Showing posts with label ойрдоо иймэрхүү. Show all posts
Showing posts with label ойрдоо иймэрхүү. Show all posts

23.7.25

No other choice

 Ийм нэртэй кино гарах тухай сонсоод, гарчигаа болгочихлоо. 9 сард нээлтээ хийх юм байна. Пак Чан Ук найруулагчийн өмнөх "Decision to leave" үзэхтэй зэрэгцээд нөхрөөсөө салах тухай бодол анх төрж байсан. Одоо хүртэл хэрэгжүүлсэн юм алга, гэхдээ нэг удаа өөрт нь цухуйлгаж үзсэн, том охиноосоо асуусан, ганц нэг ойр дотны хүмүүстээ яриад, гол нь дотроо бясалгаал байна. Амар шийдвэр биш болохоор. 

Уг нь сар бүр нэг пост оруулж байхаар блогийн уншигч, эртний найздаа амласан юм. Даанч сүүлийн 3 сар тас. Нэхээд бичихээр нь "улсын төсөв 3 их наядаар тасалдаад байхад, миний блог 3 сар доголдох юуын бээ" гэж мэгээд амыг нь таглачаал хаха. Бичих хэрэгцээгээ threads дээр богинохон текст байдлаар гаргаж орхичоол яваад блаа. Амьдралын олон үүрэг хариуцлага мөрөн дээр минь дарсан хэвээр, тухтай суугаад бодлоо сийрүүлэх сиймхий гаргаж чадахгүй юм.

Гэхдээ дэлгэр сайхан зун цаг, хүүхдүүдийн хичээл амарсан, би бас өөртөө бяцхан амралт олгосон, дасгалаа завсарласан, хэлээ давтахгүй орхисон, бусад үүрэгт ажлуудаа түрхэн зуур хойш тавиад амс хийж байгаа ухаантай. Ядаж л уураг тархины ачаалал сав л хийвэл 100%-даа тулаад байхгүй, үүлэн чөлөөний нар шиг хэсэгхэн сул мөчүүд, эсвэл эсрэгээрээ тэнгэрт хөвөх жижигхэн хөвсгөр үүл цоргим халуун нарны элчийг түрхэн зуур боловч хааж, сэнгэнэсэн сэрүүхэн сүүдэр гаргаж өгөх мэт цухасхан, таатай хормуудад тааваараа амьсгаа авах мэт мэдрэмж төрмой.

Үүл гэснээс үүлэнд асар дуртайгаа саяхан мэдлээ. Хөвсийсөн цагаахан, ийм тийм гэх хэлбэр дүрсгүй, ганцхан мөчийн дараа эргэн давтагдахгүйгээр хувиран арилдаг, ер бусын соньхон, үзэсгэлэнтэй юм шиг. Бас дурласан үед төрдөг "үүлэн дээгүүр алхах мэт" мэдрэмжийг санагдуулдаг, хараад л баймаар гоё зүйл. Үүлийг ямар нэг дүрс болгож харах нь төсөөлөл, дурласан хүнээ сайн сайхан гэж бодох нь ч бас төсөөлөл. Үүл ба дурлалын харилцан хамаарлыг огтхон ч шинжлэх ухаанч биш байдлаар баталчихлаа :)

За буцаад газартаа бууя. Том охин маань со явахаар болж, өчигдөр визэндээ материалаа өгсөн. Эргээд харахад, монголдоо сайн гэгдэх сургуульд бэлдэх гэж ташуур лууван ээлжилж байсан үе, тэнцчихээд хоёулаа тэврэлдээд дэвхэрч байсан мөч, асар их ачаалалтай сургуулийн хэмнэлд учраа олох гэж өдөр шөнөгүй сууж хичээлээ хийх хүүхдээ хараад сэтгэл зовниж байсан жилүүд, их сургуулийн application, зөвлөх үйлчилгээ, сургуулийн сонголт, алдаа оноотой шийдвэрүүд, үй олон бичиг цаас бэлдсэн өдрүүд... Нүдний өмнө тэр бүхэн жирэлзээд, айдгаа авдрандаа хийсэн мэт санагдавч, урагшаа харахад охиноо ганцааранг нь хүний газар үлдээгээд ирэхэд цээжинд онгойгоод үлдэх том хар нүхний жин, үргэлж үгүйлэх сэтгэл, санаа зовох, түгших мэдрэмж өмнө дурайх. Гэхдээ би хамгийн best-ээрээ охиноо сургаж, чадвар суулгаж, хайраар усалж өсгөсөн, тийм болохоор үүнээс цааш бие даан сайн сайхан амьдарч чадна гэсэн итгэлээр хоосон орон зайг нь дүүргэх байхдаа. 

ЧАМАЙГ МАРТАХЫН ТУЛДЧамайг мартахын тулд эхлээд харцыг чинь, Чи намайг анх харсан тэр өдрийн нарыг, Тэр өдрийн нарыг санагдуулаад байгаа энэ өдрийн нарыг, Тийм ээ, ер нь бол нарыг мартах хэрэгтэй.Чамайг мартахын тулд эхлээд уруулыг чинь, Чамайг би анх үнссэн тэр үдшийн сарыг, Тэр үдшийн сарыг санагдуулаад байгаа энэ үдшийн сарыг, Тийм ээ, ер нь бол сарыг мартах хэрэгтэй. Нар, сарыг мартахын тулд нүдээ аних хэрэгтэй. Нүдтэй гэдгээ ч мартах хэрэгтэй. Аньсан байхад хараад байдаг Алив тэр нуугдагч нүд, нар сарнаас ч хол нүд...Ш.ДүүрэнжаргалЧамайг мартахын тулд эхлээд тэврэлтийг чинь,Чиний дэргэд сэрсэн тэр өглөөний үүлийг,Тэр өглөөний үүлийг санагдуулаад байгаа энэ өглөөний үүлийг,Тийм ээ, ер нь бол үүлийг мартах хэрэгтэй. Үүлэн дээгүүр алхах мэт мэдрэмжийг, Үүлтэй цуг хөвөх мэт сэтгэл хөдлөлийг,Хөнжил шиг нөмөрсөн дулаахан дурсамжийг,Хөв хөх тэнгэртэй нь цуг мартах хэрэгтэй.

Хүний юмаар хүүдэгнээд, шүлгэнд нь өөрийнхөөрөө хэдэн мөр нэмээ хаялаа, уучлаарай. 


22.12.24

Өөрчлөлт бол амьдралын утга учир ём?

 "Өсөж дэвших бол байнгын, амьдралын туршид явагдах зорилго" гэсэн үг уншаад, амьдралын мөн чанарыг гэнэт ойлгочих юм ккк. Ямар өгөгдөл, орчин нөхцөлд төрсөн ч бай, аль чиглэл рүү хандсан ч бай, өөрийгөө (ур чадвар, эд хөрөнгө, гоо үзэсгэлэн, алдар цуу - you name it) болоод эргэн тойрноо сайжруулах гэж оролдох нь хүн болсны зорилго, цаашлаад амжилтын хэмжүүр, аз жаргал, сэтгэл хангалуун байдлыг мэдрэх түлхүүр болдог юм байна гээд базаад дүгнэчүүл арай л энгийн болчих уу?

Энэ тухай яг онгод орох үедээ бичиж амжаагүйгээс болоод ингээд таг зогсчихлоо. Онгод орох яг тэр торгон мөчид компьютер гарын доор, чихэвч чихэнд, дэлхий ертөнцийн цаг зогсоод зөвхөн би блогоо бичдэг тийм төгс ертөнц байдаг бол надаас мөн их уран яруу бичвэрүүд ундарна даа хаха.

Өнгөрсөн долоо хоногт зөндөө юм боллоо. Вийкэндээр гэртээ томоотой амарсан хэрнээ гэнэт хоолой цээжээр өвдөж эхлээд, 2дохоос эхлээд ажилдаа явж чадсангүй. Гэлээ гээд хүүхэд хүргэлт зогсох биш, өглөө оройд гараад явах бүрт хүйтэн агаар хүзүүг минь багалзуурдах мэт өвдөлттэй. Аль дээр үед биед орсон вирус 14 хоноод дархлаа унахыг далимдуулаад идэвхжинэ гэж байх уу? Минийхээр бол яг тийм үйл явдал болсон. Яагаад гэвэл гэрт надаас бусад нь бөөндөө өвдөөд эдгэцгээчихсний дараа юм.

Ажлын хөөрхөн бүсгүй байдаг, нүд нь гялалзаад хацар нь хонхойгоод инээдэг, гэтэл хөөрхий тэр минь 8 настай охиноо алдчихсан мэдээ дуулав. Одоо болтол итгэж чадамгүй. Агаарын бохирдол, эрүүл мэндийн тогтолцооны уналт, яг бодитоороо бүр иймдээ тулчихсан гэдэг гашуун үнэнтэй нүүр тулаад. Уг нь би утаанаас болж стрессдээд дууссан хүн, 10+ жил бухимдаад, эцсийн бүлэгт миний сэтгэцийн эрүүл мэнд л нэмэлтээр хохирох юм гэдгийг ухаарсан хүн. Тэгтэл гэдсэнд байхаас нь авахуулаад өсч торнихыг нь харж мэддэг бяцхан охин гэнэт үгүй болчихсон гэхээр, тэр их гай гамшиг яс маханд тултал мэдрэгдээд, бухимдал биш гашуудал, эмгэнэл болж хувирсан. Ээж нь яаж амьдын тамд унасныг, нүд нь урьдынх шигээ гялалзахгүйг, инээмсэглэл нь нүүрнээс нь арчигдсаныг бодохоор л өр өвдөх юм.

Юутай ч амьдралд үргэлжилсээр. Ус, бохирын хоолой, угаалгын машин гээд хэсэг манараад ард нь гарав. Ёолкоо үүрч оруулж ирээд, хоёр багатайгаа хамтраад зассан чинь унтраалга, разетка нь масслаад шаржигнаж дуугараад эхлэв. Засдаг хүн рүү ярьсан чинь шинийг аваад сольчих гэхээр нь, хэлснээр нь оролдоод үзтэл амархан юм байна гээч. Омогшоод, юу л бол юу хийчиж чадах юм шиг бяр чадал амтагдаад хаха. Одоо орны хөндлөн төмөр янзлуулах хүн олох хэрэгтэй байна. Эсвэл яршиг зүгээр матрасаа газар тавиад унтдаг ч юм билүү. Асуудалтай тулаад, шийдээд даваад гарсны дараах кайф, хүчирхэгжсэн мэдрэмж, өсөлт дэвшилт! Асуудлаа шийдэх бүртээ би өөрийгөө шинээр бүтээсээр...

11.12.24

Баавгай болохсон

Салхи гарахад утаа арилна, тэнгэр цэлмэнэ
Нулимс асгарахад гуниг нимгэрнэ, цээж онгойно...

Өглөө ажилдаа алхангаа цурхиран уйлав. Харанхуйд хэн ч харахгүй, сонсохгүй, үнэн тааваараа мэлмэрүүлсээн. Уг нь стресс түвшин ердийнхээс гайгүй эхэлсэн юм. Утсаа хол тавьж унтдаг болсных, нойр боломжийн ханасан, 5:40-ийн сэрүүлгээ хэдэн минут сонсож хэвтэж байгаад босч өглөөний цайгаа бэлдсэн. Хүү сайхан ааштай босч ирсэн, зарим өдөр бөөн уур сэрээд 
өглөөний уур амьсгал хурцадмал байдалтай эхэлдэг юм, өнөөдөр хаа очиж гайгүй байсан. 

