31.12.19

Өвөл

Сүүлд намар гэж ганц үг бичээд алга болсон байна. Он гарахаас өмнө бас хальт шагайя даа энчодоо.

Оны эхэнд тавьсан зорилгоо эргэн харав.


20+ ном унших - Чадаагүйэ. 10 гаран ном уншжээ
IELTS шалгалт – больсон. 3 сард чиглэлээ огцом өөрчилж франц хэл рүү урвасан. Ер нь энэ жилийн ганц тэмдэглүүштэй ололт, амжилт, онцлох үйл явдал нь франц хэл сурч эхэлсэн маань юм уу даа. Таг мэдэхгүйгээс эхэлсэн гэхэд овоо суурьтай болж л явна. Гэхдээ 1 жилийн дотор upper intermediate буюу B2 түвшинд сурна гэсэн үлгэрийн зорилго бол арай худлаа нь батлагдсаан хаха. Франц хэлийг сурах маш их хүсэл байгаа нь, гадаад хэл сурах төрөлхийн дур сонирхолтойгоо дахин илрүүлсэн нь хамгийн чухал нь юм даа.
Эрүүл мэндийн шинжилгээ – ходоод дурандуулах, дотрын эхо, шүд - дурандуулсаан, ээ бурхаан, унтаагаараа дурандуулмаар юм байлээ. Улаан хоолойн сөргөө буюу цээж хорсох юм байгаа л бн, ирэх жил дорвитой эмчилгээ хийлгэнээ. Өөр бас бус засвар үйлчилгээ хэрэгтэй нь илэрсэн.
Эрхүү аялал – Явсаан, гоё байсан. Нялхтай аялах гэхдээ хэцүүн байлээ. Харин зун монголдоо 3500км road trip хийсэн шүү. Жоохноо маань алзахгүй дажгүй яваад ирсэн.
Гэр бүлийн зураг – Аль 3 сард авахуулаад, өчигдөр л нэг юм ханандаа хадлаа.
Хувьцаа худалдаж авах – Авсан, уг нь нилээд сураад судлаад суурьтай үзий гэж бодсон боловч АПУ, Говь гээд цөөхөн хэдэн хувьцаа авснаар энэ жилийн наймаа дууссан.

Цаашдаа суралцах чиглэл тодорхойлох - За ахиад л Франц хэл. Нэг хэлийг төгс биш гэхэд intermediate түвшинд сурчихсан байхад маш олон боломж, маш олон цонх нүдний өмнө нээгддэг юм гэж ухаарсан. Ойрдоо энэ хэлээр л амьсгалж байна.
Бүх боломжит дасгал хөдөлгөөнийг туршиж үзэх, хийх
- Ууланд алхах : Ганц ч яваагүй
- Poundfit : 10 удаагийн хичээлд нь явсан. Надад бол арай таарахгүй санагдсан.
- Crossfit : Яваагүй
- 108 : За бараг хийгээгүй дээ.
- Spinning V : 3 сар яваад их гоё санагдсан. Даанч тэгсгээд больсон нь их буруу юм болжээ. Үргэлжлүүлнээ.
Найзуудтайгаа зураг авахуулах – Энийг бүр орхигдуулсан байна. Зураг авахуулах нь бүү хэл тоотой хэд л уулзсан байна. Ирэх жил анхаарах.
ФБ ухдаг зуршлаа хаях - Чадаагүй
Бясалгалд явах – Чадаагүй
Орлогынхоо 50% хадгалах- Хэтрүүлэгтэй хүн шүү. Лизинг, хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийн төлбөр гээд 50% хадгалах бол бүр яавчиг үл бүтэх төлөвлөгөө л дөө. Гэхдээ яахав бага сага хадгалсан л байх :p

Ирэх жил огцом нэмэгдэж орж ирэх зорилго бараг алга дөө. Үндсэн чиг шугамаа бариад enjoy life :)




27.9.19

Намар


Намар болж байхад блог руугаа ганц шагайя даа энчдоо.

