Pages

23.11.12

Шилдэг...

Нэгэн блогоос санаа авч хамгийн их хандалт авч байсан болон, өөрийнхөө дураар сонгосон TOP 10 бичлэгүүдийг шалгаруулваа. Угаасаа оны эцэс болжоон байна.

20.11.12

Авдрын ёроолыг ухвал

Ойрдоо юм бичиж чадахгүй байнаа. Амьдрал сонирхолтой хэвээр, зүсэн зүйлийн адал явдал намайг тойрохгүй байгаад баярлавч, нөгөө талаар сэтгэлд хургасан гунигийн жавар зүрх жихүүцүүлээд, бичих дур хүсэл боогдуулаад байх юм. Аажимдаа гайгүй болох бизээ гэж найдаад, хэдэн зураг тайлбартай нь шахчий. Өдөр өдөрт өрнөсөн үйл явдлын хэлтэрхийг хадгалаад явахаар нэг л мэдэхэд амьдралын түүх бичигдэх юм.

12.11.12

Миний дургүй...

Яагаад 11р сарыг нь оруулаагүйгээ санадгүйэ. Тухайн үедээ биш л санагдсын болуу? Өнөөдөр бол МӨН байхшгээ.

Байдаг л нэгэн, аль хэсэг нь яагаад чиний тухай өгүүлсэн юм шиг санагддийн? Бас намайг яагаад цагаан шохой шиг гэсийн?

9.11.12

Цас цас цас

Өглөө сэрээл цонхоор харсан чинь нуль цагаан ертөнц. Нэмээл ороод байсан, одоо ч орсоор. Албаар ажил болгож банк орох нэрийдлээр гадуур жаал алхав. Зам бол там байнам, шавар шавхай тамтаггүй. Гэхдээ л сэтгэл юунд ч юм баяртай.

Хунгарлаж тогтсон цасан дээр Miss U гэж бичээд зураг дарав. Гоё харагдахгүй байсан тул арилгасан. Дараа нь гоёор аваад эндээ тавимз...

Иймэрхүү зураг дармаар байгаамаа. Хүний зургаар хүүдэгнээдхий.

2.11.12

Ы төлөвлөгөө

Модод нүцгэрэн ичингүйрч, салхи хоосон гудамжаар ганцаардлын аяз исгэрэн сэлгүүцсэн жихүүн өдөр байна.