6:45д хүүгээ автобусанд нь суулгаж өгчөөд буцаж орж ирээд охиноо дагуулаад гарсан. Охин эрхэлж нялхраагүй, тожигнотол алхаад өдөр өнжүүлэх рүүгээ орсон. Сургууль хүртэл нь 15 минут алхдаг, машинаар явахаар 45+ минут түгжирдэг. Уг нь байрныхаа машинд дайгдаад хэд хоног явж үзсэн, охин даарахгүй очих давуу талтай ч би цаашаагаа ажилдаа байнга хоцроод хэцүү байсан юм. Өөрөө машинаа барьж үзсэн, эхний өдрөө л хүний машин шүргээд 300к төлсөн, машин ч яамай хүн дайрчих болуу гэж айгаад хэцүү ➜ Өглөө оройны түгжрэл➜ Хоол хийх цаг оройтно➜Даалгаврын цаг оройтно➜Хүүхдүүдийн нойр дутуу ➜ Өглөө босох дайн гэх мэтээр муу гинжин урвал явагдаад байсымаа.

Өглөө харанхуйд алхахад хүйтэн, утаа хоёроос гадна замын энхэл донхол гэж айхтар бэрхшээл байдаг. Алхам бүрээ цэнэхгүй бол яарч яваад эвгүй гишгэхэд халтирах, бүдрэх, хагарах хугарах гээд осол заналхийлээстэй. Тэглээ гээд аажуу уужуухан алхах боломжгүй, болж өгвөл амжаад ажлынхаа унаанд замаасаа дайгдчих гээд гүйхээрээ шахуу явна. Гүйгээд ирсэн чинь ам мөлтөс хоцорчихсон байх үед...яг хажуугийн машин зүрх амаар гартал чангаар сигналдах үед... хэнд ч юм гомдоод гэнэт бөөн нулимс усан оргилуур шиг л ундарчихсан. Хамгийн гомдолтой нь, хандаж гомдох хүнгүй нь байсан байх. Хэнд ч найдахгүй, хэний ч гар харахгүй байж сурсан гэж бодсон, өөрийн мэдэлгүй хуримтлагдсан бухимдал, стресс, ядаргаа, өвдөлт бүгд холилдоод гэнэт тэсэрсэн байх. 

Уйлж уйлж аваад ажилдаа улаан нүдэлсээр орж ирээд, нүдээ хүрэн тенээр будсан чинь өнгөний зохицол дажгүй ч юм шиг :р 

Жаргалтай үедээ блогоо тоохгүй орхичоод, уйлангуутаа орж ирж бичиж нтр. Тэглээ гээд тунирхахгүй нь сайхан юм даа. Threads гээд апп руу хэсэг урвасан, гэхдээ тэнд жинхэнэ нэрээрээ орсон болохоор амны зоргоор бурж болохгүй юм.

Нойрны асуудал хэд хоног тарчлаасан шүү нээрээ. Яг унтах гээд зүүрмэглэж эхлэх үеэ утас маажиж өнгөрөөснөөс болоод нойр хулжаад үүрийн 4 хүртэл таг гөлийгөөстэй. Маргааш нь жинхэнэ тамын өдөр, ядарна, уцаарлана, тархи ажиллахгүй, бүх бие хөндүүр. Ханиадны эм уугаад унтдаг байсан, сүүлдээ үйлчлэхээ болив. Гэрт байсан нойрны эмийг ууж дуусгав. Эм ууж унтлаа ч төдийлөн сайн амрахгүй. Жор нэхдэг болсноос хойш эм ч олдохоо байв. Магни сайн гэж дуулаад ууж эхэлсэн, урт хугацаандаа гэхээс үр дүн нь шууд мэдрэгдээгүй. 2 өдөр дараалан нойргүй шахуу хоноод, жинхэнэ хаширна гэдэг нь болсон. Утсаа өөр өрөөнд тавиад унтаж эхэлснээс хойш хэсэг зуур юм бодож байснаа нойрны давлагаа зугуухан нөмрөхийг, хамаг бие сулрахыг, тархи таатайяа зүүрмэглэхийг мэдрэх юутай ч зүйрлэшгүй жаргал юм гэж ухаарсан. 

Өвөл нээрээ л баавгай болчмоор санагдах юм. Унтаад л, гадагш гарах шаардлагагүй. Тэр кино маш их таалагдсан, тэнд гардаг хүүхдүүдийн ахуй амьдралын дэргэд минийх хамаагүй амар байх. Гэхдээ л хүн бүрийн ачаалал даах чадвар өөр байх юм, бие махбодийн хувьд ч, сэтгэлзүйн хувьд ч. Ялангуяа сэтгэлзүйн ачаалал, дарамт, mental load бол обьектив жигнүүрээр хэмжихээс илүү субьектив байдлаар, тухайн хүндээ хэр их хүнд, хэцүү мэдрэгдэж байгаагаар нь тооцож бас болно байхаа. Уйлмаар байсан ч, унтмаар байсан ч зүгээр дээ зүгээр тэ?

20.9.24

Сайн уу гуниг минь, сайн уу намар минь

 Намар гуниг хоёр хэлхэлдээл надруу ирэхэд, блогоо бичихгүйгээр тэсэхийн аргагүй болов.


Зуныг хангалттай мэдэрсэн. Нар, салхи, бороо, навчис, одод, цэцэгс, уул, үүл, гол мөрөн... дараа жилийн зун болтол тэсэх цэнэг хадгалж авсан. Зуны зуун зураг - 2024 гээд альбом болгоод хадгалах санаа байна. 


Амьдрал, өмнө хэзээ ч байгаагүйгээр их ачаалалтай өрнөж байна.

ЕБС-ийн сурагч 3 хүүхэд, том нь төгсөх ангийн сурагч, амьдралаа шийдэх чухал үед нь аль болох тус дэмтэй байх гэж хичээх,  бага нь сургуулийн босго дөнгөж алхсан бяцханаа, тоглоё эрхлэе, яагаад вэ-д нь хариутай байх гэж хичээх, дундах нь овоо биеэ дааж байгаа ч энгийн хүүхдээс арай л өөр, анхаарал илүү шаарддаг хүүхэд, ойлгогдохгүй үлдчихвий, сэтгэлдээ гомдолтой өсчихвий халуун дулаан байх гэж хичээх.

Ажил дээр элдвийн сорил мундахгүй, доор бдг хэд нь муудалцана, барьцаж зарга хийнэ, дээр бдг хэд нь шийдвэргүй туйлбаргүй хариуцлага үүрэхгүй мэдрэлээр наадна. Сонгуульт ажлаар хүлээсэн үүрэг хариуцлага - үе үе арга хэмжээнд очиж алкоголь зарах, ажилчдын тэмцээн уралдаан баяр цэнгээн зугаалга зохион байгуулах, оролцох. 

Санхүү мөнгө дурдахгүй гэхэд сантехник асуудал бас их төвөгтэй юм. Доод айл ус алдлаа гэх, слесарь нь үзээд шалтгааныг нь олохгүй, угаалгын машин галзуураад бүтэн автомат биш хагас угааж маяглах гэх мэт. Шал угаадаг робот авсан боловч энд тэнд очиж тээглээд төдийлөн нэмэргүй. 

Дан үүргээ бодоод өөрийн дуртай балетын дасгалаа, франц хэлээ орхимооргүй. Хэтэрхий ядарсан үед хүссэн юм ч хүзүүгээр боомилох мэт. Гэхдээ л яаж ийгээд хийсний дараа өөртөө баярламаар, сэтгэл сэргээд гоё байдаг. 

Нэг бодлын амьдрал тийм ч муугүй, чадаад болгоод байна гэж өөрөөрөө бахархмаар. Гэхдээ би хаана юун дээр алдаад ингэж ганцаараа зүтгэх болчлоо? Хэнийх нь буруу вэ гэсэн бодол зав гарвал дотроос хэмлээстэй. Теннисний бөмбөг шиг толгой дотроо миний буруу, тэрний буруу гэж шидээстэй. Өөрийгөө буруутгах үедээ давхар шаналаастай. Нөхрийг буруутгах нь сэтгэлд арай хөнгөн, угаасаа хүний тархи өөрийгөө өмөөрөх зохицолдоотой байдаг болохоор тэр байх. Бусад гэр бүл, хосуудтай харьцуулж их бодох юм. 

Эцсийн бүлэгт, хэний буруу байх нь чухал биш гэдгийг мэдэх ч төгсгөлгүй эргэлдэх гинжин хэлхээг тасдаад хаяж чадахгүй юм. Бас ярилцаад учраа олох боломжгүй, тэр хүн эхнээсээ над шиг их боддог тунгаадаг төрлийнх биш. Ямар сайндаа л энэ блогийг бичиж эхэлсэн байх вэ. Буруу хүмүүс учирчээ гэхэд дундаас нь гарсан гурван сайхан үрсээ үгүйсгэж, 20 жилийн амьдралын түүхээ арчаад арилгах аргагүй. Юу ч гэж бодлоо гээд өнгөрсөн бүхнийг буцааж болохгүйгээс хойш, ирээдүйгээ хараад амьдар гэж өөрийгөө сэнхрүүлэх боловч сэнхэрдэг толгой биш бн шүү. Юм бүхэнд цаг хугацаа хэрэгтэй бизээ...

Өнгөрсөн 7 хоногт ажлаар гадагшаа явж тархиа хэсэг амраасан. Дараагийн боломж гартал нэг хэсэгтээ гүрийх эрч авсан байх. 



Энэ номыг уншмаар байна.



22.4.24

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад...

6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холливудын алдартай энимэйшний хөгжмийг бүрэн хэмжээний оркестра амьдаар тоглож, холограм дэлгэц дээр томоор харуулж байсан. Урлан бүтээх төвийн үзвэрийн танхим жижигхэн, хуучирсан ч гэлээ чамин хийц, дэгжин байдлаа хадгалж үлдсэн байналээ. 

 

              


Хаана суувал илүү гоё харагдах бол гэж үзэх гээд хэрэг болгон урьдчилж очиж харж байгаад билет авсан мөртлөө, дэлгэц нь тайзныхаа урдуур, тийм том байна гэж мэдээгүй болохоор нүүрэн дээр тулж ирээд, өлийж үзэхэд хэцүү байсныг эс тооцвол хөгжмийн далайд шумбан жаргасөөн. Хүүхдүүд бүтэн сууж чадахгүй дундуур нь гарч гадаа тоглосон, гэхдээ үзвэр үзэх, амьд хөгжмийн дуугаралт сонсохын зах зухаас мэдэрсэн байх. Удахгүй хүүхдийн бүжгэн жүжиг бас үзнэ дээ гурвуулаа. Тараад нээх хөөрхөн засалтай номын дэлгүүр орсон. 


Тэндээсээ гэр хүртлээ алхсан, хөгжилтэй юм яриал, инээлдээл. Намуухан, дулаахан, УБ хотын үдэш, жаргалтай дурсамж...



