Pages

14.9.11

Гарчиг л олдохгүй юм


Хагассайнд үсчин орж, бүтэн сайнд нь гоо сайханд суулаа. Шал өөр хүн шиг болсон байна гэж хүмүүс хэлсэн. Яг миний төсөөлж байснаар будаж өгөөгүй л дээ. Би уул нь аймаар тод, бараг кунфу панда маягийн хав хар смөүки нүдтэй болж үзий гэж бодсон юм. Дараа нь пандагийн зургийг барьж очоод ийм болгоод өгөөч гэж л хэлэхээс... За тэгээд өөр хүн шиг болцон байгаа дээрээ зураг хөргөө авахуулдгийн байгааз дээ. Авахуулцан зургийг чинь үзүүлдгийн байгааз дээ... Ороод ирээд үзээд гараарай, арилгачихаас минь өмнө :р





Април бүсгүй дүрээрээ сууж байна даа :р Хайнга,хальт дэлдэн, онигор нүд, оготор хамартай, самнасан хэрнээ сэгсгэр үстэй, байдгаараа гоёсон хэрнээ цаанаа нэг даруу шинжтэй нэг ийм бүсгүй дээ би. Энэ зургийг даруулчаад шуудангийн хайрцганд орсоон. Одоо лав онгоцоор нисэж яваа биз. Очих хүндээ намайг орлох учиртайм.



Утсан дээрх өөр нэг зураг. Нугас шувуу гэдэг маань мөн л байгаа даа.


Нөгөө л авч ханадаггүй харж ч бас ханадаггүй нуурны маань зураг. Нартай өдөр гялтганаад эрдэнэс асгасан мэт, үүлтэй өдөр гөлтгөнөөд хайлсан тугалга мэт...Салхитайхан өдөр бол бас их ширүүн хайрхан. Энэ нуур хөлддөгийн болуу. Өвөл л мэдэх нь дээ. Дээр Quiza тэгээд байсан, 6хан үгтэй ардын дуу гэсэн чинь:
Нуурааа..ааа..аааа .... ааа аааа чи ииииййй иийййй(яаж дуулдгийг нь мэднийздээ?) хөлдөх гээд байна уу даа ааааййй аааа йййй
Нугас гэдэг амьтан чинь хөөө...өөөөөрхий болноооо доо ....

энэ дууг би хааяа аялдгийн энд ирэхээрээ ккк.

Adele-г зун сонсох гэхээр "хүнддээд" байдаг байсан, одоо л яг сезон нь юм шиг байна. Эвгүйхэн шиг сонсвол уйлчих гээд байдгийн...гайхалтай дуучин шүү. Хүмүүс дахин давтагдашгүй өвөрмөц хоолой гээд юүтүүб дээр их магтсан байдгийн байлээ. Би ч бас тэгж бодоод байгаа. Юүгмээр юм дээ, зүгээр нэг цээл сайхан ч гэдгиймүү, уянгалаг тунгалаг хоолой ч гэдгиймүү. Тийм биш. Мааш их мэдрэмж, гуниг, сэтгэл хөдлөлийг өөртөө багтаасан, баялаг, хүний зүрхийг байлдан дагуулж чаддаг тийм хоолой. Үе үе сонин сонин юм бодогдоод л. Хайр дурлал гэж дандаа цуг яригддаг. Англиар бол хоёулаа л зүгээр LOVE биз дээ. Харин надад бол энэ хоёр үг тэс өөр, заримдаа бие биенээ үгүйсгэж, заримдаа бие биенээ нөхдөг, зэрэгцэн оршиж ч болдог, хамгийн уйтгартай нь аль нь ч байхгүй ертөнц...Надад азаар хоёулаа байна, үгүй ядахдаа л би тэгж бодож байна, хоёуланд нь нэг нэг өрөө гаргаад өгсөн ч цаана нь миний зүрхэнд зөндөө зай үлдэж байна, тэхээр ер нь би их уужим багтаамжтай хүн юмаа. Нөгөө талаасаа их шуналтай ч юм уу. Олон олон цэцгийн үрийг сэтгэлдээ тарин ургуулж баймаар байна, нэг нь хагдарлаа гэхэд нөгөө нь цэцэглэнэ биз дээ. Хүмүүсийн сэтгэлд бас дурсамжийн үр цацаад л баймаар байна, хааяа нэг би гэдэг хүн амьдарч байсан тухай хэн нэгэн нь дурсаж байг л дээ. Дотно. Хамгийн их хэлэх дуртай, мэдрэх дуртай. Гэхдээ бас их аюултай эд. Зайг нь сайн барихгүй бол, хэмжээг нь сайн тохируулахгүй бол хамаг харьцаа баллаад хаяж мэдэх осолтой. Үргэлж хэтэрхий ойртох гээд байдаг над шиг хүн бол жоохон татаж байх хэрэгтэй. Уул нь яг итгэсэн хүндээ л гэхээс баргийн хүнд дөхөж очихгүй л дээ би ч. Гэхдээ итгэлд ч гэсэн хязгаар хэрэгтэй, тунг нь тааруулахгүй л бол ямар ч сайн эм хор болдог...
хүмүүс унтаж байхад ганцаараа сэрүүн байх хүмүүс сэрээд амьдрал буцалж байхад ганцаараа унтаж байх...

