түүнд татагдаж байвал бие махбодь нь улам эрүүл чийрэг болж гялалзаж байдаг. Зүгээр л хамт ажилладаг залуу ч юм уу хэн нэг танд таалагддаг аятайхан залууд хөнгөхөөн дурлаад үг яриа өдөж явахад сэтгэл санаа чинь цаанаа л нэг аятайхан урамтай байхыг та мэдрэх болно. Хөнгөхөөн гэснийг хэтрүүлээд хүн болгонтой аальгүйтээд эсвэл өвөр түрийд нь ороод байвал харин буруугаар эргэж нэр хүндгүй нэгэн болно гэдгийг анхаар.
Эрхэмбаярын блогоос





23 comments:

  1. WOW үнэн гоё бичжээ

    Тэртэй тэргүй буцаад явчихдаг дурлалыг, байгаа үед нь ханатлаа мэдрэх, явчихсан хойно нь нандигнан дурсах л гол нь юм шиг, тийм мэдрэмжийг, тийм дурсамжтай цуг авч үлдэж чадсан нь л бүтэлтэй дурлал юм шиг.

    Энэ өгүүлбэрийг дэвтэртээ бичиж авлаа хэрэгжүүлнээ.

    ReplyDelete
  2. кэкэ чи минь надтай санал нийлжаагаа нь ашгүй дээ.

    хаалгаа онгорхой орхичих
    хэн нэг нь тогшоод л ороод ирэх байх... салхи шиг л...

    ReplyDelete
  3. Дурлалаас тогтвортой хайрыг, гормоны идэвхит ялгаралтаас зугууханыг илүүд үнэлэх болоод байгаа. Энэ насжисны шинж үү :)

    ReplyDelete
  4. дурлалаас хайр луу шилжих нь дээд төвшний асуудал байнаа. Би одоогоор тэнд очоогүй байх шиг...
    чамайг гүйцээд очихоороо энэ тухай ном хаялций кк

    ReplyDelete
  5. үеийн нөхдөөс түрүүлэх нь тэгээд сайн уу муу юу гэдэг асуулт гарлаа... сайн тунгаатал түвшин ахих тусам үхэл ойртоно гэсэн гаргалгаа гаргав :(

    ReplyDelete
  6. яалаа гэждээ...
    харин ч жинхэнэ хайраа олно гэдэг гайхамшиг биш гэжүү. Хэн бүхэнд тохиодог хувь биш юм шиг... Олдсон, олох итгэл өвөрлөөгүй байгаадаа харин би жоохон :(

    ReplyDelete
  7. Sonirholtoi bichleg baina :). Buteltei durlal, butelgui durlal gedgiin todorhoilolttoi yag sanal niilj baina. Tegej l todorhoilogdoh uchirtai yum shuu dee :).
    At the same time, bi Hilde-iin heleed baigaag ih sain oilgoj baina. Bi uuruu ch tiimerhuu setgelgeetei bolchihson hun. Saihan zaluu haraad setgel hudluvul dotoroo "yund iim yum bodno ve?" gej boddog bolson.
    Chi jinhene hairaa olchihson shuu dee, busgui mini :). Chinii ohin bol chinii jinhene hair. Ultimate love gej teriig l heleh baih, minii bodloor :). Yamar neg hariu nehdeggui, nuhtsul bolzol shaarddaggui, hamgiin deed tuvshinii hair.

    ReplyDelete
  8. тиймшүү найз минь би ч азтай хүн. охин минь өсөж томрох тусам миний өврөөс холдох, тэгсэн хэрнээ зүрхэнд минь улам л гүнзгий нэвтрэх юм даа. Үүнээс илүү хайрыг би лав олохгүй биз дээ тиймээ

    ReplyDelete
  9. Ахисан түвшний ХАЙР гээч мэдрэмжээс аль болох хол байх тусам өөрийгөө илүү хөнгөн байлгадаг юм шиг.... Enjoy-доод л өнгөрдөг болохсон...

    ReplyDelete
  10. хайр гэдэг үгийг хэлэхээс эмээмээр л дээ. Өнөөдөртөө дурлалаа л амны уншлага болгоё л доо кк

    ReplyDelete
  11. Durlal uu? :-) yagaad ch yum isgelen amttai jims shig l sanagddag yum. Ideheer isgelen, hel darvignadag murtuu ideed l baimaar baidag.

