11.11.10

Өнөөдөр

Яг одоо 11.11 өдрийн 11 цаг 11 минут
Тааруулж байгаад нийтлэчхийм шүү.
Жижиг сажиг тоо моонд их ач холбогдол өгнөө цаадах чинь.



Өнөөдөр шагшуурганы өдөр...Гадуур шагшуурга зараал. Өчигдөр хүнээс авснаа сая гаргаж идлээ. Эдний шагшуурга багадаа иддэг байсныг ч гүйцкү л дээ. Үзүүрт нь маасл нялж байгаад иддэг байсан тэр шагшуурны амт ч тасархай байж дээ.


Манай энд G-20ын уулзалт болж байна. Дэлхийн мундаг 20 орны удирдагч нар цуглаад чухал чухал юм хэлэлцэхийн байхөө. Зочин ирэхээр хүүхдүүдээ томоотой байгаарай, гэрээ гоё цэвэрлээрэй, тавагны идээ битий хуурайлчих гээл ээж аав нар үглэдэг шиг. Хогоо гаргаж хаяхгүй байх, машинаа унахгүй байх, боловсон хөгжилт орны нүүр царайг үзүүлэхийг ард түмнээсээ уриалаал байх шиг байна.


Нилээд хэдэн хүний төрсөн өдөр юм шиг байна. MNED гээд блогчин залуугийх, бас саяхан блогоор минь зочилсон Цомо гэдэг хүнийх...Байдаг л нэгний охиных... Өөр миний мэдэхгүй зөндөө л хүний "бөөсдэй" нь байхдаа. Содон өдөр болохоор хүмүүс мартаад өнгөрөөнө гэж байхгүй гоёийм. Өнөөдөр төрсөн бүх хүмүүст гал халуун мэнд хүргийяа...

Энэ доотлын бичлэг төрсөн өдөртэй ялимгүй холбоотойн. Чимх инээд :р

6 comments:

  1. Өнөөдөр энд үдлээд буцаж байгаадаа баяртай байна. Чиний сэтгэлээс урсах энэ л үгс нэг л дотно бас сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Бас яг одоо чихэвчэнд минь Helen OST Calla энэ дуу явж байна. Гоё мэдрэмж...

    ReplyDelete
  2. Манай охины бас төрсөн өдөр

    ReplyDelete
  3. энэ хүнүүст ТӨМ :р

    ReplyDelete
  4. xaxaxa хачин их инээлээ энэ видоог чинь үзээд....
    тэр шагшуурганы амт одоо болтол тэгж мартагддаггүй нь хомсхон цаг үетэй холбоотой гэж би бодоод байдын. Талхны зах хүртэл хачин сайхан амттай санагдаад булаалддаг байсан шд бид чинь. Тэгэхэд одооны хүүхдүүд талхны булан байтугайг тоохгүй байна :)

    ReplyDelete
  5. kkkk..............kkkkkkkkkkkkk..........kkkkkkkkkkkkkkkkkkkkkkk.............kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

    ReplyDelete
  6. 11:11 гэж их чухал тоо шүү...хүслээ шивнэх ёстойм гэсэн...үйлс бүтдэг гээд бичцэн байна лээ...http://astrostyle.com/Scopes/Other_Scopes/1111.htm энд орж уншвал илүү ойлголттой болох байх аа...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...