7-нд Тэрэлжид вино уунгаа зураг зурж үзлээ. Амьдралдаа анх удаа бийр будаг нийлүүлж, уран бүтээл туурвисан. Шинэ зүйл турших, цэвэр агаарт гарах, вино уух, өөртөө цаг гаргах - эдгээрийн аль нь илүү кайф өгсөнийг мэдэхгүй, гэхдээ мартагдашгүй сайхан өдөр...


9-нд UB Quiz Night оролцов. Бас л анх удаа. Огт санаанд оромгүй асуултанд багаараа хэлэлцэн хариулах, тэр нь зөв байх, огт санаандгүй хэн нэгэнтэй тааралдах, хөгжилтэй байснаа өөр нэгэнд гайхуулан ярих, тэгээд дараа нь цуг оры гэж төлөвлөх... Амьдарч буй цаг үе, хотынхоо нэгээхэн хэсгийг шинээр өөртөө нээх. Уураг тархиа цочроон баярлуулсан гоё үдэш...

14-нд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөв. Нэг талаар өөрийгөө сорих, нөгөө талаар хааяа нэг орчуулгын ажил хийхэд оноотой байх шаардлагатай болоод. Оюутан залуусын дунд орж, тэдний гоё эрч хүч, vibe-р цэнэглэгдэх сайхан байсан. 

17-нд ажил дээр үл ойлголцол үүсээд. Өмнө нь бол тэгсгээд намжтал нь чимээгүйхэн харзнадаг байснаа болиод, багийнхаа хүмүүстэй нэг бүрчлэн уулзаж эхэлсэн. Эхлээд яриаг нь сонсож, сайн чанар, давуу талыг нь дурдаж байгаад, дараа нь харилцан feedback солилцсон. Одоо дахиж яст мэлхий шиг хуягандаа толгойгоо нуухгүй, тулаад, даваад гарч байя л гэж бодогдож байна. Тэгж чадна гэдгээ мэдэрсэн нь хамгийн чухал ололт байсан. 

18-нд нүүрном дээр нэг бүсгүй хорт хавдартай болсон, эмчилгээнд нь хандив өгөөрэй гэхээр нь 20к явуулсан чинь нэг 0 илүү бичээд 200к шилжүүлцэн байсан. Эх орны хишиг ингээд тэр бүсгүй рүү. 10 жилийн төгсөлтийнхөн бас сагсны тэмцээний хандив нэхээл байна. Өгөхгүй гүрийнэ л гэж бодож байна. 

19-нд ажлын газрын парти. Хүмүүсээс урьд нь олж хараагүй чанарыг нээх, бас өөрийнхөө далд байсан төрхөө олж харах гээд сонирхолтой л байлаа. Тараад алхаж явахад хамаг стресс арилсан, сэтгэлийн амар амгалан яг тэр шөнийн намуухантай зохицсон мэт санагдаж байв.

20-нд маш олон ажил төлөвлөсөн завгүй өдөр байв. Хүүгээ бассейнд оруулаад хүлээнгээ цэцэрлэгт хүрээлэнг гүйж нэг тойрохдоо түрийвчээ хаячдын. Тэгээд түрийвчээ хайж буцаж нэг тойроод. Олж чадалгүй, хүүгээ бассейнаас нь авахаар очтол хүү алга. Гэртээ ганцаараа харьчиж. Шууд дараагийн ажил - том охины зөвлөх багштай уулзахаар очлоо. Уулзалтын дундуур банкнаас залгаж байна, миний картыг хүн олсон гээд. Тарангуут тэр хүний байгаа газар луу таксидлаа. Дөнгөж очиж аваад баярласан талархсанаа илэрхийлээд буцаад такси. Хоёр багатайгаа хүүхдийн арга хэмжээнд очих ёстой байсан. Өөрсдөө биеэ даагаад хувцас хунараа өмсөөд, миний хэлсэн газар торойгоод зогсож байсан. Нэг үеэ бодоход овоо л болж дээ үрс минь. Ашгүй арга хэмжээнээс хоцорсонгүй, хүүхдүүд ч баяртай, би ч сэтгэл амар. Тэр өдөртөө бол happy ending. 

21-нд хэвтээ тэнхлэгт, ойр зуурын гэр орны ажлаа амжуулан амарч байлаа. Гэвч!!! Морфийн хууль намайг бүрмөсөн дайрахаар шийдэж. Яг унтахын өмнө имэйлээ шалгатал яаралтай орчуулах материал ирсэн байв. Хүүхдүүдээ унтуулчаад орчуулгаа хийж байтал гэнэт хаалга хүчтэй цохив. ДҮШШШ, манайх доошоо ус алдаж байна гэнэ. Бүтэн сайны орой болгон ус тасардаг, тэгсгээд шөнөдөө ирдгийн, хүүхдүүдийн нэг нь цоргоо хаагаагүй орхисон байж, би юм орчуулаад ус дуугарахыг анзаарсангүй. 4 түмпэн ус шавхав, доод айл руу орж хохиролтой нь танилцав. Маргааш мөнгө төгрөг ярилцахаар болов. Буцаж орж ирээд орчуулгаа дуусгав.  Хамгийн өөдгүй нь орчуулгын хөлсөө хариугүй жоохон, хямд үнээр гэрээ хийснээ анзаарсангүй. Унтахаар хэвтэхэд 2 цаг. Өглөө 5:40-д босдог. 

22-нд буюу өнөөдөр. Өглөө шууд Блү Скай орох ёстой байснаа мартаад ажилдаа ирсэн байв. Гэнэт санаад тийшээ явсан. Азаар бүх юм окэй. Буцаад ажил руу ирэх замаараа цусны төв орж цусаа өгсөн. Дутуу нойртой хоносон, биений юм дуусаад удаагүй, өгч болохгүй гэдгийг нь мэдэж байсан ч дахиж зав мөд гарахгүйм чинь гэж шалтаглаад, 8 цаг унтсан гэж худлаа хэлээд өгчихсөн. Сувилагч нь бүр бүтэн нойртой хоносымуу даа гэж асуугаад байхад, тэгсээн гэж инээж байгаад. Яагаад өөрийгөө ингэж булан луу түлхэж байгаагаа өөрөө ч ойлгоогүй. Мазохист юмуу, өөрийгөө хохироож энэ биеийг гаргуунд гаргая гэж байгаамуу, эсвэл хэр их ачаалал дааж чадах хязгаараа шалгаад байгаамуу бүүмэд. Ямар ч байсан ухаан алдаж унаж нтр сүйд болсонгүй. Цусны уут ч ердийнхөөс илүү хурдан дүүрчих шиг санагдсан. 

Ямар ч үед гэрэлтэй тал байдаг л даа. 

Азаар

- Доод айлын хүмүүс их дажгүй, тохитой томоотой ах эгч хоёр байсан. Тааз нь бага зэрэг норсон боловч тэгтлээ их сүйдээгүй санагдсан. Өнөөдөр хатсаных нь дараа очиж харна даа.

- Өнөөдөр балетын хичээл орохгүй өнжих нь. Орсон бол таслахгүй гэж очоод улам ядрах байсан

- Хэдийгээр Morphy's Law-с бултах аргагүй боловч, унавал өвдгөө гөвөөд босч ирэх, ядарвал амарч байгаад эргээд өндийх, алдвал уйлж байгаад нулимсаа арчаад дахиад зүтгэх, гомдвол эргэцүүлэн бодож байгаад уучлах, эсвэл орхиод урагшлах April's Law байгаа болохоор алзахгүй, үргэлжлүүлэн амьдраал байна даа. 





3.4.24

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас явсных уу ухаан суусных уу аяндаа ийм хандлагатай болсон бдг шүү. Шийдээгүй орхисон, дутуу дулимаг мэдрэмжүүд хүнийг их стрессдүүлдэг гэсэн. Сонгууль гэснээс ажил дээрээ нэг юманд сонгогдсон, хурал ба з/б хийх ажлууд нэмэгдэх нь. 

Ээжтэйгээ эвлэрсэн. Сүйдтэй хичээл зүтгэл гаргаагүй ч эхний алхмыг би хийсэн. Өөр хэн хийхэв дээ, хүнтэй муудалцсан хэвээр байх сэтгэлд хөндүүр оргиод хэцүү байдаг, нэг ч гэсэн асуудлаа алга болгож сэтгэл амарлаа.

Хүүг өглөө орой зөөж өгдөг найз байдгийн. Тэр байгаагүйсэн бол би өдий муужраад унасан. Үнэхээр их ач тустай найз. Мэссэнжирээр баярлалаа гэж бичээд, өглөө хам хум таарахдаа бэлгийн карт өгсөн ч, тухтай талархалаа илэрхийлж амжихгүй яваад байсан. Өчигдөр албаар цаг гаргаж уулзаад, аяга кофе уунгаа, ажлынхны мартаар өгсөн бэлгийн картыг өгөнгөө, үнэхээр их баярладаг шүү гээд нүүр тулан хэлсэн. Бас нэг санаа зовоосон зүйл арилсан.

Амьдралын чанар болоод эрүүл байхад нойр, хоол, хөдөлгөөн гурав хамгийн чухал байх. Нойрыг бол сүүлийн 10-аад жил тавиад тууцан. Жирэмсэн болоод л шөнө сайн унтаж чадахгүй, төрөөд эхний хэдэн жил мэдээж байнга сэрээстэй, залгуулаад дараагийн жирэмслэлт, төрөлт, нойргүй шөнүүд. Хүүхэд гаргах бүрт дор хаяж 5 жилээр огцом хөгширсөн харагддаг нь яалт ч гүй нойрноос болдог байх гэж боддын. Тэгж байтал сэтгэл гутрал залгав, шөнө сэрчүүл буцаж унтаж чадахгүй тарчилдаг болов. Сунгалтын дасгал хийгээд арай дээрдсэн. 

Бага охиноо 6 хүртэл өвөртөлж унтсан, хүүхэдтэй унтахаар бас л тух муутай. Өнгөрсөн сард хүүхдүүдээ тусад нь өрөө рүү нүүлгэж, өөртөө шинэ ор, матрас авлаа. Матрасыг нь бүр аймаар үнэтэй биш ч гэсэн хэрэндээ мөнгө зарсан, жаахан горойсон. Гэхдээ нойрны чанар бүр бест, гүн бөгөөд нам унтаж байгаа болохоор зарцуулсан мөнгөндөө огтоос харамсахгүй байна. Аягүй том асуудлаа ийнхүү шийдлээ.

Сэтгэл дундуур байдаг харилцааг эсвэл тэр чигт нь хүлээн зөвшөөрөөд, илүү ихийг хүлээхээ болих, эсвэл бүр больж орон зайг нь хоослох гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргах хэрэгтэй болох юм. Хүлээлтгүй амьдрах зөв байх, гэхдээ сэтгэл дундуур байдалтайгаа эвлэрснээс зүгээр л бүхнийг орхиж цээжээ сайхан хоослох нь илүү зөв санагдах боллоо.

5.3.24

Split

Нэг хүний бие сэтгэлд шал эсрэг тэсрэг хоёр хүн оршин байна гэж байх уу. Байхаар барах уу тэр хүн нь би өөрөө байвал яахуу?


