Pages

25.11.10

Happy Thanksgiving!



Заримдаа нээх гоё мөчүүд байдаг тэ. Бүх юм гэрэлтэй, өнгөтэй, хүн болгонд, үгүй бүр эд зүйлс, амьтан ургамалд ч баярламаар, тэднийг хайрламаар, энэ хорвоод амьдарч байгаадаа баясан хөөрмөөр тийм жаргалтай хором...


Өнөөдөр талархлаа илэрхийлдэг баяр гэсэн. Амьдрал надад бэлэглэсэн өчнөөн жаргалтай мөчүүдийн төлөө. Дулаахан дурсамж, биеэр нэг тархах сайхан мэдрэмж үлдээсэн бүхий л учралуудын төлөө хэнд ч юм баярлалаа гэж хэлмээр байнаа...

Энэ л цаг хугацаа, орон зайд надтай цуг оршин байгаа, намайг сонсож байгаа, миний блогоор зочилж байгаа ЧАМД ч бас баярлалаа. Блог маань надад баяр хөөр, догдлол, тайвшрал, ухаарал гээд олон зүйлийг бэлэглэдэг. Үүгээр дамжин холбогдсон бүх найзууд, хараахан холбогдож амжаагүй, ул мөрөө үлдээдэггүй ч уншаад гардаг бүх хүмүүст баярлалаа...

Хэрвээ миний энэ талархалыг хүлээн авахыг хүсвэл шуудангийн хаягаа үлдээнэ үү (soulmate247mn@yahoo.com) Зул сарын баяраас урьдаж ил захидал илгээх гэсэн юмаа.


Имэйл биш жинхэнэ шуудангийн хаягаа гэсиймаа уул нь...
soulmate247mn@yahoo.com руу бичээд явуулаарай...

17 comments:

  1. Чиний блог байдагт баярладаг шүү :)

    Happy Thanksgiving!

    ReplyDelete
  2. пөөх шуудангаар юм авах ямар дуртай гээч

    ReplyDelete
  3. Чиний блогийг байнга уншдаг шүү.Good Luck!
    Нээрээ минийх unuruu7899@yahoo.com :)

    ReplyDelete
  4. ухаарал мэдрэмжийг чинь унших дуртай шүү.

    ReplyDelete
  5. шуудангийн хаягаа soulmate247mn@yahoo.com руу бичээд явуулаарай...

    ReplyDelete
  6. чи гоё шүү

    Happy Thanksgiving!

    ReplyDelete
  7. Хэзээд ханьсан хамт байдагт чинь,
    Хязгааргүй дөлгөөн инээмсэглэл бэлэглэдэгт чинь, халуу дүүгсэн итгэл хайрладагт чинь...
    Хосгүй хөөрхөн найз минь байгаад чинь
    Хонгор минь чамдаа баярлаж явдаг шүү

    Happy Thanksgiving!

    ReplyDelete
  8. үзсэн кану, сар болгоны тайлан чэнэ таалагддаг

    zorigt_8@yahoo.com

    ReplyDelete
  9. ЖИНХЭНЭ, шуудангийн хаягаа бичээрэй хүнүүсээ... Би цаасан дээр үзгээр бичээд ил захидал илгээх гэсэн юмаа...имэйл биш

    ReplyDelete
  10. Thanksgiving гэдэг нь болжийгаам уу, мэдээгүй явжийна би :)
    Ухаалаг хөөрхөн найзаараа бахархдаг шүү. Өөрийнхөө ертөнцөөр аялаж ухаарал, гуниг, баяр баяслыг хамтдаа мэдрэх боломж олгодог чамдаа болон блогт чинь талархая!

    ReplyDelete
  11. Unshaad gardag xunuust bayarlaad yadgiin kkk
    Tnx

    ReplyDelete
  12. Чамаар би дутдаг
    харин надаар чи дутдаг болов уу...

    жигүүр :)

    ReplyDelete
  13. жигүүртэй байж үзээгүй газрын хүн шүү дээ би...

    тэнгэртээ нис дээ шувуухай минь ккк

    ReplyDelete
  14. за зөө... ккккк

    жигүүр

    ReplyDelete
  15. bi zarimdaa boddogiin heterhii aldaa bagatai amidral huniig mohoodog yum bolovuu gej


    hiisen helsen buhen maani zov baidagguid bayrlah estoich yum shig

    chamd neg l zuil jaahan mash jaahan dutaad bna daa ul ylig tersluu bai zov tersluu chinii bichsen olon zuiliig unshaad ingej helmeer sanagdaad baisiin deerees hoish

    bichsen ymnuud chin eronhiidoo chiherleg baidag neg tiim amtlag gegeeleg gehdee haa negtee n jaahan gashuun amt dutaad baih shig esvel irleed gashuuruulaad ogoh sain shuumjlegch dutaad bna tiim hamtragch olj chadval chi nom bichhed barag l belen bolj deee kkkk ( minii l bodol shuu surtei huleej avaad yahavdee )

    ReplyDelete
  16. ккк
    би бас тэгж бодоод байгөө.
    Хүнд олон янзын мэдрэмж, мэдрэхүй төрдөг. Инээж байгаа хүний өөдөөс ихэвчлэн инээж, уурлаж байгаа хүний өөдөөс уурладаг. Би ууртай, уцаартай, чиний хэлснээр гашуун байх үедээ ямар нэг юм бичвэл миний урдаас бас гашуун уур амьсгал тосох юм шиг санагддаг. Ядахдаа энэ блог дээрээ тиймэрхүү зүйлээс ангид байхсан гэж дотроо хүсээд байдаг бололтой.

    Юм болгонд өөрийн гэсэн хугацаа, эхлэл төгсгөл байдаг. Чихэрлэг нялуун блогонд маань ч бас байгаа л байх даа.

    Ном ч яамай ккк. Чи л ном бич, би авч уншнаа...

    ReplyDelete
  17. nadaa shuudangiin xayg baixku lde gexde zaaval tsaasan dr uzgeer bichmeer bvl tegj bichcheed com luuga scanner daad orrulanguta mail xaygaar ni yavuulj boliishde ;) nadiix ulaana_1109@yahoo.com tanias zaxidal irne gj naidjiine

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)