нэг газар ингэж бичсэн. Миний амьдрал энд үргэлжилж байхад хамаг цөм нь тэнд, Монголд байгаам шиг, эргэн тойрны хүмүүс харь санагддаг нь хэвээрээ л байна. Тийшээ эргэж татагдахаа больчихвол буцмааргүй санагдах ч юм билүү. Хэсэг хугацаанд "ягаан"-аар амьдарч байгаад л нутаг буцы даа. (Со-д байдаг хүмүүс бол мэднэ дээ, шөнийн ээлжийн ажлыг ягаан гэдгийн, ойролцоо дуудлагатай солонгос үг бий)

Гэх мэтээр бодлууд эмх замбараагүй урсаж л байна. Тэр бүгдийг бичиж баршгүй бөгөөд тэр хурдыг нь гүйцэшгүй. Хормын дотор энд байснаа тэнд. Хүний бие бодол шигээ орон зай цаг хугацаанд зорчдог бол ямар байх болоо. Мэдээж аймшигтай юм болох байхдаа. Тохирсон гарчиг л энэ бичлэгт олдсонгүй дээ...

27 comments:

  1. Хэхэ, сэдвийг ингэж огцом огцом өөрчлөхөөр нэр олдку байх нь аргагүйшдээ. Тэр хөөрхөн бамбаруушны сууж байгааг. Толгой бага зэрэг хажуу тийшээгээ, нээх оюунлаг харцтай ч юм шиг..
    Би сая өглөө алхаж явахдаа Хайр Love-ын тухай бодож алхаад..Өөрөөсөө их хайрыг ундрааж сурах хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Алхах бүрдээ л Love Love Love.. гээл үглэж ирлээ..
    Нээх хөөрхөн бичлэг байна.. Хайр хүрмээр..

    ReplyDelete
  2. Миний мэдэх April одоо л мөн байна даа. Би ийм бичлэг бичдэг April-д дуртай.