Split гээд кино үзсэн үү, нэг хүний дотор олон ялгаатай ухамсар зэрэгцэн оршдог тухай гардаг? Нас хүйс, зан чанар, identity нь бүгд өөр. Аль хүчтэй нь нөгөө хэдийгээ дарангуйлж гарч ирээд байдаг. Миний хувьд бүр тийм экстрим биш ч, тэс өөр хоёр ааш араншин ээлжлээд байгааг анзаарах боллоо. 

А: Маш томоотой, намуухан, үг дуу цөөтэй. Хүлцэнгүй, дуулгавартай. Гэрээс гарах, гоёж гоодох, шоу цэнгээнд дургүй. Түгшимтгий, аймхай, шинэ зүйл турших, дассан орчноо өөрчлөх хүсэлгүй. Хэн нэгний нөмөр нөөлөг дор, хамгаалагдсан мэдрэмж авч энгийн, амгалан амьдрахыг эрхэмлэх ба үлгэр жишээ сайн ээж бол хүүхэддээ цаг зав, анхаарал, энергиэ зарцуулах ёстой, өөрийгөө мартсан ч хамаагүй гэх бодолтой. Сексийн дур хүсэл багатай, хайрцаглагдсан. 

Б: Сахилгагүй, оргилж дэвэрсэн, гаднаасаа мэдэгдэхгүй ч дотроо буцалдаг. Өөрийгөө сорих, challenge хийхээс буцахгүй. Танихгүй хүнтэй ярихаас эмээдэггүй, гадуур тэнэх дуртай, согтож манарах гоё гэж боддог. Өөрийнхөө хүчинд итгэдэг, үхэхээс өмнө харамсахгүйн тулд санасан зүйлээ хойш нь тавилгүй хэрэгжүүлэх зоригтой. Ээж нь өөрөө сэтгэл хангалуун байжийж хүүхдүүд нь жаргалтай байна гэж боддог, толинд хараад өөртөө таалагдаж байхыг хүсдэг. Юу л болвол болог, би чадлаараа хичээсэн дээ гэж тайвширч мэддэг. Эрх чөлөөнд дуртай, бүтээлч. Сээгсий хаха.

Миний амьдралын ихэнх үеийг А хэв шинж давамгайлж өнгөрөөсөн, харин сүүлийн үед Б нь.  Ялангуяа нөхөр архинд орж, хайр халамж нь эрс буурах үед дотор байсан хоёр маань зодолдоод, Б нь одоо миний ээлж гээд ил гарч ирэх болсымуу даа. 

Сая нөхөр буцаж ирээд хэсэг цуг байв. Эхний 7 хоног нь яг өмнөх шигээ байнга согтуу өнжсөн. Тэгснээ гэнэт ухаан ороод эв эрүүл, сав саруул, бүх юманд туслаад, халамжлаад, хүүхдүүдтэйгээ байнга тоглоод, яг л миний хүсэж байсан эр нөхрийн дүр зураг. Амьдралын гол өөр салаагаар урссан бол иймэрхүү байх байж дээ гэж, киноны трэйлэр үзэж байгаам шиг хэсэгхэн зуур харж мэдрэв. Энэ боломжийг алдалгүй А  хүч түрэн орж ирэв, тэгээд өчигдөр нөхрийг явангуут өдөржин намайг шаналгаж цээжийг өвтгөв. Хүүхдүүдтэйгээ тоглож байсан нь нүдэнд харагдаад, одоо мөддөө энэ хэд маань аавтайгаа ингэж цуг байхгүй гэж бодохоос өрөвдөөд нулимс асгараал байсан. Бас нөмөр нөөлөг, хамгаалагдсан мэдрэмж алга болчихсым шиг, одоо ойр тойронд найдах хүнгүй яана даа гэх мэт бодол дотроос хэмлээд, нэг өдрийг арай л гэж давлаа. 

Унтаад сэрсэн буцаад Б эргэн ирсэн бололтой. Би бүхнийг зохицуулж чадна, хүүхдүүддээ илүү сайн хандаж happy mom байхад хангалттай, угаасаа энэ бүх нөхцөл байдал миний буруу биш, нөхөр эндээ үлдлээ гэхэд архинаас гарч чадахгүй, бүх юм улам дордох байсан, тиймээс тэндээ өөрийгөө дайчлаад, донтолттойгоо тэмцээд байж байх нь илүү дээр гэх мэт бодлууд байраа эзэлж. Сая ирэхдээ нодлин уулзуулкээд чадаагүй сэтгэл засалчтай уулзаад, зөвлөгөө аваад, тэндээ очсон хойноо бас онлайнаар холбогдож байхаар болоод явсан. Донтолтоос гарахад орчин нөхцлөө өөрчлөх маш чухал байдаг юм гэсэн. 

АБ хоёр бие биенээ ерөөсөө ойлгодоггүй. Б болсон үедээ А шиг тэнэг хүн бхгүй, А нь буцаад дийлэхээр хэзээ ч би Б гэж зантай байгаагүйм шиг л санагддаг. Тэхдээ хэдий А давамгайлсан байлаа ч, блог дээрээ Б зангаа ил гаргадаг, зүүдэндээ Б болж зүүдэлдэг байсан мэт. Би хувьдаа Б байх дуртай. Б байсаар дуусмаар байдаг. Б байснаараа өөрийнхөө потенциалыг илүү нээж, нөөц бололцоогоо ашиглаж, адал явдалтай, дурсамжтай, бүрэн дүүрэн амьдарч чадах юм шиг. Харин нөхөртэйгээ зохицож, сэтгэл хангалуун цуг байхын тулд А байхаас өөр аргагүй мэт. Б бол хэзээ ч нөхөр шиг хүнтэй жаргалтай байж чадахааргүй. Эсвэл би буруу бодож байж магадгүй, хэсэг хугацаанд яаж өөрчлөгдөхийг харж л байя даа. 


31.12.23

2023

Зиа ингээд он дуусах нь гарцаагүй болчлоо. Дахиал нэг нас нэмэгдэх нь. Хугацаагүй иргэний үнэмлэхтэй золгохнээ. 44-тэйгээ дахиад хэсэг зууралдмаар л байсын хаха.

24.10.23

Resource allocation

 Магистрт байхдаа ийм сэдвээр диплом бичиж байсан. Тодорхой хэмжээ хязгаар бүхий нөөц бололцоо (радио давтамж,үелзэл)-г яаж илүү үр ашигтай, олон хүн, олон ажил хоорондоо зохицуулж ашиглах тухай алгоритм судалж байж. 


Харин одоо бол өөрийн биед оногдсон эрч хүч, цэнэгийг ажил, гэр орон, үр хүүхэд, бас өөртөө хувааж зарцуулах тухай... хүрэлцэхгүй тохиолдолд алийг нь түр/бүр хойш тавих тухай бодох нь миний өмнөх даалгавар болж. 



Бие махбодийн батерейнээс гадна, бас нэг хязгаартай нөөц бол мэдрэл минь юмсанж. Олон үүрэг хариуцлагаа жонглёрдох, алийг нь ч газар унагахгүйгээр зохицуулах, амжихгүй байж л нэмээд дахиад нэгийг гэж махран зүтгэхдээ өөрийнхөө мэдрэлийн тэсч чадах хэмжээг хэтрүүлж, заримдаа хасах руу оруулчихдог, тэр нь ямар аймаар хор хөнөөлтэй тухай гэнэт ухаарав. Mental breakdown буюу мэдрэл хэт ядарч цөмрөх үед өөрийн мэдэлгүй уур бухимдлаа хүүхдүүддээ гаргах, бяцхан зүрхийг нь шархлуулах үг, үйлдэл хийж болзошгүй (аль хэдийн хийсэн алдааг минь мартсан байгаасай) ирмэг дээр тулснаа мэдэрч гэмшихүй... 

Мэдрэлээ хэт ядраахгүй нь хэр чухлыг... бүр амин чухлыг...үүнээс давсан чухал зүйл үнэндээ тэр бүр байхгүйг.... би тайван, амар амгалан байх нь наанадаж хүүхдүүдийн сэтгэлзүй, цаашлаад ирээдүйн амьдралд нь шийдвэрлэх нөлөөтэй байж болох тухай бодов. Мэдрэлээ л гамная, хэт их ачаалал, хэт өндөр зорилго, хэтэрсэн амбицнаас өөрийгөө хамгаалъя. 

Ойрдоо ер нь нөхөргүйгээр бүхнийг ганцаараа чадна, амжуулна гэдгээ өөртөө батлах гэж их оролдоод байгаагаа анзаарав. Хаалганы бариул засахад, машины үзлэгт ороход, хүүгийн өрөөнд хөшиг хадахад, гэрийн тавилгаа шинэчлэхэд, хүүхдүүдтэйгээ аялахаар онгоцны билет захиалж байхдаа ч... ганцаараа шийдэж, ганцаараа шийдвэрлэж байгаадаа баярлаж, бас бардамнаж байгаагаа мэдэрсэн. Гэрэл байвал сүүдэр байж л таараа, зарим ачааллыг үнэндээ дийлэхгүй ядарч цуцах үедээ, учрыг нь олж чадахгүй балмагдах мөчдөө, өөрийн чадалгүйг мэдрэн гутрахдаа давхар "би чадсангүй" гэх ташуураар өөрийгөө ороолгоод авах мэт өвдөлт... 

Өөртөө зөөлөн байя, чи бүхнийг чадахгүй байлаа ч зүгээр. Чиний ч, хэний ч буруу биш. Чи өөртөө, хүүхдүүддээ, бас чамайг гэж боддог тэр хэдхэн хүмүүст хамгийн чухал хүн. Энэ ил захидлыг өгсөн хүнд. Түүнээс бусдыг нь тоохоо больё. 


"Юу л болвол болог" гэж амьдралын гүн ухаанаа тодорхойлсон хүн байна. Би чадахаа хийнэ, харин үр дүнд нь юу л болвол болог. Тэртэй тэргүй миний нөөц бололцоо хязгаартай, миний чадал хэмжээтэй. 


PS: Шал хамаагүй юм, гэхдээ хөлөө ачиж суудгаа бас болих зорилго тависан. Нуруу болон аарцганд маш муу нөлөөтэй юм байна. 

30.9.23

Тойм

 


Бид яг ном шиг. Ихэнх хүмүүс гарчиг, хавтсаар минь дүгнэдэг, цөөнх нь зөвхөн өмнөх үг уншаад л өнгөрдөг, олонхи нь бусдын бичсэн шүүмжинд итгэдэг, үнэхээр тоотой цөөхөн нь л доторх агуулгыг уншдаг. Харин номонд цуг түүх бичилцэж, аль нэг дүр нь болж үлддэг нь үнэхээр тоотой, бас жинхэнэ дотно нэгэн л байдаг. 

Номын шинэ бүлэг... зарим дүр нь хасагдаж, холдож, бас зарим нь ойртож, ганц нэг шинэ дүртэйгээр үргэлжлээд л... Дараа гэж хойш тавилгүй амьдарч амжих гэж яарсан хэвээр. Гэхдээ бас заавал гэж зүтгэх, хүчлэхээ больсон. Боломжийг үл алдах, бүтсэнгүй гэж үл харамсах. Гэгээрээд байгаа юм байх даа :)

Өчигдөр 2 хуудас захиа бичив. Гараар. Уншсан хүндээ ямар санагдсан юм бүүмэд. Өөрт лав бөөн ностальги. Авахаас илүү өгөхдөө дуртай хүн юм. Өгч чадах зүйлсээ бүрэн зориулж чадсан гэдэгтээ сэтгэл ханадаг. 

