Pages

30.7.10

Сэтгэл гэдэг...

Сэтгэл гэдэг хүний нэг эрхтэн юм шиг.
Булчингаа ажиллуулж, тархиа хөгжүүлж байхгүй бол бие сулбайж ой тогтоомж мууддаг шиг сэтгэлээ хөдөлгөж байхгүй бол хөлдөж царцаад мэдрэмжүүд мохоод хөндий, хуурай хүн болж хувирах байхаа...

28.7.10

Дин дин дин...good morning!
дин дин дин...good morning!
бабаба бабрабаабба бабрийб баабб баба ~ ♪♬

26.7.10

Weekend...

Тавдахын оройноос эхлээд л "шоудав"

Шоудах гэдэг яг ямар ухагдахуун бэ? Ямар ч байсан цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хэлнэ буй за...

24.7.10

Pulitzer-ийн шагналт зургууд

Инээлгэж, уйлуулж, уярааж, сэтгэл хөдөлгөж чадаж байж гэмээнэ тэр жинхэнэ гэрэл зураг билээ.

23.7.10

Бороонд


Нэг л сонин...Бороонд би ийм дуртай билүү. Сэтгэлд чийг татаад л, гуниг ч биш баяр хөөр ч биш нэг л тийм сэмэлзсэн таатай мэдрэмж...Бороо гэдэг бодит амьдралаас намайг тусгаарлах хөшиг мэт. Дуу сонсоод л кофе уугаад л дэмий бодолдоо умбаад суумаар санагдахын. Бороонд хөл нүцгэн гүймээр, хөөцөлдөөд эрхэлмээр, борооны устай цуг уруулын амтыг мэдэрмээр... Орчноосоо тасраал хачин хачин юм мөрөөдөөд эхлэхиймдаа. Хууч өвчтэй хүн шиг л... бороо орохоор армаанчигладаг нь хөдөлчихиймаа би :)
 

19.7.10

Анх уйлсан тэр өдрөө...

Энэ дууг сонссоноос хойш үгийг нь орчуулж тавимаар санагдаад явлаа. Уул нь амархаан утгатай хэрнээ нэг л эвлэрч өгдөггүй ээ. Тэгж тэгж, өнөөдөр энд тэндээс уншиж байсан шүлгийн мөртүүдээс чихэж байгаад хүчээр орчуулмар аядаж санаа амарлаа. Надаас ер нь нэг их гоё уран нарийн орчуулга гарахгүй юмаа. Зүгээр ерөнхийдөө иймэрхүү утгатай дуу юмаа гэж л сонсоод үзээрэй :)

17.7.10

15.7.10

Зүрх бүхэн чамайг хайрлаг ♥



Үртэй хүний л мэдэрч чадах сэтгэлийн тухай...
Өлзийтөгс л бичиж чадах мөртүүд...