Дулаахан болоод тэрүү УБ-ын намрын өнгө гойд үзэсгэлэнтэй байх шиг. Өдөр цайны цагаар гялс ЗГО арын цэцэрлэг рүү шурдхийчээд ирмээр байхын. Очвол зураг аваад энд нэмнээ.

Update:

Хаалттай байж таарлөө, харуулаас нь асуусан чинь уг нь онгорхой байдаг хааяа хаачдын гэнэ. Азгүй тахиа...

Уг нь ёстой гоё өнгө өнгөөрөө шарлаж улаараад гоё байналээ. Дэмий л хашааны завсраар утсаа шургуулж ганц дарав.

Солонгост очсон мэт сэтгэгдэл амсахын тулд албаар иймэрхүү юм аваад очсымалдаа. 
Дуу сонсонгоо хүмүүсийг ажиглангаа юм бодонгоо алхсан чинь гоё байна шүү. МУИС-н хажуугаар хөөрхөн сандалнууд хийгээд, газраар шар навчис хөглөрөөд, хажуугаар бөөн эрч хүч, урам зориг, гоо үзэсгэлэнгээ барьж дийлкү оюутан залуус хөлхөөд л... Саарал ордны цэцэрлэгээр шагайж чадаагүй ч, өнөө л тоос болон машины утаа хоолой хамар хорсгож байсан ч, намрын өнгө аясыг тааланхан, эртний дурсамж носталгид автанхан, хэсэгхэн зуур таашаалтай сайхан явчаад ирлөө.

Цэцэрлэг гэснээс хоёр багыгаа цэцэрлэгт өгөөд, нэг талаар овоо амарч байна. Манай отгон үр бүр нэг хүн бүрийн хайрыг булаасан амьтан болж байгаа. Нүдээ саран хэлбэртэй болгож онийлгож инээгээл. Хэлд ороогүй хэрнээ өөрийгөө илэрхийлэх болоод хүний хэлийг ойлгохдоо гаргуун гэж. Хүний аргыг олж, хүнтэй харьцах чадвараа төрөлхийн эзэмшээд төрсөн охин шиг байгаан. 2 ой хүрээгүй гээд гуйж гуйж арай гэж цэцэрлэгт өгсөн, одоо бол хэдэн багш нар нь өхөөрдөөд сүйд.

Даанч ханиад салахгүй нь хэцүү юмаа. Урд шөнөжингөө зэрэгцэж халуураад нойр муутай хоносон. УБ-ын тоос шороо амьсгалын замын өвчнийг улам дэвэргээд байх юм. Би өөрөө хүртэл ажилдаа алхсан өдөр заавал ханиад хүрчээд байдаг. Одоо тэгээд удахгүй утаа нь эхэлнэ. Энэ байдлыг яаж сайжруулах хэрэгтэйн болоо? УБ хотоос эсвэл монголоос гарч амьдрах л хоёр сонголт байх шиг???

Франц хэлээ чимх чимхээр сурч л байна.



Хүмүүсийн нүд ямар нэг зүйл рүү өөрийн мэдэлгүй уначаад байдаг нь анзаарагддаг уу? Жишээ нь манай нэг таньдаг эгч намайг шинэ ээмэг, хувцас зүүж хэрэглэсэн байхыг андахгүй, нүдээрээ гялс сканнердаал авдын. Тэрийг нь би аймаар анзаарна.

Эртээр бас ажлын нэг арга хэмжээн дээр харилцдаг байгууллагын өндөр царайлаг бүсгүйтэй зогсоод юм ярьжийтал ажлын эрчүүд учиргүй надруу хүрч ирж худлаа үнэн юм ярингаа хажууд зогсоо бүсгүй рүү нүд нь ойж буугаал. Анзаарахгүй л гэж боддог байхдаа өөрсдөө.