Нөхөр гадаад руу яваад 3 сар өнгөрч байна. Тэндэх орчин нөхцөл, бүх юм нь сэтгэлд нь нийцэж байгаа бололтой. Архи уух нь багассан гэсэн. Ядаж л энд байсан шигээ живтлээ ууж донтох нь больсон гэсэн. Гэр бүлээ санахаас бусдаар сэтгэл санаа нь сайхан байгаа гэсэн. Надад ч гэсэн сэтгэл тэнэгэр сайхан байна. Цуг амьдарсан он жилүүдэд алдсан оносон аль аль нь байсан л биз. Юутай ч би өөрт байсан сэтгэл зүрхээ дүүртэл нь зориулсан, эргээд харахад харамсах зүйл алга мэт. Цаашдаа номын хуудас дээр ямархан түүх бичигдэхийг одоогоор хэлж мэдэхгүй, гэхдээ хэн хэн нь happy байгаад л happy байна :)

Энэ дууг non-stop сонсонгоо бичив. 




26.8.22

Хамгийн чухал нь энэ амьдралд

Намар ирээд хаалга тогшиход гэнэт ухаан орж блогоо санав. Хүссэнээрээ, өөрийнхөөрөө, гэхдээ бусдад гай төвөг удахгүй амьдрах нь л хамгийн чухал юм гэдгийг ойлгосон улирал байлаа. Бас тэгж амьдарч эхэлсэн жил. 2022 онд их баярлаж байгаа шүү (Он жилтэй, улиралтай, өдөр гаригтай мэндэлж, ярьж, талархдаг болтлоо мэдрэл муудсан хүн :р)

Зуны сонин гэвэл, зөндөө олон шинэ, хийж үзээгүй зүйлсээ туршиж амжуулсан. 
Каяак завинд суусан, завьтайгаа хөмөрч голын ус руу бүхлээрээ унасан, тэхдээ инээсээр гарч ирсэн. Бикини өмсөж зургаа авахуулсан, тэрийгээ ФБ дээр тавьсан. Бразилиан вакс гэдгийг хийлгэж үзсэн. Вибратор худалдаж авсан, fishnet трико өмсөж үзсэн, тайчигч хөвгүүд ба саарал гудамж гээд дуун дээр гардаг зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан стриптиз бааранд орж үзсэн /sorry for +21 content :D/

Цусаа өгсөн, эрхтэний донороор бүртгүүлсэн. Энэ жил уншихаар зорисон номынхоо тоог давуулан биелүүлсэн, жингээ санасандаа хүртэл буулгасан. UB Comedy тоглолт үзсэн, үхтлээ инээсэн, 8 км гүйж чаддаг болсон, эгэмний ястайгаа учран золгосон. Толинд хараад өөртөө таалагдах, өмссөн хувцас барихгүй чихэхгүй орох чинь бас их гоё мэдрэмж байдын байна. 

Янз бүрийн байдлаар олон шинэ хүмүүстэй танилцаж, ярилцсан. "Алдагдсан холбоос" номон дээр сэтгэл гутралаас гарах нэг гол арга нь хүмүүстэй "холбогдох" гэж бичсэн байдаг. Холбогдох гэж яг юуг хэлэх бол? Ямарваа нэгэн байдлаар танидаг болох бол нэг хэрэг. Тухайн хүний хэлсэн үг, хийсэн үйлдэл нь сэтгэлд хүрээд, санал болгосон дуу, кино, ном, үйлчилгээ гэх мэт зүйлсийг нь туршиж үзэхэд надад ч бас таалагдах, тэр нь миний амьдралд ул мөрөө үлдээж, эерэг өөрчлөлт авчрах -  үүнийг л "холбоос үүсэх" гэж ойлгож болох юм шиг... Би өөрөө ч хэн нэгний хэлсэн, санал болгосонг нь илүү анзаардаг, сонгохдоо дуртай байдгийн бнлээ. Бүх юм санамсаргүй учрал байдаг chaotic  энэ ертөнцөд, жижиг сажиг зүйл дээр ч болтугай хувь тавилангийн тохироо, цаанаасаа зурсан зургийн дагуу болж байна гэх мэдрэмж нь гоё. 

Уулзах ёстой хүмүүс л уулздаг. Хүмүүс чамд ямар нэг сургамж, эсвэл дурсамж бэлэглэх гэж л тааралдсан байдаг гэх мэтээр ярьдаг даа. Гэхдээ хэн нэгэн "агуу оршихуй" 7 тэрбум хүний хэнтэй таарч ямар учрал тохиохыг зохицуулаад сууна гэхээр худлаа бгааз дээ. Тэгээд бодохоор санаандгүй тохиолдлоор зөрөөд, шүргээд өнгөрсөн хүмүүсээсээ дурсамж, сургамж, ямарваа нэгэн сайн сайхан зүйлийг өөрт шингээгээд авч үлдэж чадвал тэр хүмүүстэй тааралдсаны хэрэг гарах юм шиг. Өчүүхэн гэлтгүй, ганц ч болтугай сайн зүйлийг нь анзаарч авч үлдэх сэрэмж, ухаан, хандлагатай л байя. 

Хамгийн чухал нь энэ амьдралд 
Хашхираан дундаас борооны чимээг сонсох 
Хөгжим тоглож байхдаа гунигаа дэлгэж сурах 
Хүүхдүүдэд амьдрал ид шидтэй гэдгийг хэлэх 

Хамгийн чухал нь энэ амьдралд 
Хачин чимээгүй нам гүм оршин тогтнох 
Тогтоол ус шиг бүдэгхэн харцандаа л үнэнийг хадгалж 
Тодоос, тод нүд бүхний анирыг эвдэх! 

Хамгийн чухал нь энэ амьдралд 
Харандаагаар үсээ шууж ханцуйгаа хойш шамлан 
Халуун гунигт ертөнц рүү гараа дүрээд түлэгдсэн байсан ч 
Хайчны үзүүр шиг иртэй залуу насаа мөнхөд магтах 

Хамгийн чухал нь энэ амьдралд 
Халдашгүй гүнийн ертөнц бүтээх 
Өөрийн дотор орших жинхэнэ хорвоогоо 
Өрөөл бусдаар сүйтгүүлэхгүй эрхэмсэг амьдрах! 

Хамгийн чухал нь энэ амьдралд 
Хадаасаар өлмийгөө цоолох зоригтой байх 
Тавхайнаас урссан цусаараа амьдрал зурах 
Тааварламгүй тийм шаналант өдрүүдийг тэсэж үлдэх! 

Хамгийн чухал нь энэ амьдралд 
Хайр л бидэнтэй үлдэнэ гэдгийг санах 
Халаасан дахь сүүлчийн задгай мөнгөөрөө 
Хажуу хөршийнхөө жаалд чихэр авч өгөх! 

Хамгийн чухал нь энэ амьдралд 
Хайлмаар, царцмаар сайхан сэтгэлтэй байх 
Эрх чөлөө бол зүгээр л нигүүлсэл болохыг ойлгох 
Эдгэшгүй, дуусашгүй зовлон үгүй гэдэгт итгэх! 

 Э.Бүжинлхам

20.8.20

Би ууртай байна

                            

 Манай 5-тай хүү ид сэтгэл хөдлөлөө илэрхийлж сурч бгаан, би уурлаж байна, би баярлаж байна гээл байнга ярина. 2-той дүү нь мэдээж яг тоть. Бүх үйлдлийг нь дуурайна, хэлдэг үгнүүдийг нь давтана. Яг энэ "би ууртай байна"-г хэлэхдээ гараа ташаан дээрээ авч байгаад хамраа зангиддын.

Иймэрхүү харагддаг, царай нь ч төстэйм шиг.

Back-Talk Boot Camp: Stop the Sass | Parents

Ууртай хүүхдийг маань харин цэцэрлэгт явахыг нь улсаас хориглоод, ээж миний бие бас уур хүрээд сууж байна. 2 настай хүүхэд амархан өвддөг учраас гэртээ байлга гэнэ. Яг үнэндээ цэцэрлэгийн багтаамж хүрэхгүй учраас жижигхэн, ярьж чаддаггүй, "сонгуульд саналаа өгдөггүйгээс" нь эхлээд жийж байгаам л даа. Улсын сургууль цэцэрлэг хүүхдээ багтаахгүй, гамшигийн болоод удаж байгааг мэднэ. Улсынхад хүүхдээ өгөх гэж оролдохоо ч больсон.

Хувийн сайн цэцэрлэгт алаан болжийж бүртгүүлээд, гэрээ байгуулж гар хөлийн үсэг зураад, төлбөр мөнгийг нь жилээр нь төлчөөд айдгаа авдрандаа хийлээ гээд санаа амар байсан чинь гай газар доороос, тэнэг шийдвэр Боловсролын яамны сайдын толгойноос гарч ирээд хамаг төлөвлөгөө будаа. Улсын цэцэрлэгтээ авахгүй, хувийх аваад байвал хүмүүс хувийн цэцэрлэгийг дэмжлээ энээ тэрээ гэж шүүмжлэнэ гэж айгаал хийж байгаа арчаагүй үйлдэл нь энэ. Бүр 2 настай хүүхэд авсан цэцэрлэгийг торгоно, тусгай зөвшөөрлийг нь хураана гэж далайлгасан байгаам. 

Хүн тэгээд өөр дээр нь тулахгүй бол ойлгохгүй байх л даа. Хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь явуулаад өөрөө ажлаа сэтгэл амар хийх ээж хүнд ямар чухал гэдгийг ойлгодог хүн хэд бол. Төр засаг гэдэг хүмүүсийнхээ амьдралыг дэмжиж туслахгүймаа гэхэд саад тотгор учруулахгүй байж болдоггүй юм байх даа. 

Эртээр вино ууж согтдог чинь цэцэрлэгт өгчлөө гэж баяраа тэмдэглэсэн, өнөөдөр сэтгэлээр унаад бас вино уухаас. Wine ууж бгаам чинь Winehouse сонсоно доо....






31.7.20

5, 6, 7 сарын тойм

Сонгууль дөхөөд ФБ-д эргээд жаахан эргэлдцэн чинь блогоо бас л ор тас хаячихаж. 
Зуны сарууд ч тэгээд юу болж өнгөрснийг бодож амжаагүй бтал гялтаганаад өнгөрдөг юм дөө. 

Шинэ Монголын Наранбаяр багшийг дэмжиж балиашигласан боловч... юу болсныг нь мэджаагаа. Хоёр багыгаа ямар ч байсан Шинэ Монголд оруулах зорилго тависаан. Тэгээд эхний ээлжинд цэцэрлэгт нь бүртгүүлээд, жилийн төлбөрийг нь урьдчилж төлөөд Харвард, Иелд оруулцан чинээний бөөн баяр амьтан явлаа. Гэтэл гай газар дороос, гахай модон дотроос, УОК урдах замыг хөндөлсөж гарч ирээд 2 настанг маань цэцэрлэгт явуулку гэнээ. Эрхийг нь өгөөд хариуцлагыг нь үүрүүлчиж болдоггүй яацарцан ч нийгэм юм дээ. Өсвөр насны хүүхдээ юм л бол хорьж цагддаг муйхар гөжүүд эцэг эх шиг байх юм. 

