Pages

13.5.10

Нүүдэл суудал - 1

Түүхийн ном унших чинь ийм сонирхолтой сон билүү? Сургуульд байхдаа асуугдах сэдвээ тас цээжилж очоод, ангиас гараад л мартдаг байв. Сүүлд дэлхийн түүхийг унших гэж "World history for Dummies"-ийг эхлүүлээд хаясан. Нууц товчоог мөн л уншиж бараагүй. Тэгээд л ер нь би түүх мэдэдгүй, унших сонирхолгүй гэсэн бат ойлголт тогтсон бололтой.

6.5.10

Гарчиггүй

Хүүхдийн баяр болоод гадуур гарсан чинь хаа л явна үй түмэн хүүхэд бужигналдаад чухам хөл гишгэх зайгүй байлаа өчдөр. Хол гарахаас айгаад гэрийнхээ ойролцоо цэцэрлэгт хүрээлэн орсон чинь Урлагийн Музей байдгийн байна. Нээгдээд удаагүй бололтой шинэхэн байшин, гял цал оргиод л. Орон нутгийн уран бүтээлчдийн зураг, үзүүлбэрээр бүтсэн хөөрхөн музей байна. Хүмүүсийн тархи гэж сонин содон сэтгэх юм даа.

3.5.10

Таван сар...

Харангын хоёр дууны remake
1. Сэлэнгэ : Бүсгүйн заяа
2. Шөнийн галт тэрэг - Зүүдэндээ би