27.10.20

Hamilton - The American musical

 Мюзикл үзээгүй ямар ч удаав дээ. Үзээгүй хооронд хөгжөөд тасраад явчихжээ. 

Түүхийн сурах бичиг, ардчиллын цагаан толгой, түүхэн хүний амьдралын драма, хип хоп хөгжим, яруу найраг шиг цэцэн цэлмэг толгой сүүл холбосон шүлэглэл, цаг мөч орчинтойгоо яв цав зохицсон хошигнол, жүжигчдийн дуу бүжиг жүжиг хослосон гайхалтай, эрч хүч амтагдсан performance!!!

Энэ бүхэн хоршсон, тэгээд америк соёл, онцлогийг бүр хэтэрхий сайн тусгасан, 1000% truly American musical байлаа. Би мэдээж англиар хагас дутуу сонсоно, дээрээс нь insider joke-уудыг нь тэр бүр ойлгохгүй хэрнээ сэтгэл хөдлөөд инээгээд, нулимс дуслуулаад, сандал дээрээ дагаж бүжиглэх дөхөөд үнэн кайфтай үзлээ. 

Гол дүрд тоглосон залуу (Lin-Manuel Miranda) нь өөрөө бүх ая, үгийг нь зохиосон  гэдгийг сүүлд нь мэдээд, бусад дуунуудыг нь сонсоод бүр шүтэн бишрэх аястай.


АНУ-г анх үүсгэн байгуулсан George Washington, Thomas Jefferson гэх мэт хүмүүстэй цуг Founding Father хэмээн нэр нь бичигддэг, цагаач, бутач, өнчин ядуу хүүгээс анхны Сангийн сайд хүртлээ дэвшиж орчин үеийн банкны системийг үүсгэж хөл дээр нь босгосон Alexander Hamilton-ы тухай мэдэж авлаа. Их Британитай дайтаж ялчихаад шинэхэн улсаа хөл дээр нь босгох гээд зүтгэж байгаа удирдагч нар нь ямар гоё эх оронч сэтгэлээр ажиллаж байсныг харуулсан хэсэг дээр өөрийн улсын дарга нарыг бодож аймаар гомдож байлаа нтр гээд улстөржүүлчий :р

Кино театрт үзсэн хэрнээ гараад явж байхдаа жинхэнэ Бродвейн тайзан дээрээс нь харсан юм шиг бүх үзэгдэл, дүрүүд нь гарт баригдах дөхөөд янзтай бодит байсаан. Ковидтой үед ингээд ч болсон Нью-Йорк явах боломж гарсан нь гоё байлаа.





Хүүдээ зориулж дөнгөж үүссэн улсаа суурийг нь сайн тавиад үр хүүхэддээ сайхан ирээдүй өвлүүлнэ гэсэн утгатай хэсэг, уярмаар гоё.


Английн хааныг хошин дүрээр харуулсан нь татаагаад хаясаан. 


Гэх мэт зөндөө гоё үзэгдлүүд, дуунууд байсаан. Disney+ дээр гарч байгаан байналээ, боломж олдвол, бас мюзиклд дуртай бол заавал үзээрэй. АНУ-д байдаг хүмүүст бол бүр илүү таалагдах байхаа. 



21.10.20

Эморол

 Иогад явж эхэлсэн чинь алуулж байнөө. Арай л ахисан түвшнийх юмаа. Уулгамч юм шиг нэг сарын төлбөрөө хийцэн, дуустал нь гүрийхээс. 

"Алсын удирдлага" гэж их сайн кино байдаг гэнээ, олж үзэх юм сан. Найруулагч нь энэ удаа Г.А-н "Хэвтрийн хүн"-ээр кино хийсэн, тэрийг нь үзнээ. Хөгжмийг нь Сангидоржийн Сансаргэрэлтэх бичсэн юм байна. Санаандгүй энэ аязыг нь сонссон чинь орчноосоо тасраад эмороод суужиймаар санагдлаа. Хэтэрхий завгүй амьдрахаар эморох мэдрэмжээ хүртэл алддаг юм байна. Одоо харин буцаад жаахан сэргэж байна.



"Цас, бороо". 2005. 06. 07. Ц.Доржсэмбэ
Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан
Тэрнээс хойш
Тийм цас ороогүй
Ороогүй гэж бодлогоширсон
Ой дурдатгалыг минь тойрон
Одоо ч цас бударсаар л байна

Чамтай л норсон бороо
Жинхэнэ бороо байсан
Жигүүртэй бороо байсан
Тэрнээс хойш
Тийм бороо ороогүй
Ороогүй гэж бодлогоширсон
Ой дурдатгалыг минь тойрон
Одоо ч бороо орсоор л байна.

15.10.20

"Би чам руу явж байна"

 Орж ирэлгүй удсан чинь баахан спамдуулсан байшд. 