Уг нь манай бага хэр баргийн юмаа өөрөө аргалчдаг, хоолоо халбагадаад идчихнэ, дуржигнатал ярина, памперснаас гарцан, бие нь ч өсгөлүүн, хүн харвал 3-тай гэсэн ч итгэхээр. Төрсний гэрчилгээ олж байгаад нэг нас нэмээд цэцэрлэгт оруулкээд үздиймүү гээд бүр олон юм бодогдож байна. 

Энэ бүх хорио цээр араасаа дандаа авилгал, арын хаалга, худал хуурмагийг дагуулдаг юм байна. Чартерт багтах гэж авилгал, эсвэл арын хаалга, цэцэрлэгт хүүхдээ өгөх гэж худал хэлэх, хуйвалдах... Ёстой утгагүй. 

Наадмаар Буйр нуур луу аялсан. Очих зам нь хол болохоос үнэндээ диваажин юм билээ. Гүехэн, бүлээхэн, тогтуухан, цэнгэг устай. Өдөржин шумбаад гармааргүй санагдаж бнлээ. 



Үсээ тайруулкэж очоод үсчинд хулхидуулаад сор тавиулцан. Үсчин нь бас надад хулхидуулаад миний үсний өтгөнийг гайхаж 5 цаг гаран ноцолдсон. 

Хүмүүс магтаад байхаар нь "ДАРК" гээд цувралыг барьж аваад ард нь гарлаа, ёстой нэг ширэлдцэн үс шиг ээдрээтэй гэж жигтэйхэн кино байлаа, хамгийн төгсгөлд яах вээ хамаг юмны учир тайлагдаж олон хоног будилсны минь хэрэг гарсаан. Хэд хоног тархиа амраангаа солонгос драма үзэж дуусгачаад өнөөдрөөс Peaky Blinders бариад авсаан. Миний нэг балай муу тал кино эхлүүлвэл хурдан дуусгах гээд шөнө нойроо хугасалж тэрэндээ ядарч үхкээд бдг. Тэгээд бас франц хэл мэлээ бүр хойш тавиад орхигдуулаад байгаа, тэрүүндээ өөрөө аймаар гэмшдэг тэхдээ л үл үзэгдэх хүчинд захирагдаад байхымаа ккк.

Байхгүй хооронд блогспот маань жаахан өөрчлөгджээ, овоо доо. Аль 10 жилийн өмнөх хэвээрээ л хоцрогдсон санагдаад байсан...


4.5.20

4-р сарын тойм

Юу юугүй 4 сар дуусчихлаа.

4 сарын 2-нд том охин маань 13 хүрч, албан ёсоор TEENAGER болов. Хүүхэд өсөж томрох гэдэг заримдаа итгэмээргүй санагдах юм. Яахын аргагүй надаас тасарсан үр хэрнээ бие хаа, ухаан бодол нь намайг дуурайгаагүй, шал өөр ч юм шиг. Багадсан, голсон хувцас нь эргээд над дээр буудаг үе ирсэн дээ хөөрхий ккк.

Ажлын онцлогоос шалтгаалаад нилээд хожимдож "гэрээс ажиллах" горимд шилжлээ. 7 хоногийн 2-3хан хоногт ажилдаа ирэх надад бол таалагдаж байна. Ажил багатай, гэртээ байх хугацаа ихэссэн болохоор өөрийгөө бодох цаг зав гарч эхэлж байна. Ходоод гэдсээ дурандуулаад, цөс өтгөрөлттэй байна гэсэн тул амьдралдаа анх удаа цөсөө угааж үзлээ. Төрөхийн хүндрэлээс үүдэлтэй зарим нэг асуудал байсан тул хагалгаанд оров. Далиманд нь бага охиноо хөхнөөс гаргав. Миний ядраад байсан нэг том шалтгаан энэ байсан бололтой. Шөнөдөө сайхан унтаж амраад, өдөр нь эрч хүчээр дүүрэн янзтай байнаа. Одоо л нэг өөрийнхөө биеийг эргүүлэн авч байгаа мэт мэдрэмж!

Эмнэлэгт хэвтэх хугацаандаа Нетфликсийг хашрааж баахан сериал үзэж дуусгав.

Торонтод амьдардаг солонгос гаралтай гэр бүлийн тухай комеди. Тархиа амраангаа үзэхэд таарсан, хөгжилтэй, бас со канад гээд амьдарч байсан газрууд гардаг болохоор илүү татагдаж үзсэн.

Англи жүжигчид Холливудынхнаас арай өөр, өвөрмөц төрхтэй байдаг тэ. Сизон 1 нь бол маш их таалагдсан, 2 нь харин арай суларсан юм шиг. Хэдий teenager oriented сериал ч гэсэн надад хүртэл мэдлэг болохоор агуулга бас бнлээ.


Үргэлжлүүлээд нэг со кино үзчихсэн чинь энэ хүүхдэд крашлаа хаясаан. Тус бүр нь 16 ангитай 3 цувралыг өдөржин шөнөжин үзэж дуусгаад. Ерөнхийдөө нэг томъёо байдаг, эмэгтэйчүүдийн сэтгэл зүрхийг догдлуулдаг. Яг л тэр дагуу хийгдсэн цувралууд, өч төчнөөн кино үзэж хэр баргийн өдөөгчинд ажрахаа байсан хашир толгой би хүртэл гэнэ алдаж зүрхээ өгчлөө хаха. Энэ маань яджаахад нээх оворгүй. Уг нь надаас 9-хөн дүү, гэтэл бараг 10 жилийн сурагч шиг царайтайн, ядаргаатай.



Хэвтэхээс өмнө "Beautiful Boy" гээд ном уншсын. Хүү нь мансууруулах бодисонд донтсон эцгийн бичсэн ном. Дараа нь тэр донтсон хүү нь өөрөө бичсэн "Tweak: Growing up on methamphetamine" гээд номыг нь уншсан. Эцэг эхчүүд бид хүүхдээ сайн мэддэг гэж боддог ч, үнэндээ тэгж бардаж болохгүйн байна гэж бодсон. Нөгөө талаар, хүн ямарваа нэг зүйлд донтох санасныг бодоход маш амархан, жишээ нь би ФБ-д аймаар донтсон байсан, дараа нь одоо энэ солонгос жүжигчинд донтчлоо! Тэхдээ тоглоомгүй, донтсон хүний гэр бүл, ойр орчмын хүмүүс ямар их сэтгэлийн зовлон шаналал дунд амьдардгийг хэн хүнгүй бага сага мэдэрч амссан байдаг болохоор энэ номыг бөөн түгшүүр дунд л уншиж дуусгасан даа.

Одоо харин киног нь олоод үзчмээр байна.


Амазоноос энэ номыг авч уншлаа. Монгол охин америкт хэрхэн дасан зохицож амьдралаа босгосон тухайгаа, амжилттай яваа цагаач бизнесмэнүүдийн түүхтэй уяж бичсэн, богинохон гэгээлэг ном. Англиар жинхэнэ water snow бичсэн байна лээ. Атаархмаар.

4.3.20

s'améliorer

s'améliorer - сайжруулах гэсэн утгатай, миний хамгийн дуртай франц үг. Яагаад гэдгийг нь тайлбарлахад хэцүү ч, энэ үгийг унших, хэлэхээр нэг тийм урлагийн, угалзарсан, жавхаатай мэдрэмж төрөөд байдгийн. Бас утга төгөлдөр. Сайжруулах. Өчигдрөөс илүү өнөөдөр, өнөөдрөөс илүү маргаашийг хүсч, сайжруулахын төлөө чармайж, тэгж хичээх явц нь намайг аз жаргалтай болгодог. Хүссэн үр дүндээ хүрээгүй ч байсан, өдөр өдрийг сайжрахын төлөө хичээж чадсан эсэх нь чухал.

Жирэмслэх, хүүхэд нялх байх үе, өвчин ороох үе бол survival mode - тэсч өнгөрөөх үе, илүү сайн руу тэмүүлэх эрч хүч үлдэдгүй. Өвлийн хүйтэн, харанхуй, утаатай өдрүүд бас тиймэрхүү. Зүгээр л өдөр бүрийг даван туулахад хамаг энерги зарцуулагдаад дуусчдаг. Сүүлийн 6 жил нэг тиймэрхүү л өнгөрөөлөө.

Энэ жилээс хүүхдүүд овоо томорлоо, хэдий гэрийн хорионд, бүх юм хаалттай ч гэсэн нөхцөл байдалдаа дасан зохицож л байна. Хамгийн гол нь урин дулаан цаг айсуй... Ашгүй survival mode-с гарч болох юм шиг :) Бяцхан сайжруулалт хийх гээд оролдвол яадаг бол?

Юуны өмнө сошиал сүлжээнд маш их цаг, энерги зарцуулдаг, хамааралтай болцоноо болих гээд өнөөдрөөс фб, инста, твиттерийн мацаг барьж эхэлсэн. Дутагдах хамшинж хүчтэй илэрчийнэ, өглөө сэрэхийн тулд фб нээдэг, өдөржин зав зай гарах бүрт тийшээ шагайдаг, зүгээр тархиа амраах гэж өөрийн мэдэлгүй фб ордог байсан болохоор нэг мэдэхэд л утсаа бариад фб апп хайцан сууж байх жишээний. Уг нь хэрэгтэй мэдээллээ авчаад хаачиж чаддаг бол фб бас зүгээр л дээ. Даанч нэг орвол бүхнийг умартаал гарч чаддаггүй болохоор ингэж экстрим арга хэмжээ авч үзэж бн. Хэд хоног тэсэхнүү.

3 хоногийн өмнөөс бас гурилан идэх юмнаас татгалзах гээд үзсийн. Овоо явж байснаа өнөөдөр дарга пончик /doughnut/ авчирч тараагаад тасалдуулчлаа. Тэхдээ болихгүй үргэлжлүүлнээ.

Survival mode дээрээ тавьцан явж бхдаа гэрийн хэдэн шүүгээ, шургуулга хамаа замбараагаа алдсан байсан. Ойрноос хагас бүтэнсайн болгоноор нэг нэгээр нь янзлаал байгаа. Гэрт жижигхэн бусниулагч үйл ажиллагаагаа байнга явуулж бгаа болохоор янзлаад тавингуут буцааж тараагаад ахиц багатай л байна.

Түрүүний бичлэг дээр "эрч хүч мэдэрлээ" гэсэн комментыг уншаад би бас эрч хүч оволзоод гялс нэг бичлэг хийчлээшд :р Carla Bruni гээд Францын өмнөх ерөнхийлөгчийн эхнэрийн дуулсан дууг нь бас орчуулчлаа. Олон жилийн өмнө гоё дуу гээд блогтоо оруулж байсын байна. Энэ киног дахиад үзмээр санагдчлаа.