    Богроо

    ReplyDelete
  3. бүсгүй дэйтлэж бгаа гэж ойлголоо, гарчиг тэгвэл New Love ч юмуу :)

    ReplyDelete
  4. би бас пандагийнх шиг нүдтэй болхиймссс гэж боддог, өөрөө тэгж будахаар зодуулаад хөхөрчихсөн юм шиг болоодээдийн кк, бас үсэндээ долгиотой хими хийлгэхийнсэн гэж бодовч үсчид арчилахад айррр хэцүүшд гэнгүүтээ шулуун хими хийгээд өгчдийн
    зурган дээрээ хөөрхөн гарчээ, эхлээд утсаараа айррр горьдоод итгээд найдаад үзэх гэтэл нээгдэхгүй байхаар нь энэ их том хэмжээтэй зураг вайн, яавч намайг хуурайгүй нь үнэн боллоо гээл арррай гээл нээгдэнгүүт нь хартал хммм :(

    дууг чадах чинээгээрээ ииийййй йииий ииий ийй ийй гээл дуулсийшоо :P

    би нь дурсамжийн үрийг суулгахаас айррр айдаг хэрнээ нэг л мэдэхэд суулгачихсан байдаг, одоо суулгахдаа олон настайг биш нэг настай үр л суулгаж баймаар юм гэж бодсоон, олон настай чинь зовлон юм...

    ийгээд би солонгост байгаагүй болохоор уншсан дороо л чамайгаа ягаан болж эр хүнийг хэсэг илгасах нь ингэж бодсышд хаахахах

    гоё бичлэг, гадаа нар гараад дээр нь чиний бичлэгийг умшсан чинь хавар болжаам шиг санагдаад гарч сахилгагүйтмээр ч юм шиг санагдах чинь, би буруугүйэээээ :P

    ReplyDelete
  5. kkk bluefire, тийм юм болоогүй ээ. Шинэ газар, шилжилтийн үеэ даваад ирсэн чинь хуучны дэвэргэн зан төрх эргэн ирж байгаан болуу даа :)

    ReplyDelete
  6. mairrrr urt comment maani orchih shig l bolson chen alga boltson baihiin zooz

    ReplyDelete
  7. өө тэр урт коммент гаргаад ирээ хэн нь авчуувааа :)

    ReplyDelete
  8. blogiinxoo ungiig uurchilchij. namar boljee.

    nuguu xeden zurgaa yanzalj amjdaggui, temdeglel bichij chaddaggui.

    ReplyDelete
  9. 30 meter zai bari geed troleibusnii ard bichtsen bdag bj bilee. Ayultai ni ch ayultai ed shuu.kkk

    ReplyDelete
  10. секретвиш товчлоод дахиад нэг оруулчихалдаа плз

    ReplyDelete
  11. би хояр гуруун удаа орууулах товчий нь дарсан чинь орохгүй байхаар нь Ctrl+C дарж л дээ
    тээд тэрнээс хойш юм хадгалаагүй болтойм, сая Ctrl+P дартал хэсэг юм гарч иржийн ккк

    ReplyDelete
  12. би бас пандагийнх шиг нүдтэй болхиймссс гэж боддын, өөрөө тэгж будахаар зодуулаад хөхөрчихсөн юм шиг болоодээдийн кк, бас үсэндээ долгиотой хими хийлгэхийнсэн гэж бодовч үсчид арчилахад айррр хэцүүшд гэнгүүтээ шулуун хими хийгээд өгчдийн
    зурган дээрээ хөөрхөн гарчээ, эхлээд утсаараа айррр горьдоод итгээд найдаад үзэх гэтэл нээгдэхгүй байхаар нь энэ их том хэмжээтэй зураг вайн, яавч намайг хуурайгүй нь үнэн боллоо гээл арррай гээл нээгдэнгүүт нь хартал хммм

    дууг чадах чинээгээрээ ииийййй йииий ииий ийй ийй

    ReplyDelete
  13. гээд цааш нь үргэлжлүүлий ккк

    дууг чадах чинээгээрээ ииийййй йииий ииий ийй ийй
    гээл дуулсышоо ккк

    гэснээс дурсамжийн үр суулгахдаа олон настайг суулгах дэмийм бна гэж бодох болсон, цаашид нэг настайг л суулгажаахаас, зовлон арай бага арчилахад хялбар байх...