Сонгуулиас сонгуулийн хооронд
Сошл медиагаар занималдсаар
Соулмэйт чамайгаа орхижээ
Сорри миний блогоо~~~

Хаан банкны захирал байсан Питер Морроу агсны бичсэн "Миний Монгол" номыг уншиж байгаа юм. Монгол хэл дээрх нь дууссан байж таараад английг нь авчихсан чинь дундаа ороод гацасхийгээд. Саяхан уран зургийн цуглуулга нь үзэсгэлэн болж гарсан сургаар үргэлжлүүлэн барьж аваад дуусах дөхөж л байна. 

Хамгийн сүүлийн бүлэг нь "Урлаг" гэдэг сэдэвтэй юм. Монголынхоо гайхалтай уран бүтээлчдийн тухай гадаад хүний номоос олж мэдэх бас сонин л мэдрэмж. Уран зургийн цуглуулгаас нь үзлээ, бас доорх шүлгийг уншлаа, ваав би ер нь хаагуур нь юугаа хийж явсан хүн бэ??? гэж гайхлаа. Хэтэрхий "үлмэдэх" байснаа л ойлгох юм даа.









Он цагийг туулан нар сарыг дагуулаад
Онч мэргэн өвгөдийн бартаат замыг сүлжээд
Олон олон уул толгод, даваа гүвээг хэжээд
Хэдэн зуун гол мөрнийг хөндлөн гаталсаар
Хэзээ учрахаа тааж эс мэдэвч
Хэлэх үгээ хэлхэн бодсоор
Чам руу би явж байна

Явдал замд мөсөөр шуурч, галаар тургивч
Явган хэл, хов үгийн манан татавч
Ялдам тунгалаг бодлоо толбо тортогоос харамнан
Чин зүрхнийхээ хайраар зангилаа бүхнийг тайлж
Чийг даасан хүйтэн салхинд шилбүүрдүүрсээр
Чиглэсэн зүгээ чанх барьж
Чам руу би явж байна

Намрын гуниг, хаврын сэрлийг хамтад нь тээж
Насны галыг нарны илчтэй цугт нь атгаж
Навчтай цуг навчилж, гандахад нь хамт гандаж
Цэцэг жимстэй цэнгэлдэх хүрээлэн дундуур
Цэнгэл амлах хундагатай мутрын дэргэдүүр
Цэхэлж хүрэх хүсэлдээ хөтлөгдсөөр
Чам руу би явж байна

Аян туршийн хамгийн гэгээтэй бодлоо
Амьдралынхаа бурам мэт амтат мөчүүдээ
Амин хувийнхаа алив нууц далд бүхнээ
Оюуныхаа санд эрихлэн хэлхээд
Он цагийн эцэс төгсгөлгүй дундуур
Орон зайн хаяа хязгааргүй дундуур
Чам руу би явж байна

Чимх чимх зүүд нойроо хугаслан
Чирам хийх бүхнийхээ дээж найргаас шимлэн
Чиний зүрхэнд өөрийнхөө чавхдасыг олохоор
Хангал өндөр уулсын ангал хавцгайг өгсөн
Хангил их бартаатай халил жимийг мөшгин
Хайрын охь-мөнхийн дуугаа эрсээр
Чам руу л би явж байна

            Г. Мэнд-Ооёо 




30 хэл дээр орчуулагдсан гэж байна, англи руу хамгийн анх орчуулсан хүн нь Н.Энхбаяр гэнэ. Итгэхэд хэцүү ч экс ерөнхийлөгч маань залуу байхдаа ийм мэдрэмжтэй хүн байжээ...

Travelling through the years and time,
in company with the sun and the moon;
Along the bumpy and winding roads left by old wise men,
Climbing up and down through high mountains and the hills
Fording hundreds of rivers
Although I do not know when we may meet ,
I am thinking about the words that I will say to you
I am coming to you.


My roads are open to icy winds and fire
Although the mist of slander falls on them,
I free my transparent thoughts from any mark,
Untying all knots with my love.
Lashed by freezing winds,
I am keeping onwards in my chosen direction,
I am coming to you.

Carrying together autumn’s grief and spring’s renewal,
Grasping the fire of my age and with the sun’s warmth in my hand,
Growing with the growing leaves and withering with them,
In a garden full of flowers and fruits,
I pass by a hand offering the glass of enjoyment,
Driven by my desire,
I am coming to you.

All my gentle thoughts of my journey,
All the sweet moments of my life,
And all my secrets, everywhere,
I bind together in the house of my spirit,
In time without beginning or end,
In space without limit,
I am coming to you.

Having only parts of my dreams ,
Tasting in my own poetry the very basis of everything that is mine,
Wishing in your heart to tune the strings of inspiration,
Climbing the chasms of high mountains,
Following impassable paths,
Seeking the eternal song of the essence of love,
I am coming to you!

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...