Pages

31.5.15

Нуль реализм

Хэдэн жилийн өмнө анх энэ блогоо нээж байхдаа... ажил гэр, нөхөр хүүхдээс өөр бодох сэтгэх зүйлгүй, жинхэнэ БИ-гээ хаа нэгтээ гээчихсэн гэж ирээд л маш их харамсдаг байж билээ. Алдагдсан БИ-гээ олж авах гэж, амьдралын үй түмэн ид шидээс амжиж хүртэх гэж адган яарах сэтгэл төрж байсан сан.

Гэтэл сонин юм шүү, би одоо буцаад л тэр цэг дээрээ ирчихсэн байна. Тэр цэг гэдэг нь орон гэр, үр хүүхэд, гэр бүлээс өөр зүйлд үнэндээ сонирхол төрөхөө больсон 100% ЭЭЖ төлөв. Саяхан л үргэлж бичдэг байсан гуниг ганихрал, гэгэлзэл догдлол, мэдрэмж мэдрэхүй одоо үнэндээ сонин биш болчиж.

Том хүүхдийн хичээл сургууль /хувийн сургуулиас шилжүүлж улсын сургуульд оруулсан нь зөвдвүү буруудвуу/, хүмүүжил төлөвшил /ичимхий занг нь яаж болиулах вэ гэх мэт/, эрүүл мэнд /архаг бронхитод юу сайн бэ?/ бага хүүхдийн өсөлт хөгжилт, вакцин тариа /монголд 5т вакцин гэж хийдэг, тэр нь 5 янзын өвчний вакциныг нэг дор тарьдаг болохоор хүүхдэд дархлаа тогтохдоо нилээд хүнд тусдаг юм шиг санагдсан/, угж соосог /ажилдаа удахгүй орохлээр шийдэх ёстой асуудал/ гэх мэт л хамгийн их сэтгэл зовоож байна. Хөрсөн дээрээ бат газардсан байгааз ккк.

Найз нөхдөөсөө их холдож байна. Ярих сэдэв хумигдаад ирэхээр утсаар чалчих, уулзаж хууч хөөрөх давтамж улам цөөрөх...Сонин юу байна гэхээр хүүхдээс өөр сонингүй. Тэглээ гээд гадаа нарлаж суугаа ээж нартай танилцаад ярилцаад сууж чадахгүйн. Сэдэв нь таарлаа ч яриа нийлж өгөхгүйн байлээ. Хэдэн онлайн найзаасаа өөрөө зугатаацан. Угаасаа нүүрном, инстаграмаа шинэчлэхээ болиод удаж байгаа. Цаанаасаа л өөрийн мэдэлгүй нэг хачин зожиг болчихсон.Уншина гээд авсан хэдэн ном шүүгээндээ мөнхөрлөө.

Орон гэрийн асуудал бас анхаарлын төвд байгаа. Байраа томруулкээд, бас нэг зуслангийн байшинтай болчкээл зүтгээд байна. Өмнө нь дэгэж дэрвэж гэгэлзэж гунхаж явахдаа ийм асуудлаа жоохон ч гэсэн бодож санаа тавиж байхгүй яав даа гэж харамсахын. Надаас бусад хүмүүс тэнцүүхэн, баланс бариад болдог л байх. Аль нэг тал руугаа бүрэн туйлширдаг нь хувь хүний онцлог юм болуу.

Сониноос юнивижн кино санд нэг со кино орчуулж үзлээ. Анх их амархан санагдаад юүхэн байхав гэж бодтол ёстой их цаг авдаг орчуулга юм байлээ. Хадмал орчуулга бол арай амархан, дуу оруулна гэхээр амны хайрцаг энээ тэрээ гээд ярвигтай эд юм. Тэгж их цаг авдаг хэрнээ ажлын хөлс нь үнэн бага. 2 дох киногоо гүрийгээд орчуулсан, цаашдаа хийх эсэхээ бодож байж шийднээ.