Pages

29.2.16

Харамсах...

Буцаж ирснээс хойш 3.5 жил. Манай 2 Канадыг санагалзаал, гоё байсан гээд ярихаар нь энд ч гоё байна даг гээд омог бардам явсан юмсан.
Гэв гэнэт л...

ирдэггүй ч байж үү, өдийд тэндээ амьдарч байсан бол гэх харуусал зүрх базаад явчихым...

Шүүгээний булангаас Канад үнэмлэх гарч ирээд, хугацаа нь яг одоо дуусаж байгаа нь харагдаад...

Монголдоо, эх орондоо эзэн хүний ёсоор амьдаръя, үр хүүхдээ ч эх хэл дээр нь сургаж хүмүүжүүлье, ээж аавтайгаа ойр байя... энэ л бодлууд буцаж ирэхэд минь хөтөлсөн. Гаргасан шийдвэртээ итгэлтэй байсан, өчүүхэн эргэлзээ гарах бүрт үгүй дээ миний зөв гэж өөрийгөө зоригжуулдаг байсан, гэнэт өнөөдөр л энэ бүхэн худлаа, яах гэж буцаж ирснээ ойлгохгүй, буруу шийдвэр гаргачихсан мэт бөөн бөөн харамсал төрөөд унахын.

Өнгөрсөн түүх өнгөрсөндөө, эргүүлж болохгүй...Ирээдүйгээ яах билээ гэдгээ л бодох хэрэгтэй гэдгээ ухамсарлаж байвч, өнөөдөртөө энэ гашуун харуусал намайг базаж, хамаг шим шүүсийг минь гартал мушгих шинжтэй...

12.2.16

Эйнштейний биш миний "Харьцангуйн онол"

Амьдралд өөрчлөлт гарах нь асар том мэт, яаж ард нь гарч даван туулна даа гэж бодогдох үед сансар огторгуйн уудмыг, тэр дунд миний амьдрал ямар өчүүхэн хумхын тоос болохыг харьцуулаад бодчихлээр дотор уужраад сэтгэлийн шаналал арилчих шиг болдог. 


5.2.16

Wonderful life

Блог бичнээ гэж заримдаа их эмзэг турьхан чангахан найтаавал цочоод үргэчдэг онгод байхым даа ккк. Өөрөө ч алдаг оног шагайдаг болсон блогоор маань орж гарч байдаг цөөхөн хэдэн уншигчдаа үе үе үнэхээр их баярламаар санагдахым, блогийн ертөнцтэй намайг холбож буй сэжим л юм даа...

Уншдаг хэдэн блогоо харж байтал сошиал медиа, ФБ-ийн тухай бодлоо бичсэн байнаа. Миний хувьд сүүлийн 2 жил хамгийн идэвхтэй ашигласан нь ФБ, бүр донтох тал руугаа, хамаг цаг үрээд хаячдаг балай эд, тэгсэн хэрнээ өөрөө бараг бичээгүй, бусдын дэлгэсэн амьдрал руу өнгийж харсаар өнгөрөөсөн нь их юм даа. 2 жилийн ажиглалтаас харахад сүүлийн үеийн ФБ тренд гэвэл

  1. Алдартай хүмүүс, байгууллагын пэйж, элдвийн бараа бүтээгдэхүүн борлуулагч нар - мэдээж бөөн реклам сурталчилгаа
  2. Грүпп - мэдээлэл солилцох зорилготой, гэхдээ гишүүд нь хэт олшроод ирэхээр заавал хэрүүл уруул, драма үүсээд байдаг.
  3. Улс төржиж дөвчигнөгсөд - нэр бүхий хэдэн хүмүүс бий, бас шээрлээл, сенсацлаал байдаг бүлэг хүмүүс байгаа.
  4. Өдөр бүр сэлфи, хоолны зураг, найзуудтайгаа наргиж яваа тэмдэглэл - гэхдээ ийм нөхдүүд бодит амьдралдаа сэтгэл дундуур байдаг байхаа тэрийгээ ФБ ертөнцийн лайк, комментоор нөхдөг байх.


Дээрх төрлийн хүмүүсийг Unfollow  хийчихвэл хэрэггүй мэдээллээр нүд тархиа зовоох нь хамаагүй багасаад ирнээ.