    гоё бичлэг, сэтгэл гэгэлзүүлэм, өдөр умшаад шууд сахилгагүйтэх хүсэл төрсийшд кккк

    ReplyDelete
  14. ккк харин тиймээ пандагийн нүдийг өөрөө будахлээр нэг л бишээ. үсээ би наашаа ирэхдээ тайруулчаад гарсын, тэрнээс хойш 7 сар гар хүрсэнгүй, сүүлдээ дэлгүүрт хүмүүс шүүр гэж андуураад миний үсийг зулгаагаад эхлэхээр нь үсчин явахаар шийдлээ шд.

    дурсамжийн үр үү? мэдэхгүй цаад хүн нь хэр удаан ургуулахын байгаан. Аа харин өөрийн сэтгэлдээ бол хамгийн гоё, тааламжтайг нь л удаан ургуулна даа. Муу муухайг нь үндэстэй нь цуг зулгаагаад хаяна. Аая тийм лаг, их сайн цэцэрлэгч гарахнээ энэ янзаараа бол :р

    Шууд сахилгагүйтэх хүслийг яаж хэрэгжүүлэв?

    ReplyDelete
  15. хахах шүүрүү

    цаад хүн ургуулаад байвал үхүүлчихгүй байх санаатаймаа бас хэхэ

    хэрэгжүүлээгүйээ, зүгээр л гэгэлзсийн, тоогоо нэммээргүй байхын :P

    ReplyDelete
  16. зарим нэг хүн бол нүдээ гунфу банда шиг будуулан яааг гунфу банда болох байхаа :P

    сөүлмэт чинь олон байдын бишүү чи над руу нэг ирээч :P дээр нь бас Април гэчжээ кккк

    ReplyDelete
  17. дээр нь April гэцэн байгаад л хамаг учир оршиж байгаам шдээ...

    секретвийш, зарим нэг ургамал зөвхөн ганцхан ургах учиртай байдаг байж магадгүймааа...

    ReplyDelete
  18. duuren hoh togoruu buusan neliisen shargal tarian talbai ymar goe bas namriin salhitaigaa niileheer yamar gunigtai baisan geech ub gants honool hutagaa zoriloo ochihod harin tiim gehiin arggui gunigtai bailaa ulaan zarimdaa shargal esvel bur shav shar bolson uuls ovsnii sol unerteel

    ReplyDelete
  19. нутагтаа очсон хүн гуниглаж яах нь вээ... цээж дүүрэн амьсгалаад л сайхан инээж байгаад ирэх хэрэгтэй шдээ...чамд атаархчлаа :)

    ReplyDelete
  20. дууг нь сольчлоо...

    секретвишээ...сахилгагүйтэх тухай, бас дурсамжын үр цацах тухайд би их өргөн утгаар нь хэлсийм байшүү... мэдээж үүнд чи бид хоёрын ярьж байсан утга ч багтана ккк. гэхдээ би чинь их уужим хүртээмжтэй хүн юм болохоор өөр олон олон утгаар энийг хэрэгжүүлэхийг хүсжаагаа :)

    ReplyDelete
  21. zurgan deerh shuvuu nugas bish bor galuu l baina daa... anh orj irsenee shuud aldaa zaschihlaa, uuchlaarai...

    ReplyDelete
  22. зүгээрээ би угаасаа шувууг хооронд ялгаж мэдэдгүйн. Засаж өгсөнд баярлалаа. Дараа цахлай гэж бодоод байгаа зургаа оруулнаа тэрийг зөв бишийг хэлээд өгөөрэй :)

    ReplyDelete
  23. medeej goe bnaa emlegt uzuulsen odriig es tootsvol kkk gunig ch bas olon ynz shuudee ene bol goe gunig baisiimaa

    ReplyDelete
  24. April ёстой хөөрхөн... гэнэт хачин ихээр санав :)

    ReplyDelete
  25. oo baatsagnaad oroh geseer baital ter hoorhon zurag alga...

    Lolli

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)