Carla Bruni - Quelqu'un m'a dit





On me dit que nos vies ne valent pas grand chose
Үнэндээ бидний амьдрал нээх агуу зүйл биш гэнэ
Elles passent en un instant comme fanent les roses Үзэсгэлэнт сарнай гундах мэт хоромхон зуурынх гэнэ
On me dit que le temps qui glisse est un salaud Урсан өнгөрөх цаг хугацаа гээч  новшийн этгээд
Que de nos chagrins il s'en fait des manteaux Уйтгар гунигаар минь биеэ хучиж дулаацдаг гэнэ
Pourtant quelqu'un m'a dit Гэхдээ хэн нэгэн надад
Que tu m'aimais encore
Чамайг надад хайртай хэвээрээ гэсэн
C'est quelqu'un qui m'a dit que tu m'aimais encore Тэр хүний хэлснээр бол, чи намайг хайрласан хэвээрээ
Serait-ce possible alors? Гэхдээ энэ үнэн байж болох уу?
On me dit que le destin se moque bien de nous
Хувь тавилан биднээр доог тохуу хийдэг гэнэ
Qu'il ne nous donne rien et qu'il nous promet tout Хувааж юу ч өгөхгүй хэрнээ бүхнийг амлаж горьдоодог 
Paraît que le bonheur est à portée de main Аз жаргал ердөө л энүүхэнд байх шиг санагдавч
Alors on tend la main et on se retrouve fou Алгаа жаахан сунгахад хууртагдсанаа бид мэддэг
Pourtant quelqu'un m'a dit Гэхдээ хэн нэгэн надад
Que tu m'aimais encore
Чамайг надад хайртай хэвээрээ гэсэн
C'est quelqu'un qui m'a dit que tu m'aimais encore Тэр хүний хэлснээр чи намайг хайрласан хэвээрээ
Serait-ce possible alors? Гэхдээ энэ үнэн байж болох уу?
Serait-ce possible alors? Үнэхээр чи надад хайртай хэвээрээ гэж үү?
Mais qui est-ce qui m'a dit que toujours tu m'aimais?
Чамайг надад хайртай гэж хэн хэлсэн билээ дээ
Je ne me souviens plus c'était tard dans la nuit… Гүн шөнөөр л юм даг, даанч би санахгүй нээ
J'entends encore la voix, mais je ne vois plus les traits Одоо ч гэсэн хоолой нь сонсогдсоор, харин царай нь арилжээ
Il vous aime, c'est secret, lui dites pas que j'vous l'ai dit "Тэр чамд хайртай, энэ бол нууц, намайг хэлсэн гэж түүнд битгий хэлээрэй"
Tu vois quelqu'un m'a dit Чамайг надад хайртай хэвээрээ гэж
Que tu m'aimais encore, Хэн нэгэн надад хэлсэн юмаа
Me l'a t'on vraiment dit Яахын аргагүй хэн нэгэн надад ингэж хэлсэн
Que tu m'aimais encore Яг одоо хүртэл хайртай хэвээр гэсэн
Serait-ce possible alors ? Гэхдээ энэ үнэн гэж үү?
On me dit que nos vies ne valent pas grand chose Үнэндээ бидний амьдрал нээх агуу зүйл биш гэнэ
Elles passent en un instant comme fanent les roses Үзэсгэлэнт сарнай гундах мэт хоромхон зуурынх гэнэ
On me dit que le temps qui glisse est un salaud Урсан өнгөрөх цаг хугацаа гээч  новшийн этгээд
Que de nos tristesses il s'en fait des manteaux Уйтгар гунигаар минь биеэ хучиж дулаацдаг гэнэ
Pourtant quelqu'un m'a dit Гэхдээ хэн нэгэн надад
Que tu m'aimais encore Чамайг надад хайртай хэвээрээ гэсэн
C'est quelqu'un qui m'a dit que tu m'aimais encore Тэр хүний хэлснээр чи намайг хайрласан хэвээрээ
Serait-ce possible alors ? Гэхдээ энэ үнэн байж болох уу?

3.3.20

2-р сарын тойм

Ээжийн төрсөн өдрөөр эхэлдэг сар. Милая-с олон янзын тортны цуглуулга аваад очсон чинь  баярлаад л, бараг  Haribo реклам дээр гардаг шиг хүүхдийн хоолойгоор "би энийг идэхээ больж чадку байхын" гэж хэлсэн ккк. Гэснээс тэр Thunder-Z гээд дуучин залуу нээх хөөрхөн харагдаад бдг болсон. Мэдээж Vandebo-н хоёр хөөрхөнийг бас дурдахгүй өнгөрч болку л дээ. Тэд нар надаас бүхэл бүтэн 20 насаар дүү гээд бодохоор... Би ч их л залуугаараа 40 хүрч яваа хүн дээ хөөрхий.

Нээрээ миний төрсөн өдөр бас болсын байна. Тэхээр бүр 41 хүрсэн юм байна. Хүү маань 5 настай болж бид хоёр дундаа нэг тоорт тавиад 5 лаа хатгаад дуугаа дуулаад хүслээ бодоод лааг нь харин бага охин түрүүлээд үлээцээн.

Өглөө босоол коронавирусын мэдээг харж, буураасай гэж залбирч, цагаан сар өнгөрчүүл цэцэрлэг сургууль буцаад орчих байх гэж найдаж байсан гэнэн өдрүүд минь гэж. Гэртээ үлдсэн гурван бяцхан эндсэн мэдээнд хямарч, өөрийнхөө гурвыг харах хүнгүй үлдээсэндээ бас биеэ буруутгаж, сэтгэл өвдөөд, утсаар ярьж шалгах гэтэл авахгүй болохоор нь сандарч, ойрхон яваа хүнээр шалгуулж нэг санаа амарч... түгшүүртэй л өнгөрлөө дөө.

Цагаан сараар "Шүхрээр буусан хайр" /гэж би өөрөө орчуулчлаа/-ыг үзлээ. Уг нь тэр гол дүрийн залууд чинь би аль 15 жилийн өмнө дурлаад алингаа алдаж явлаа. Фэн уулзалтанд нь очиж, шөнөжин зүүдэлж, зургийг нь тэвэрч унтах нь холгүй л бсн. Яг энэ кинон дээр бол нэг их догдолсонгүй. Үйл явдал нь хэтэрхий уран паналтай, амьдралаас тасархай. Эсвэл би аягүй реалист үзэлтэй болцын болуу. Гол дүрийн эмэгтэй хэтэрхий хөөрхөн, удаан харахаар уйдмаар хөөрхөн. Хайрын үйл явц нь хэтэрхий нялуун, чихэрлэг. Сүүлийн анги бүр пологтуулаад хаясан. Бүх юм тийм төгс гоё байхаар шал сонирхолгүй санагддаг болцон нь бас л өнөө реалист үзэлтэй холбоотой бхдаа.

Үл ялиг гашуун, цаанаа нэг исгэлэн, хайрын мэдрэмж болоод илэрхийлэл нь жаахан цухуйсгээд аазгай хөдөлгөөд цаашаа нуугдчдаг, миний өдөр тутмын амьдрал дунд биш хэрнээ энэ хорвоогийн хаа нэгтээ жинхэнээрээ бодитоороо оршин байгаа мэт, тийм л хүмүүсийн тийм л хайр дурлалыг үзмээр байдаг болчжээ.

"Call me by your name" үзээд бас догдлоогүй, харин герман, англи, итали, францаар хоорондоо чөлөөтэй ярьж, төгөлдөр хуураар хүссэн сонгодог аязаа дарж чаддаг тэр элит байдал нь гоё санагдсан. Залуу байхдаа хэл сурч, хөгжим дарж сурахгүй юугаа хийж явсан юм болдоо харамсдаг юм. Тухайн үедээ боломжийн л амьдраад байх шиг байсан, цагийг илүү идэвхтэй өнгөрүүлэх хэрэгтэй байж дээ гэж бодогдох болж. Саяын цагаан сараар хүмүүс нээрээгээсээ уйдсан болуу эсвэл зүгээр маазарсан болуу. Юун уйдах вэ, хийж үзэх юм зөндөө байхад чинь, тийм биздээ? үгүй юмуу? Уйдах нь зөв үү ккк.

Тэхдээ нээрээ сүүлийн үед цөөнх гэдгээ бүр мэдрээд байдаг болчлоо. За мэдээж нас болоод зүс царайгаараа бүүмер бол арай биш ч хүн болгон эгч гэж дууддаг давхаргад очцон. Тэгсэн мөртлөө тэр насныхны үйл хөдлөл, бодол санаа, хандлагаас тэс өөр залуу сэтгэлгээтэй /ааая, за тэхдээ үнэн л юм чинь/ Энэ хамаг юмаа хааж хориод байгааг хүн бүр зөв л гээд сайшаахын, би бол санал нийлкү л бн. Гэхдээ сайн тал зөндөө байгөө. Халуун ам бүлээрээ байх хугацаа илүү уртассан, байгаль дэлхийд ч бас энэ зогсолт сайнаар нөлөөлж байгаа гэсэн. Заавал урагш давхих биш хааяа нэг амсхийлт хэрэгтэй байдаг нь ч байдаг шүү.

4.2.20

1 дүгээр сарын тойм

Ядаж сардаа ганц удаа яаж амьдарснаа бичиж байдгийм билүү.

Он гарангуут том охиноо аваад со явсаан. Нислэгийн mileage овоо хөөрхөн цуглацан, билет үнэгүй, очоод хадам дүүгийндээ байрлаад байр үнэгүй, хааяа орчуулга хийгээд төлбөрийг нь авдаг оффшор дансанд жоохон мөнгө хуримтлагдцан карманы мөнгө бэлэн. Тээл гэнэт шийдээд хоёулхнаа булагнацөөн. Хоёр бяцхан аавтайгаа гэртээ үлдсэн. 

Ихэвчлэн идэж уусаар байгаал ирсэн дээ. Lotteworld орсон, мааш их хүнтэй байсан, залхааски, үеэл дүүгийн бага сургуулийн төгсөлтийн баярт очсон, аав ээж нар бөндөгнөөл, зургаа авахуулах гэж гүйгээл гуйгаал, дөнгөж өсвөр нас руу (12-13) шилжиж байгаа хүүхдүүд нь зургаа авахуулахгүй үнэд орцгоогоол ккк. Бага сургуульдаа форм өмсдөггүй, дүн тавьдаггүй, даалгавар ч гэж бараг байдаггүй үнэн амар. Дунд сургуулиасаа эхлээл жинхэнэ шахуулж эхэлдэг гэсэн. Ахлах ангидаа бол бүр алуулна. ШУ-ны музей үзсэн, үнэн атаархмаар гоё, interactive, хүүхэд байтугай том хүн сонирхоод дахин дахин очмоор. Сүүлд үзсэн болоод л тэр байхдаа, DC-д байдаг NASA Space Museum-с ч илүү юм шиг санагдсаан. "Knives Out" гээд кино үзсэн, төгсгөлдөө "мушгиатай-twist" нь гоё. Охин бид хоёр хоёул тиймэрхүү триллер, твисттэй кинонд дуртайм билээ. Гадагшаа гарч орсон ч үргэлж ардаа уяатай хурдан харих ёстой гэж яарч байдаг хүн чинь тэнд санаа зовох юмгүй хэд хоног сайхан тэнэсээн. 

Очсоноос хойш л нүд загатнаад, сүүлдээ улайгаад хавдаад, буцаж ирэхдээ махчин мэт улаан нүдтэй буусан. Ирээд үзүүлсэн нүдний ханиад гэж оношлогдоод, гэртээ үлдсэн хүү, нөхөр хоёр бас өвдсөн байсан. Ингээд бүгд гэртээ, баахан дусаагуур, тос түрхэцгээж 7 хонож байж эдгэсэн дээ. 

