Pages

15.11.10

Мөнгөөр авч болох аз жаргал

Нэг охиныг бараг уйлуулчлаа...
Арай ч уйлаагүй л дээ нулимс нь гялтаганаж ирээл... би албаар анзаараагүй царайлаал суугаад байсан. Үүеээ чи уйлкаад байнуу даа гэчүүл бүүр уйлчих ч юм билүү. Энэ охин заримдаа Л овогтон биш байгаа гэж хардмаар надад дэндүү сайн байдгийн. Эртнээс дасгаж байгаа нь энэ гэж аминдаа зөөлрүүлээд, бодож байна яахаа шийдээгүй гэж хэлсийн. Үнэндээ бүх юм шийдэгдсэн, удахгүй баяртай гэх болно гэвэл бүүр яах хүн юм байгаан...



Надад ер нь эмэгтэй хүмүүс их сайн байдаг. Эрчүүдийг ингэж татдаг бол уул нь баллаж хаяхгүй юу :р Тэхдээ нөхөрлөл илүү урт настай, би лав дурлалаас илүү нөхөрлөлийг сонгоноо.

Нэг ийм юм мэйлээр ирээд. Таалагдсан тул эндээ тавичий. Ер нь бол миний сонирхоод байдаг зүйлс аз жаргалын хэлтэрхийг олж авах гэсэн зөв зүйтэй алхмууд л байдгийн байна...

1 доллар : ил захидал
Ил захидлаа өөрийн гараар хаяглаж, сэтгэл шингээсэн үг бичээд шуудангаар илгээвэл өгч байгаа, авч байгаа хэн хэндээ аз жаргалын хэлтэрхийг бэлэглэх болно.

5 доллар : Цэцгийн баглаа
Цэцгэнд дуртай нэгэнд нь баглаа цэцэг, цэцгэнд сүжиггүй мань мэтэд нь аяга халуун кофе, ном ч юмуу эсвэл чиклаад ч байсан болно доо. Гол нь өөрийг нь гээд бариад ирэхэд бүгдээрээ л баярлана даа...

10 доллар : Тэмдэглэлийн дэвтэр
Жижиг сажиг гэлтгүй баярласан, хөөрсөн сэтгэгдлээ тэмдэглэж заншвал эргээд өчүүхэн зүйлээс ч аз жаргалыг мэдэрч чаддаг болно.

50 доллар : Дурсамжаа жаазал
Төгсөлт, хурим гэх мэтийн онцгой үйл явдлаас гадна тэр бүр тоож санадаггүй хэрнээ эргээд бодоход жаргалтай мэдрэмж төрүүлдэг дурсамжаа бодит эд зүйлс хэлбэрээр ханандаа хадаж шүүгээндээ хадгалах. Анхны хайрын захиа, хэн нэгний бэлгэнд өгсөн чихрийн цаас, охины чинь анх удаа зурсан зураг, ээж аавын чинь хэрэглэж байсан үзэг бал ч гэх юмуу... Дурсамжийн хайрцагтай болвол бүүр зүгээр ч юм шиг...

150 доллар : Уулны гутал
Анх авахад үнэтэй санагдаж магадгүй ч түүнийгээ өмсөөд өндөр уулын орой дээрээс ертөнцийг ажиж суух гэдэг бас нэгэн жаргал биш үү?

200 доллар : Гитарын хичээл
Ямар нэгэн юмыг шинээр сурах гэж оролдох, түүнийгээ бага багаар эзэмшиж, кайф авах гэдэг аз жаргалтай амьдралын нэгэн түлхүүр гэнэ шүү.

700 доллар : Барбекью хийх иж бүрэн хэрэгсэл
Жилдээ ганц хэрэглэнэ гэж үү? Заавал онцгой тохиолдлыг хүлээлгүй жирийн өдрүүдийг ч тэмдэглэлт баяр болгож болно. Эргээд сайхан дурсамж үүснэ..

1000 доллар : Хувийн трейнертэй болох (энэ мөнгөөр олон трейнер хөлслөх байх)
Байнгын дасгал хөдөлгөөн сэтгэлийн гутралаас сэргийлдэг. Бие хаа ч эрүүлжинэ. Гэхдээ өндөр үнэтэй гүйлтийн машин авч угаалганы хэц болгож хувиргаад дэмий. Өдөр бүр тодорхой цагт хувийн трейнертэйгээ системчилсэн дасгал хийж байх нь хамаагүй үр дүнтэй.

