Pages

14.9.11

Гарчиг л олдохгүй юм


Хагассайнд үсчин орж, бүтэн сайнд нь гоо сайханд суулаа. Шал өөр хүн шиг болсон байна гэж хүмүүс хэлсэн. Яг миний төсөөлж байснаар будаж өгөөгүй л дээ. Би уул нь аймаар тод, бараг кунфу панда маягийн хав хар смөүки нүдтэй болж үзий гэж бодсон юм. Дараа нь пандагийн зургийг барьж очоод ийм болгоод өгөөч гэж л хэлэхээс... За тэгээд өөр хүн шиг болцон байгаа дээрээ зураг хөргөө авахуулдгийн байгааз дээ. Авахуулцан зургийг чинь үзүүлдгийн байгааз дээ... Ороод ирээд үзээд гараарай, арилгачихаас минь өмнө :р

6.9.11

Намрын мэнд!

Хэд хоногийн өмнө монголд хичээлийн шинэ жил эхлээд, 9 сарын нэгэн гээл бужигналаа шдээ. Энд тэр нь өнөөдөр болж байна. Бүх юмнаас 12 цагаар хоцордог шигээ, тэр бүх үйл явдлын долгион одоо л энд хүрч ирж байх шиг санагдана. Гадуур шар автууснууд давхилдаал, хүүхдүүд том том цүнх үүрцэн гүйлдээл. Манай охин хүртэл цэцэрлэг дотроо бэлтгэл ангид элсэн орсон. Хадгалж байсан цагаан тирког нь өмсгөөд тэрүүхэндээ их догдлов. Надад яагаад ч юм цагаан тирко нэг л онцгой билэгдлийн чанартай санагдаад байдгийн. Дараа нь угаахад л ядаргаа болохоос.

Намар яг л цагтаа иржээ энэ жил. Өчигдрөөс гэнэт сэрүүсээд, навч шарлаад эхэлцэн. Намар хатагтайд зориулж блогийнхоо хувцасыг бас солилоо. Энэ навчтай скиныг аль дээрээс л бас хадгалаад байсийн ккк.