Заза хэдэн үг бичүүлкү юм хий гээд дуудаад уналаа. Өөртөө нэг цаг гаргахгүй бол цэнэг нилээд суусан байна шүү би ер нь. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм биччээд л гарлаа. Дараа үргэлжлүүлэхээс :р

24.6.19

Эрүүл

"Таргалалтын анатоми" номоо эхлүүлээд "тарган туранхайдаа биш хэр эрүүл вэ гэдэгт л хамаг ач холбогдол оршино" гэсэн утгатай хэсгийг уншаал түр орхисон байгаа. Угаасаа ч эрүүл байнаа гэдэг ямар чухал вэ гэдгийг жинхэнээсээ ойлгодог насан дээр ирсэн бололтой. Гэнэт сэхээ орсон юм шиг шүдээ ч үзүүлэв, ходоод дотор эрхтнээ ч дурандуулав. Цээж хорсдог сөргөө бага зэрэг /mild/ байгааг эс тооцвол ерөнхийдөө дажгүй гэнэ. Элэгний вируснууд ч бас байхгүй гэнэ ашгүй. Унтахгүйгээр дурандуулах ч яггүй даваа байна лээ шүү.

Өнгөрсөн долоо хоногт их халуун шатахад гадаа түрхэн зуур малгайгүй гараад наршсан бололтой. 2 хоног бүтэн хэвтэрт, толгой хагарчих шахан өвдөөстэй. Ер нь нэг анзаарсан юм, арай залуу байхад яаж ч ядарч өвдөж байсан унтаал сэрэхэд зүв зүгээр болдог байсан, одоо бол дор хаяж 3 хоног үргэлжилдэг болсон байна. 80 насныхаа үлдсэн талыг аштайхаан амьдраад өнгөрөөхийн тулд энэ биеэ гамнах хэрэгтэй гэдгээ ухаарахаас өөр аргагүй байгааз.

Ээж өвдөөд хэвтчихээр гэр орны ажил зуун задгай жаран хагархай. Аав хөдөө ажилтай явж таараад, том аниа чадлаараа туслах боловч хоёр жижигхэн байлдагчийн тарааж бусниулж, асгаж цутгаж байгаа хурдыг гүйцэхийн аргагүй. Өчүүхэн наршихад ингэж баларч байгаам, илүү хүнд сорилт тулгарвал (түй түй) яанам гэх айдас хүйдэс. Хүн тэгээд, бүр жижигхэн маамуу хүртэл тулсан үед хэцүү бэрхийг даваад гарах потенциал байдаг л даа. Урьдчилан ингэж айх ч утгагүй л юм. Гэхдээ л, эрүүлийг хүсэмжлэх инстинкт бүр ихээр ундарлаа гэж.

Өөрөө юмуу эсвэл хүүхдүүд өвдчихөөр өдөр тутмын хэмнэл алдагдаж, цаг хугацааг бүтээлчээр ашиглах, өөрийгөө хөгжүүлэх, амьдралыг сөрж давших гэх мэт дэвшилтэт мэдрэмжүүд үгүй болж, зүгээр л голын усанд арай чамай хөвж урсаж яваа мэт, дөнгөн данган survive хийж байгаа мэт санагдаад давхар сэтгэл гутралын шинж илэрдэг нь аймаар. Ер нь тэгээд хүний сэтгэл гэдэг хамгийн эмзэг нимгэн, тэгээд бас хамгийн бөх бат сонин эд шүү.

Сэтгэлийн өвчнийг анагаах хамгийн хэцүү. Хамгийн дотно хүмүүсийн маань нэг нь гэр бүл, үр хүүхэд, бид бүгдийг орхиод л тэс өөр хүн болчихсон. Үг, үйлдэл, харц, хамгийн гол нь сэтгэл нь урьдынхаас шал өөр. Сэтгэлд нь ан цав гарчихсан явахад эргэн тойрны бид анзаараагүй байх, тэгээд л нэг өдөр хагарчихсан байх. Энэ бүхнийг үгүйсгэж, хэн нэгнийг буруутгаж, үзэн ядаж, зааж сургах гэж оролдож, санаагаар болохгүй болохоор нь уурлаж бухимдаж өнгөрүүлсэн өдөр хоногууд. Эцсийн бүлэгт байгаа юмыг байгаагаар нь хүлээж авах дээр л тулж зогсдог юм байна. Цаг хугацаа түүний, бидний хагархай сэтгэлийг бүтэн болготол, бие биенээ эргэн ойлготол хүлээх...




