1917 оноос эхлэн хэвлэл мэдээллийн салбарт, ялангуяа түүхийн онцгой мөч хормыг тэмдэглэн үлдэж чадсан гэрэл зурагт олгодог Пулицерийн шагнал гэж байдаг юм байна. Уг шагналыг хүртсэн зургийн үзэсгэлэнг очиж сонирхов.
Тогонд цохиулаад ухаан алдсан хамт ажилладаг хүндээ хиймэл амьсгал хийж байна.
Food camp рүү мөлхөж яваа хүүхэд, түүний үхлийг хүлээгч махчин тас шувуу. Энэ зургийг авсан хүн хүүхдийг авраагүй явсандаа сэтгэл нь шаналсаар 3 сарын дараа амиа хорлож нас барсан.
Далайн эрэг дээр тоглож байсан 19 сартай хүүгээ гэнэт алга болсныг мэдсэн аав ээж хоёр. Хүү нь хэдэн цагийн дараа далайн хаялгатай цуг гарч ирсэн :((
Дайнаас буцаж ирж буй цэрэг эр, түүний гэрийхэн. Ямар их баяр хөөр аз жаргал вэ...
Гал гарсан байшингаас аварсан 2 настай хүүхдэд хиймэл амьсгаа хийн амийг нь аврахаар оролдож байна. Даанч бяцхан амьтан эмнэлэгт очоод нас барсан. Энэ зургийг үзээд уйлах дөхөв.
1996 онд Ельцин дахин сонгогдохоор өрсөлдөж байна.
Африкийн нэгэн омог. Охин хүүхдээ эр нөхөрт нь үнэнч байлгахын тулд хэлүүг нь огтолж авдаг заншилтай. 16тай охиныхоо хэлүүг огтолцон байгаа ээжийн гар!!!
Турж үхэх гэж байгаа өлсгөлөн хүүхдүүд...
Обама ерөнхийлөгч Нобелийн шагнал авч, харин түүний зургийг авсан зурагчин Пуличерийн шагнал хүртсэн байна.
Зарим зурагны өмнө үнэхээр нулимс гарах гээд, хамар шархираад сүйд болж байв. Жоохон хүүхэдтэй зурагнууд ялангуяа. Мөн инээдтэй, хайр хүрмээр зургууд ч байсан. Дайнаас эргэж ирж буй цэрэг эр болоод түүний гэрийхэн, бяцхан хүүтэй тонгойгоод ярьж байгаа цагдаа залуу, сонгуулийн үеэр тайзан дээр бүжиглэж байгаа Ельцин гэх мэт...
Дахин хэзээ ч давтагдашгүй түүхэн мөчийг алдалгүй авч чадсан нь үнэхээр зурагчны аз хийморь гэмээр. Байнга л зураг авахад бэлэн байдалтай явцгаадаг байхаа. Бас онцгой дүр зургийг олж харах ч их авьяас шаарддаг биз. Авсаархан жижкэн апраад олж аваад содон сонин юмнуудыг авч баймаар хүсэл ихээр төрвөө...
Бүгд хараагүй зургууд байна.
ReplyDeleteҮзсэн үзэсгэлэнгийн зургуудаасаа тайлбартай оруулсанд тээнкс
Турж үхэх гэж байгаа хүүхдүүдийн зураг л хамгийн өрөвдөлтэй аймаар байдаг.
Ingej egzegtei muchiig avna gedeg xetsuuyee. Tnx for sharing.
ReplyDeleteёооё бүх зурган дээр өөр өөр мэдрэмж... энэ одоо зураг сайн авагдсаных байх тэ,
ReplyDeleteБаярлалаа
томоор нь харахлээр бүүр янзтайм билээ.
ReplyDeleteёоооё дотор арзагначихлаа, ийм үзэсгэлэнг би л хувьдаа үзэж чадкүүм байна, тайлбаргүй бол ингэтлээ сэтгэлд хүрэхгүй ч байж магад, тэнд тайлбар нь байсымуу чи минь интернет ухцым бишииздээ айн ккк
ReplyDeleteнадад Ельцин шиг иймэрхүү жүжиг тавьдаг хүмүүс үнэхээр өрөвдөлтэй санагддын хмммм
тайлбар нь байсан...зураг авсан хүнийх нь дурсамж хажууд нь байсийн. тэхдээ би тэрийг уншсан чигтээ бүгдийг нь тогтооно гэж юу байхав... эндээ тавих гэж дахиал интернэт ухсаан мэдээж ккк
ReplyDeleteул суурьтай бичлэг бичдэг мундаг хүүхэн шүү :)
ReplyDeletehuuhduudiig haraad minii setgel yasan ch ugui
ReplyDeleteug ni emegtei hun tul joohon soninboloh yostoi l biahdaa gej...
/ooriin huisend ergelzev/
Lolli
хүйс хамаагүй байхаа чи өөр дээрээ тусгаж авч бодоогүй биз. Би бол шууд л өөрийнхөө охинтой адилтгаж бодоод нялмас гаргаад байгаам
ReplyDeleteene horvoogiin tumen zovlong...
ReplyDeleteOor humuusiin uiliin uriig oor deeree tusgaad baival naad meedrel chini muudna shuu
Meedrelee hyamgadaj bialdaa
Lolli
уул нь ч тиймээ
ReplyDeleteтэхдээ уйлах чинь бас инээхтэй адилхан эрүүл мэндэд сайн шдээ. Нэг уйлж уймарч аваал мартаж байгаам чинь
Mm, shuud uiljiish dee, zarim zurguudiig n uzsiin bna. tegsen hirnee l nulims ursaj bna shuu. Photo zurag aa gej.
ReplyDelete