6000 доллар : Аялал
Аялах шиг сэтгэл сэргээж, эерэг эрчим хүчээр цэнэглэж өгдөг зүйл ховор байх. Хүн болгоны тэмүүлдэг европоос эхлээд цоо шинэ ертөнц, африк эсвэл бүүр төвд рүү явсан ч яахав...

13000 доллар : Жижиг оврын моторт завь? усан онгоц?
Найзуудаа уриад сайхан зугаалвал гоё байхоо. Энэ тухай бол би үнэндээ мөрөөдөж ч үзээгүйн байна.

25 сая доллар : Лаборатори бэлэглэх
Төрөлх сургуульдаа номын сан ч юмуу туршилтын лаборатори барьж бэлэглэвэл... Ёоох за энэ ч бүүр их баяжихаараа бодолцож үзнээ.


Үнэгүй : Анхааралтай мэдэр...
Ердийн үед анзаарахгүй орхидог жижиг сажиг зүйлсдээ анхаарлаа хандуулаад үз дээ. Намар цагийн шарлаж улаарсан навчис, салхины илбээ, хайртай хүний чинь инээмсэглэл, толинд тусах өөрийн чинь төрх...Энэ бүхнээс аз жаргалын хэлтэрхийг олж илрүүлж чадвал чи жаргалтай хүн...


14 comments:

  1. нөхөрлөл илүү урт настай, би лав дурлалаас илүү нөхөрлөлийг сонгоноо. bi ch bas
    erchuudiig ballaj yahnav chi ovchtei hogishdee kkk

    ReplyDelete
  2. Жааз, гитар, барбэкью аялал, лабораторийн тухай бодож үзэж байсын байнаа. Одоохондоо биелсэн нь барбэкьюны жижигхэн сэт авсан. Баяр ёслол гэлтгүй гэртээ харих болгондоо далайн эрэгт очиж мах шарж иддэг. Ойрноос харин уулын гутал нь ч юу юм, пүүзээ углаад уулруу авирна гэж боджийгаа. Тэмдэглэлийн дэвтрийн хувьд блог, фб, фликр, мэйл бхад л болжийнодаа. Моторт завины оронд аяллын автуус зүгээр...

    ReplyDelete
  3. шууд утгаар нь бүү тусгаж аваарай хүмүүсээ

    жишээ нь энэ байж болохын гэсэн л санаа юм шүү дээ.

    ReplyDelete
  4. Ил захидал ч аз жаргалыг мэдрүүлдэг шүү..... Санагалзав...

    ReplyDelete
  5. жамбаа би бас ууланд гарна л гэж бодоод байгаа...

    Навчаа харин тийн... алга дарам цаасан дээр цөөхөн үг бичээл илгээхэд гоё байдагийн...

    ReplyDelete
  6. Нэг тэрбум доллар:
    Дэлхийн бүх хүмүүсийг урьж байгаад нэг орой зад найрлах

    ReplyDelete
  7. Гитарын хичээл: саяхан орсон өнөөдөр гитараа авна :D, Үнэгүй: Намар цагийн шарлаж улаарсан навчис, салхины илбээ, Цасан ширхэг би иимэрхүү зүйлд анхаарлаа их хандуулдаг шүү,
    Блог чин таалагдлчихлаа вайна

    ReplyDelete
  8. ккк
    Амарсайхны найранд уригдах л юм байна гоё гоё

    Cherry : нэр чинь таалагдчлаа вайна :р

    ReplyDelete
  9. Тэр охин их учиртай байна шүү :)
    Дээр үед захиа их бичдэг байсан, гүй мөн гоё мэдрэмж төрдөг байж билээ задлаад уншиж байхад ...

    ReplyDelete
  10. тэр захиануудыг хадгалаад эргэн уншихад бүүр гоё гээч :р

    ReplyDelete
  11. хөгжим нь байхгүй бол сэдэв нь мөнхийнх байлаа

    ReplyDelete
  12. харин тиймээ гэхдээ байнга мартчаад байх юм

    ReplyDelete
  13. tanai ajiliin ershuud ohin mon uu? kkk
    minii hoinoos ir geed l panaaldahgui yu doo

    Lolli

    ReplyDelete
  14. хойноос очно гэсээн
    тэхдээ өвөл даарна зунаас гэсэн :р

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)