Pages

6.9.11

Намрын мэнд!

Хэд хоногийн өмнө монголд хичээлийн шинэ жил эхлээд, 9 сарын нэгэн гээл бужигналаа шдээ. Энд тэр нь өнөөдөр болж байна. Бүх юмнаас 12 цагаар хоцордог шигээ, тэр бүх үйл явдлын долгион одоо л энд хүрч ирж байх шиг санагдана. Гадуур шар автууснууд давхилдаал, хүүхдүүд том том цүнх үүрцэн гүйлдээл. Манай охин хүртэл цэцэрлэг дотроо бэлтгэл ангид элсэн орсон. Хадгалж байсан цагаан тирког нь өмсгөөд тэрүүхэндээ их догдлов. Надад яагаад ч юм цагаан тирко нэг л онцгой билэгдлийн чанартай санагдаад байдгийн. Дараа нь угаахад л ядаргаа болохоос.

Намар яг л цагтаа иржээ энэ жил. Өчигдрөөс гэнэт сэрүүсээд, навч шарлаад эхэлцэн. Намар хатагтайд зориулж блогийнхоо хувцасыг бас солилоо. Энэ навчтай скиныг аль дээрээс л бас хадгалаад байсийн ккк.




Мод шарлах нь,
Нэг л өглөө намар болчих нь
Шинэ үл таних баярыг түрнэ.
Танигдахгүй, шинэ бүхний гүнд
Баяртай учралууд бий мэт
Тэсгэлгүй бодол сэрчигнэх нь
Хаа эртийн биелээгүй мөрөөдөл шиг.
Огт танихгүй бүсгүй инээмсэглэчихээд
Хажуугаар өнгөрөх нь
Хаа нэгтээ болсон учрал шиг.
Ахиж хэзээ ч тааралдахгүй
Тэх бүсгүйн сүрчигний үнэр,
Алхаан дороос хааяа нэг навч шужигнана.
Мод хамгаас гоо,
Дун шар навчсын гүнд байх цагтаа
Нэг л салхинд нүцгэрчих нь
Хачин, нууцлаг, ганцхан удаа бодогдсон,
Хайхрамжгүй, одоо мартагдсан хүслийг
Сэрээж ядна.
Тэнгэр цэлмэх нь,
Цэлмэх тусам нь сэрүү унах нь
Намайг зуурдын нойрноос дуудаж,
Үүрдийнхээр бүүвэйлнэ.
Ингээд үхлээ гэхэд,
Хоёр дахь амьдрал гэж байдаг бол
Эргээд яг энэ л заяандаа унах юмсан.
Хэзээ ч биелэхгүйг нь мэдсээр атлаа
Мөрөөдөж ханахгүй явсан бүхнээ
Ахиад үнэн голоосоо мөрөөдөх юмсан.
Г.А.


18 comments:

  1. Блогийнх нь хувцас гүэ мөн янзын гоё зохижээ шаргалтаад л
    шар навчис харагдаал л :)

    ReplyDelete
  2. хүүхэд байхад хичээл эхлэхэд бөөн сүр дуйлаан болдог байж билээ, эгчийн формыг ээж хасч өгөөл, шинэ паарчиг хийгээл, бидний таван хүүхдийн хувцасыг хийх гэж муу ээж минь жил бүрийн 8 сарын 31-нд нойргүй хонодог байж билээ
    одоо ч амар болжээ, хувцасыг нь авч өгөөл болоо

    намар болоод жихүүн байнаа, паар иртэл хэд хоног тэсчүүлч ий тий тий тий

    ReplyDelete
  3. оёж өгч үз лд

    намар 9, 10 сард халаалт ирчихсэн байранд ороод л халууцаад л тэгсэн 12,1 сард даардаг байж билээ :P

    ReplyDelete
  4. би пааран дээр суугаад, суугаад ч гэж дээ бөгсөө нааж дулаацуулж байгаал Елен и ребята-г үздэг байжүлээ.

    ReplyDelete
  5. формын цагаан захыг угааж хадах гэж лай болдог байсан сан одооны фоормнууд зүгээр цагаан цамц л өмсдөг байхдаа

    ReplyDelete
  6. гэж мэгээл ноднин өдийд бас иймэрхүү комент бичилцээл суужийснаа санажийнуу секретвийш :)
    цаг хугацаа тэнэг хурдан юмөө

    ReplyDelete
  7. пөөх тийүүү :P
    би сая яриандаа халаал яг босоо захтай буруу харсан энгэртэй форм гээл бичих гэжээлаа, яанаа ярьсан юмаа дахин дахин яриал хахахах

    ReplyDelete
  8. пааран дээр чэн бөгсөө наана гар, хөл, хуруугаа хийж л дулаацуулдаг байлаашд хааяа хамрын үзүүрээ наана этр хаха :P
    тээл халаал сайхан болж байгаамдаа заримдаа бөгс арай л халаад ирэхээр нь жаахан холдуулжчдийн кккк0
    одоо бол нүцгэн гүймээр паар нь халж байнашд зарим газар бол өвөл
    /ер нь миний гар хөлийн хуруунууд ялангуяа үзүүрүүд нь их даардаг лд :D цус багатайнх гэжугаа/

    ReplyDelete
  9. юун давхардсан шамбааралдсан дамбааралдсан заваан юм болоод байгаамбэ энэчодоо :P

    та хоёр юун тэнэг нэг өдийд тээл нэг юмаа бичилцээл байгаадайдгийн ккк

    ReplyDelete
  10. Anonymous чи өндөрүү? өндөр хүний л хөл гарын үзүүр даардаг гэж В.И.Soulmate хэлсийн ккк

    ReplyDelete
  11. энэ чат боллоо шдээ миний комментуудыг устгаж өгөөрэй блогийн эзээн

    ай? чамаас л өндөр байх даа

    ReplyDelete
  12. болоогийн эзний бүх бичлэгийг умшсан бол энэний учрыг мэдэх л ёстой, яг тэрийг нь умшаагүйм бналд
    нээрээ сорри шоо соул мээн, тэхдээ зүгээриздээ тээ (шрейкийн муурын нүдээр харжаа шоо ккк)

    ReplyDelete
  13. уншсан шиг санагджийн
    мартсан шиг бодогджийн
    дахиад уншихыг хүсжийн
    залхуу харин хүржийн
    блог эзэн цайлжийн
    блог уншигч чаталжийн
    би харин унтахжийн :P

    ReplyDelete
  14. тий тий гар хөл хэт уртдаад үзүүрт нь цус хүрдгүй нэг зовлон бий :р

    яг иймийг ч биш байхаа тэхдээ ер нь энэ сэдвээр :р

    цайгаа уучаад ирлээ, гадаа мангаррр хүйтэрчийнэ. тэхдээ гайгүйэ.

    сүүлийн мөрт нөгөө намайг дагаад цэнгэ гэдгийн үгтэй төстэй санагджийна :р

    хэлээ бултагануулсаар байтал баларлаа :р

    ReplyDelete
  15. Neeree navch sharlaad ehelsen bailee. Unuu ugluu genet anzaaraad almairavsht. Ai horvoogiin toos hudulguj yavna gedeg saihan shuu, namar ch bai, uvul ch bai. Formtoi ch bai, formgui ch bai gesen.

    ReplyDelete
  16. zah hadna. form ene ter gesnees... 9 sariin negnii urd shunu noir hurdeggui baij bilee.

    ReplyDelete
  17. namaraa gej

    ReplyDelete
  18. тий тий тий

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)