Pages

30.11.10

Жингүйдлийн байдалд...

Одоо миний байгаа байдлыг ингэж тодорхойлж болох юм шиг гоц мэргэн санаа яг хормын өмнө төрлөө. Байрнаасаа хөдлөхөөр шийдсэн. Тэгээд дээшээ хөөрцөн (санаагаараа бол) Буух газар тодорхойгүй. Нэг тиймэрхүү.

22.11.10

Once (2006)



Miluji tebe

Чехээр "би чамд хайртай" гэж байгаан. Даанч залуу ингэж хэлснийг нь ойлгоогүй. Мэдээгүй чигтээ өнгөрнө байх. Гэхдээ залуу, бүсгүйд төгөлдөр хуур бэлэглэсэн. Харин бүсгүй залууд уран бүтээлийн онгод, урам зориг бэлэглэсэн. Тэдний амьдрал түрхэн зуур огтлолцоод салсан ч...тэд хэзээ ч бие биенээ мартахгүй. Энэ нь л хамгийн гоё...

15.11.10

Мөнгөөр авч болох аз жаргал

Нэг охиныг бараг уйлуулчлаа...
Арай ч уйлаагүй л дээ нулимс нь гялтаганаж ирээл... би албаар анзаараагүй царайлаал суугаад байсан. Үүеээ чи уйлкаад байнуу даа гэчүүл бүүр уйлчих ч юм билүү. Энэ охин заримдаа Л овогтон биш байгаа гэж хардмаар надад дэндүү сайн байдгийн. Эртнээс дасгаж байгаа нь энэ гэж аминдаа зөөлрүүлээд, бодож байна яахаа шийдээгүй гэж хэлсийн. Үнэндээ бүх юм шийдэгдсэн, удахгүй баяртай гэх болно гэвэл бүүр яах хүн юм байгаан...

11.11.10

Өнөөдөр

Яг одоо 11.11 өдрийн 11 цаг 11 минут
Тааруулж байгаад нийтлэчхийм шүү.
Жижиг сажиг тоо моонд их ач холбогдол өгнөө цаадах чинь.

1.11.10

Ном & кино

Сүүлд үзсэн кинонууд, нэг ном...