Pages

24.7.10

Pulitzer-ийн шагналт зургууд

Инээлгэж, уйлуулж, уярааж, сэтгэл хөдөлгөж чадаж байж гэмээнэ тэр жинхэнэ гэрэл зураг билээ.


1917 оноос эхлэн хэвлэл мэдээллийн салбарт, ялангуяа түүхийн онцгой мөч хормыг тэмдэглэн үлдэж чадсан гэрэл зурагт олгодог Пулицерийн шагнал гэж байдаг юм байна. Уг шагналыг хүртсэн зургийн үзэсгэлэнг очиж сонирхов.
Тогонд цохиулаад ухаан алдсан хамт ажилладаг хүндээ хиймэл амьсгал хийж байна.
Food camp рүү мөлхөж яваа хүүхэд, түүний үхлийг хүлээгч махчин тас шувуу. Энэ зургийг авсан хүн хүүхдийг авраагүй явсандаа сэтгэл нь шаналсаар 3 сарын дараа амиа хорлож нас барсан.
Далайн эрэг дээр тоглож байсан 19 сартай хүүгээ гэнэт алга болсныг мэдсэн аав ээж хоёр. Хүү нь хэдэн цагийн дараа далайн хаялгатай цуг гарч ирсэн :((
Дайнаас буцаж ирж буй цэрэг эр, түүний гэрийхэн. Ямар их баяр хөөр аз жаргал вэ...
Гал гарсан байшингаас аварсан 2 настай хүүхдэд хиймэл амьсгаа хийн амийг нь аврахаар оролдож байна. Даанч бяцхан амьтан эмнэлэгт очоод нас барсан. Энэ зургийг үзээд уйлах дөхөв.
1996 онд Ельцин дахин сонгогдохоор өрсөлдөж байна.
Африкийн нэгэн омог. Охин хүүхдээ эр нөхөрт нь үнэнч байлгахын тулд хэлүүг нь огтолж авдаг заншилтай. 16тай охиныхоо хэлүүг огтолцон байгаа ээжийн гар!!!
Турж үхэх гэж байгаа өлсгөлөн хүүхдүүд...

Обама ерөнхийлөгч Нобелийн шагнал авч, харин түүний зургийг авсан зурагчин Пуличерийн шагнал хүртсэн байна.

Зарим зурагны өмнө үнэхээр нулимс гарах гээд, хамар шархираад сүйд болж байв. Жоохон хүүхэдтэй зурагнууд ялангуяа. Мөн инээдтэй, хайр хүрмээр зургууд ч байсан. Дайнаас эргэж ирж буй цэрэг эр болоод түүний гэрийхэн, бяцхан хүүтэй тонгойгоод ярьж байгаа цагдаа залуу, сонгуулийн үеэр тайзан дээр бүжиглэж байгаа Ельцин гэх мэт...


Дахин хэзээ ч давтагдашгүй түүхэн мөчийг алдалгүй авч чадсан нь үнэхээр зурагчны аз хийморь гэмээр. Байнга л зураг авахад бэлэн байдалтай явцгаадаг байхаа. Бас онцгой дүр зургийг олж харах ч их авьяас шаарддаг биз. Авсаархан жижкэн апраад олж аваад содон сонин юмнуудыг авч баймаар хүсэл ихээр төрвөө...

12 comments:

  1. Бүгд хараагүй зургууд байна.
    Үзсэн үзэсгэлэнгийн зургуудаасаа тайлбартай оруулсанд тээнкс
    Турж үхэх гэж байгаа хүүхдүүдийн зураг л хамгийн өрөвдөлтэй аймаар байдаг.

    ReplyDelete
  2. Ingej egzegtei muchiig avna gedeg xetsuuyee. Tnx for sharing.

    ReplyDelete
  3. ёооё бүх зурган дээр өөр өөр мэдрэмж... энэ одоо зураг сайн авагдсаных байх тэ,

    Баярлалаа

    ReplyDelete
  4. томоор нь харахлээр бүүр янзтайм билээ.

    ReplyDelete
  5. ёоооё дотор арзагначихлаа, ийм үзэсгэлэнг би л хувьдаа үзэж чадкүүм байна, тайлбаргүй бол ингэтлээ сэтгэлд хүрэхгүй ч байж магад, тэнд тайлбар нь байсымуу чи минь интернет ухцым бишииздээ айн ккк
    надад Ельцин шиг иймэрхүү жүжиг тавьдаг хүмүүс үнэхээр өрөвдөлтэй санагддын хмммм

    ReplyDelete
  6. тайлбар нь байсан...зураг авсан хүнийх нь дурсамж хажууд нь байсийн. тэхдээ би тэрийг уншсан чигтээ бүгдийг нь тогтооно гэж юу байхав... эндээ тавих гэж дахиал интернэт ухсаан мэдээж ккк

    ReplyDelete
  7. ул суурьтай бичлэг бичдэг мундаг хүүхэн шүү :)

    ReplyDelete
  8. huuhduudiig haraad minii setgel yasan ch ugui
    ug ni emegtei hun tul joohon soninboloh yostoi l biahdaa gej...
    /ooriin huisend ergelzev/

    Lolli

    ReplyDelete
  9. хүйс хамаагүй байхаа чи өөр дээрээ тусгаж авч бодоогүй биз. Би бол шууд л өөрийнхөө охинтой адилтгаж бодоод нялмас гаргаад байгаам

    ReplyDelete
  10. ene horvoogiin tumen zovlong...
    Oor humuusiin uiliin uriig oor deeree tusgaad baival naad meedrel chini muudna shuu
    Meedrelee hyamgadaj bialdaa

    Lolli

    ReplyDelete
  11. уул нь ч тиймээ
    тэхдээ уйлах чинь бас инээхтэй адилхан эрүүл мэндэд сайн шдээ. Нэг уйлж уймарч аваал мартаж байгаам чинь

    ReplyDelete
  12. Mm, shuud uiljiish dee, zarim zurguudiig n uzsiin bna. tegsen hirnee l nulims ursaj bna shuu. Photo zurag aa gej.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)