ФБ-гээс харах дуртай мэдээлэл гэвэл:


  1. Хоолны жор, техник технологийн сонирхолтой мэдээлэл, урлаг уран зураг, дуу хөгжмийн хуудаснууд
  2. Уншууртай ФБ одууд - Блог хувираад ФБ-д очцон л гэсэн үг. Аливаа зүйлсийн талаар өөрийн гэсэн өнцгөөс, туйлширч туугдаад байлгүй үзэл бодлоо илэрхийлдэг, ихэвчлэн sense of humor сайтай, хөгжилтэй, цэцэн цэлмэг хүмүүс байдаг. Хүмүүст илүү хүргэе гэвэл би ч бас блогоо ФБ рүү нүүлгэж болохын байлээ гэхдээ би тэгэхгүйэ. Хүний хөлөөс зайдуу, буйдхан буланд нам гүмхэн жижиг кафе шиг эндээ л байж байг.


Харин хэд хоногийн өмнөөс Л.Өлзийтөгс яруу найрагч маань ФБ-д
хуудас нээгээд гоё гоё юм бичдэг болсон.


АЮУРЗАНА ГУАЙН ТУХАЙ ХЭЗЭЭ БИЧИХ ВЭ? гэсэн асуултанд
ГЭХДЭЭ Л би Аюурын хөргийг нийтэлмээргүй байна аа. Яагаад гэвэл энэ сэдэв, ганцхан энэ сэдэв л миний бусдаас харамладаг, хэнтэй ч хуваалцахыг хүсдэггүй, хамгаас ариун зүйл минь юм. Бусад бүх сэдвээр, таних мэдэх бүх хүнийхээ тухай би харамгүй хүүрнэнэ. Мэдээж, бичүүлэх юмтай, баялаг намтартай хүмүүсийнх нь тухайд л даа. Маш сайхан хүмүүсийн тухайд маш ихийг бичихээр төлөвлөж ч байгаа. Харин Аюурын тухай....Одоохондоо лав үгүй. Миний нандин ЭРДЭНЭ. Энэ эрдэнийн гүнд нууцхан гялалзах гайхам олон гэрлийн талстыг одоохондоо хэнд ч үзүүлмээргүй байна smile emoticon
гэж хариулсан нь бүр маш таалагдаж, сэтгэл догдлуулсаан. Хүнд хайртай болно гэдэг, дотор нь байгаа тэр гайхам олон гэрлийн талстыг олж харахын нэр ч юм билүү.

Дүгнэлт нь гэвэл ФБ хүмүүсийн харилцааны нэг хэрэглүүр болчихсон, гол нь зөв ашиглахдаа л байх шиг. Бид нар насанд хүрсэн хүмүүс энийгээ болгочих байх, хүүхдүүдээ л харин сайн хянаж анхаарч байх нь зөв.

Сүүлийн 2 жил ээжийн гормон намайг дарангуйлаад, юу ч ярьсан хүүхдүүд гэдэг сэдэв рүү хальтардаг болчлоо. Энэ жил өөрийгөө сэрээж, дотроо байгаа эмэгтэй хүнээ босгохгүй бол 2 жил нам унтууллаа шд ккк.

Сониноос, гоё юм хэлэх үү. Small world гэдэг үгэнд яг тохирсон юм болсон. Эртний танил, олон жилийн өмнөх. Just to say, someone I used to know. Цагтаа гайгүй дотно найзууд байлаа, энэ блог дээрээ хүртэл бичиж байсан. Түүнийг нэг охинтой, гэхдээ ээжтэй нь суугаагүй салсан гэдгийг мэддэгийн. Саяхан санаандгүй байтал, тэр охин нь манай охинтой үй зайгүй сайн найзууд болчихож. Хараад л их төстэй юм гэж мэдсэн л дээ. Гэхдээ аль адилхан хүнийг тэр гэхэв дээ. Өчигдөр охиноос аавынх нь нэрийг асуулаа. Мөн байж шүү. Дараа өөртэй нь тааралдвал хэлэх юм сан гээд хэл загатнаад л байна. Одоо өөр амьдрал зохиоцон, энэ охинтойгоо уулздаг юмуу мэдэхгүй л дээ. Юутай ч хувь заяаны тохиол гэх үү сонин учрал байх юмаа...