    ReplyDelete
  12. жил хагасын өмнө л миний амьдралд одоо гялтайж гялалзах сэтгэл догдлох зүйл дахин хэзээ ч ирэхгүй, ингээд үр хүүхдийнхээ сайн сайхныг л харж амьдрал минь нэгэн хэмнэлээр өнгөрөх нь дээ гэхээс нэг л гунигтай санагдаж байсансан, харин тэр залуутай учирсанаас хойш бяцхан охин шиг л сэтгэл гэдэг хязгааргүй огторгуйд дүүлэхтэй ижил болж билээ... дурлал даанч сайхан, одоо харин би өөр хэнд ч дахин догдлохгүй гэдгээ баттай мэднэ, өмнө нь жинхэнэ хөнгөхөн дурладаг байсансан, харин одоо хөнгөн ч дурламааргүй, хэрвээ надад үлдсэн амьдралаа өөр хэн нэгэнтэй амьдрах боломж гардагсан бол... биеэ барих үнэхээр хэцүү юм... уучлаарай дурлалын тухай чиний гоё бичлэгийг уншаад өөрийн эрхгүй баахан юм биччихлээ :(

    ReplyDelete
  13. дурлал даанч сайхаан...
    дурлалд тэмүүлэх хүний хүсэл хэзээ ч алга болохгүй юм шиг санагддаг юм. миний бодол...

    баярлалаа secretwish-ээ
    энэ дурлал чиний амьдралыг чимэх хосгүй чамин шигтгээ болж хожим хойно ч гялалзсаар л байна бх...дурлал даанч сайхан :-)

    ReplyDelete
  14. Дурлалд чинь би нэрээ дэвшүүлье

    Дугуй толийг хөлсний мананд цан цохитол чамтай өнжье
    Дугариг сарыг нүцгэн биеэр хиртэж хонотол чамтай саатъя
    Дууныхаа өнгийг амрагийн аязаар сүлэлдэн эгшгэлтэл шөнийг өнгөрөөе
    Дурлалд чинь би нэрээ дэвшүүлэн утас чагнан чамайгаа хүлээе

    Хэлнийхээ шүргэлтийг чихний чинь омгонд ээмэглэн хонуулъя
    Хэнхдэгний чинь товчийг алганыхаа хонхорт гижигдэн хонуулъя
    Хэний ч мэдэхгүй могой бүжгээр тэврэлдэн хоное
    Хэнд ч үлдээх зай завсаргүй үнсэж хоное

    Нуруу дамжин биеийг чинь илбэн сэрлийг чинь өдөөе
    Нуух юмгүй хувцсаа тайчилцан нэгнээ таалъя
    Нүцгэн эсээрээ диваажингийн үүдийг хамтдаа нээе
    Нүгэл биш ээ, дурлалаас эхлэлтэй хайрын бүжиг...S

    A.Soyko

    ReplyDelete
  15. wow

    iim goyo shulegnuud haanaas olood bnaa...
    enuuniig neg yumand ashiglanaa kkk

    ReplyDelete
  16. гоё бичсэн байна

    ReplyDelete
  17. яг одоо нэг хүнд бүтэлгүй дурлачаад чиний хэлдгээр хоёр биендээ татагдсан мөртлөө сэтгэл хөдлөлөө нууж дарж хатааж ширгээсээр үхүүлсээр сууна. Үнэндээ харамсадтай байна, би амсаж илүү ихийг мэдрэхийг хүсэж байна, даан ч аль алинд маань ямар ч боломж эрх байхгүй, түүнийгээ харахаараа тэнгэрт нисээд хараагүй өдрөө яахаа мэдэхгүй цонхоор хараад л зогсдог,,,,,,,,,

    ReplyDelete
  18. Xuux iim bichleg bsiimuu. Duu ni ix taalagdlaa. Ner ni xenbe?

    ReplyDelete
  19. харахаараа тэнгэрт нисдэг хүнтэй байх сайхан шдээ... чамд сайн сайхныг хүсье... би лав та хоёрын талд :)

    Жамбаа : энэ Aqua гээд хамтлагийн Aquarius хэмээх дуу болмой :)

    ReplyDelete
  20. Oo nuguu xalzan tolgoit xuuxeldei 2-n uu?

    ReplyDelete
  21. дурлал ууу??? дурлаж үзсэн хүн бол дурлал бол тийм зүйл юмаа гээд хэлсэний дараа тэр нь өөрт нь хангалттай тодорхойлолт гэж санагдахгүй байга тэр л сэтгэгдэл байхдаа.

    ReplyDelete
  22. унших гэсэн нэг л болдоггү дараа л уншы энд хүрээд зогслоо саначий мартахгүйн тулд сайн хараад авы кк

    их гоё дуу байна ойлгохгүй ч ая тэр намуухан аялгуу гоёо гоё кк

    ReplyDelete
  23. Гайхалтай сайхан бичжээ болохгүй байсан нэг уншиж дуусгалаа байна ккк тэр дээрх өндөрлөгөөс харж бичсэн зүйлийг уншиж чадсандаа баярлажээн :P

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)