Арай гэж нүднүүдээ зүгээр болгоод хоёр жаалыг цэцэрлэгт нь өгтөл карантийн залгаад буцаал бүгд гэртээ. Гадагшаа гарахгүй, бас аль болох дархлааг нь дэмжиж хар цай, шөл, давс, овъёос, сүү гээд төрөл бүрийн нэмэлттэй усанд оруулж, шар тос, адууны тос, сүүлэн тос гээд байж болох бүх л тосоор тосолж , Д С витаминаар бөмбөгдөж бөөцийлсөн мөртлөө 3 хүүхэд дараалан томуугаар өвдөснөөр арай гэж 1-р сарын шилийг харлаа.

96 оны франц охинтой найзалж байгаа. 7 хоногтоо нэг удаа уулзаж жаахан ярих гэж оролддын. 50% нь татаа тунгаагаар хэлсэн өгүүлбэрийг маань гялс ойлгоод, эргүүлээд аажуухан ярьж өгдөг их хөөрхөн охин бий. Түүний амьдрал минийхтэй харьцуулахад асар баялаг санагддын. Миний амьдралын түүх 10 жил төгслөө, их сургууль төгслөө, хэд хэдэн ажил солилоо тэгээл болоо. Гэтэл надаас 17 дүү охины хийж үзсэн, оролдож үзсэн ажил төрөл, цаашлаад хийхийг хүсдэг зүйлс ямар олон төрөл зүйл байдгийн бээ. Тэр хэрээрээ эргэн тойрноо ажиглах нүд хурц, бас өөрийгөө анзаарах мэдрэмж сайтай болдог юм шиг. "Монголын өвөл их урт үргэлжилдэг болохоор миний бие сэтгэл жаахан ядарч, сэргээш хэрэгтэй байна, би хэд хоног бүх юмаа орхиод утас, холбоогоо таслаад хөдөө явж сэтгэлээ сэргээж амраад ирнэ" гэж ярьж бн. "Нөхөртэйгээ weekend-р болздог уу, хоёулхнаа байх цаг гаргадаг уу? " л гэнэ. Нэг хэвийн хайрцаглагдсан, завгүй амьдралд огт өөр өнцөг ороод ирэхээр сонирхолтой байдгийн болуу, нэг их юм сурч шалиагүй мөртлөө түүнтэй ярилцсаны дараа урам ороод л онгод дүүрээд ирдгийн. 

2-р сард гаднаас нэг том шалгалт ирнэ, баахан бичиг баримт бэлдэх ёстой. Жагсаалтыг нь хараад л барьж авч чадаагүй л суужийна. Бас ажлын бүтээмжийг үнэлдэг систем нь шинэчлэгдээд бөөн төлөвлөгөө зохиох ёстой. Дээрээс нь гэрт хүүхдүүд харах хүнгүй, чөлөө аваад хүүхдээ хармаар ч байдаг. Энэ сар бас л хүндхэн өнгөрөх нь бололтой. 


24.6.19

Эрүүл

"Таргалалтын анатоми" номоо эхлүүлээд "тарган туранхайдаа биш хэр эрүүл вэ гэдэгт л хамаг ач холбогдол оршино" гэсэн утгатай хэсгийг уншаал түр орхисон байгаа. Угаасаа ч эрүүл байнаа гэдэг ямар чухал вэ гэдгийг жинхэнээсээ ойлгодог насан дээр ирсэн бололтой. Гэнэт сэхээ орсон юм шиг шүдээ ч үзүүлэв, ходоод дотор эрхтнээ ч дурандуулав. Цээж хорсдог сөргөө бага зэрэг /mild/ байгааг эс тооцвол ерөнхийдөө дажгүй гэнэ. Элэгний вируснууд ч бас байхгүй гэнэ ашгүй. Унтахгүйгээр дурандуулах ч яггүй даваа байна лээ шүү.

Өнгөрсөн долоо хоногт их халуун шатахад гадаа түрхэн зуур малгайгүй гараад наршсан бололтой. 2 хоног бүтэн хэвтэрт, толгой хагарчих шахан өвдөөстэй. Ер нь нэг анзаарсан юм, арай залуу байхад яаж ч ядарч өвдөж байсан унтаал сэрэхэд зүв зүгээр болдог байсан, одоо бол дор хаяж 3 хоног үргэлжилдэг болсон байна. 80 насныхаа үлдсэн талыг аштайхаан амьдраад өнгөрөөхийн тулд энэ биеэ гамнах хэрэгтэй гэдгээ ухаарахаас өөр аргагүй байгааз.

Ээж өвдөөд хэвтчихээр гэр орны ажил зуун задгай жаран хагархай. Аав хөдөө ажилтай явж таараад, том аниа чадлаараа туслах боловч хоёр жижигхэн байлдагчийн тарааж бусниулж, асгаж цутгаж байгаа хурдыг гүйцэхийн аргагүй. Өчүүхэн наршихад ингэж баларч байгаам, илүү хүнд сорилт тулгарвал (түй түй) яанам гэх айдас хүйдэс. Хүн тэгээд, бүр жижигхэн маамуу хүртэл тулсан үед хэцүү бэрхийг даваад гарах потенциал байдаг л даа. Урьдчилан ингэж айх ч утгагүй л юм. Гэхдээ л, эрүүлийг хүсэмжлэх инстинкт бүр ихээр ундарлаа гэж.

Өөрөө юмуу эсвэл хүүхдүүд өвдчихөөр өдөр тутмын хэмнэл алдагдаж, цаг хугацааг бүтээлчээр ашиглах, өөрийгөө хөгжүүлэх, амьдралыг сөрж давших гэх мэт дэвшилтэт мэдрэмжүүд үгүй болж, зүгээр л голын усанд арай чамай хөвж урсаж яваа мэт, дөнгөн данган survive хийж байгаа мэт санагдаад давхар сэтгэл гутралын шинж илэрдэг нь аймаар. Ер нь тэгээд хүний сэтгэл гэдэг хамгийн эмзэг нимгэн, тэгээд бас хамгийн бөх бат сонин эд шүү.

Сэтгэлийн өвчнийг анагаах хамгийн хэцүү. Хамгийн дотно хүмүүсийн маань нэг нь гэр бүл, үр хүүхэд, бид бүгдийг орхиод л тэс өөр хүн болчихсон. Үг, үйлдэл, харц, хамгийн гол нь сэтгэл нь урьдынхаас шал өөр. Сэтгэлд нь ан цав гарчихсан явахад эргэн тойрны бид анзаараагүй байх, тэгээд л нэг өдөр хагарчихсан байх. Энэ бүхнийг үгүйсгэж, хэн нэгнийг буруутгаж, үзэн ядаж, зааж сургах гэж оролдож, санаагаар болохгүй болохоор нь уурлаж бухимдаж өнгөрүүлсэн өдөр хоногууд. Эцсийн бүлэгт байгаа юмыг байгаагаар нь хүлээж авах дээр л тулж зогсдог юм байна. Цаг хугацаа түүний, бидний хагархай сэтгэлийг бүтэн болготол, бие биенээ эргэн ойлготол хүлээх...




17.5.19

Сонин сайхан юу байна?

Заримдаа гарчиг тавих аягүй хэцүү байхымаа. Гарчигаа бодож суужийтал бичих юмаа мартаад гараад явчих үе ч байх. Юүчигсэн гарчиггүй эхлүүлжийя даа.

Сүүлд юм бичсэнээс хойш бас л хөөрхөн удчихсан байна. Спиннинг-д яваад гэртээ мөлхөж харьсан гээд бичсэн тэ. 3 сар таслахгүй овоо гүрийгээд 5кг илүүдэл жингээс салсан байгаа шүү. Дахиад төдий хэмжээний илүүдэл бас байна, одоо арай өөр хөдөлгөөн туршиж үзкээл байна. Өглөө 6 цагаас ордог дасгал, гэрээс бас овоо зайтай, замын дундаас найзыгаа дайна, 5 гэхэд босоод түжигнээл гарах хэрэгтэй. Дасгалаа дуусаад буцаж гэртээ ирээд жижгээ хальт мөөмдөж тайвшруулаад дундахыгаа цэцэрлэгт нь оруулж өгөөд өөрөө ажилдаа марш. Дараалсан 10 хоногийн дасгал тул ажлын 6 өдөр нэг ингээд шуурхайлаад үзнэ дээ. Зүгээр төсөөлж бодоход л амьсгаа дээрдээд яаж амжуулна даа гэж айжийна ккк.

Нэгэн том зөрчил тэмцэл өрнөлөө энэ хугацаанд. Дүү минь гэнэт л төрөл арилжаад өөр хүн шиг болчих юм. Олон хоног шаналж, бачуурч, уурлаж бухимдаж тайвширч янз бүр л боллоо. Одоо тэгээд нэг хэсэг тэр тухай бодохгүй, ярихгүй, зөнд нь орхичоол байж байна даа.

Өөр нэгэн том сонин гэвэл j'ai commencé à apprendre le français! Өнөөдөр яг 2 сар болж байна. Өмнөө тавьсан томоо гэгч зорилго байгаа. Гэхдээ зорилгоос илүү өдөр бүр шинэ мэдлэг олж авах кайф янзтай юм. Хэл ам сайн эвлэхгүй хэцүү л байна уг нь толгой дотроо үнэн гоё дуудаж чадаад байгаан, хэл ам хоёр л хоцрогдоод байхын. Тэгж байгаад гоё франц дуу орчуулж үзнээ.

4 сард гэр бүлээрээ бяцхан аялал хийгээд ирсэн. Дөнгөж хөлд орсон бацаанаатай явах ч чанга байдын байнөө. Очихдоо 24 цаг вагоноор, буцахдаа ганцхан цаг онгоцоор.  4 настай хүүд маань л их таалагдсан. Том охин бол Эрхүүг тосгон гээд голоостой. Бага бол хаана юу хийж яваагаа ч мэдэж байгаа юмгүй дэгдээхэй шиг энд тэндгүй сөөсийж аль болохгүй юм руу сарвайгаастай.









Эрхүүгийн цэвэрхэн гудамж, машин тэрэг багатай сэлүүхэн нь таалагдсөөн. Дулаараад ногоорсон үед очвол бүр гоё л байх. Бас хоол унд нь үнэтэй биш, амт сайтай юм байналээ. Ангар мөрөн нь бас сүртэй гоё. Эргээр нь хүмүүс амарч тухлах цэлийсэн том талбай нь сайхан санагдсан. Манай УБ ямар билээ за дурдаад ч юүхэв дээ.

Нээрээ маргааш 5км бас гүйнэ гэцээн. Тэхдээ яс юман дээр 2.5 нь шогшоод үлдсэнд нь алхдаг л даа. За тэхдээ яахуу яахуу гэртээ сууж эсвэл хэвтжийснаас хамаагүй дээршд.

Хүчирхэг, дайчин...

  Миний амьдралын түүх, тулгарч буй асуудалтай 80-90% таарсан санагдаад хэрэг болгон орчуулав.  https://www.facebook.com/share/p/1V8Amqk55h/...