20.5.19

Амьдрахуй

Хагассайнд нилээд сэрүүхэн өдөр таарсан. Бүтэн болоод хагас маратон, тэгээд 10км, 5км гэсэн сонголттой маршрутуудаар хүмүүс гүйцгээсэн. 5км дээр бол багширсан олон хүн, зам руугаа орох гарах үүдэн дээр нь түгжрэл үүсч нтр. Яг сайхан гүйгээл эхэлсэн чинь нөгөө олон хүмүүс чинь алхаад урд тээглээд зүгээр ккк. Шогшихын хажуугаар хүмүүсийн дундуур сүлжих чинь аягүй ачаалал нэмдийн байлээ. Тэхдээ би чадсаан. Нэг ч зогсохгүй гүйсээээээээээр байгаад 5км-ээ 32 минутанд дуусгалаа. Бүр гайхмаар нь үргэлжлээд ганц хоёр км явуул явчихаар хөнгөн шингэн ороод ирсэн. Хүн их шавсан газар дургүйг хэлэх үү. Үтэр түргэн биеэ бэлдээд дараа жил 10-т үзчий гэсэн онгироо бодол хүртэл төрсөн.

Тэгсэн сүүлийн үед HIIT (High Intensive Integral Training) бас Табата гэдэг дасгал их хүчээ авч байгаа гэнээ. Маратон шиг олон цагаар зугуухан ачаалах биш, маш богино хугацаанд өндөр ачаалалтай дасгал хийдэг гэнэ. Гэхдээ дундуураа завсарлагаатай. Жишээ нь Табата гэхэд 20 сэк дасгал хийгээд 10 сэк амраад олон удаа давтдаг гэнэ, тэгээд уртаашаа 45-50 мин үргэлжилдэг, тэгсэн мөртлөө 2 цаг фитнест төмөр өргөснөөс илүү үр дүнтэй гээл рекламдаад байна лээ.

Миний хувьд хурдан хугацаанд турах гэж чичрэхээ больсон, аажуухан бага багаар турна даа юундаа ч яарахав гээл тайван үзэж байгаа. Хамгийн гол нь эрүүл мэнд, тэгээд дараа нь гоо сайхан юм гэдгийг одоо л ойлгож байна. Нас нэмэхээр ухаан нэмээд бас дажгүй юмөө ккк.

8/16 мацгийн тухай сонссон. Бас л сүүлийн үед их хошуурч байгаа диет юм шиг байгаан. Манай блогспотын peakfinder-н бичсэн "Таргалалтын анатоми"-г өчигдөр Аз Хурын 72 цагийн хямдралаар очингоо 10% хямдралтай авсан. Янз бүрийн мацаг оролдож үзэхээсээ өмнө энэ номыг уншвал зүгээр гэж сонссын. Гадаадад байдаг хүмүүс Аз Хурын 72 хямдралыг мэдэхгүй байх, 72 цагийн турш дээд тал нь 72% хямдардгийн. Яг энэ үеэр хүмүүс ном авах гээд оочирлоод бөөн юм болдог. Миний хувийн бодлоор 72% хүртлээ хямдарчийна гэдэг хүн авахгүйгээ зарах тактик биз дээ. Тийм болохоор яг авы гэсэн номнууд маань нэг их хямдраагүйд нь бараг баярлаад байгаан биш үү ккк. Харин хувцасны дэлгүүрийн хямдрал бол % нь их байх тусам баярладаг л даа.

Нээрээ "Амьдрахуй" гэдэг ном уншицгаасан уу? Би уг нь ганцаараа кино үзээл, ганцаараа ном уншаал сэтгэгдлээ энд тэнд бичиж үлдээгээл сэтгэл ханачихдаг, харин энэ номыг ойр дотныхоо бүх хүмүүст уншуулмаар, тэгээд сэтгэгдлээ хуваалцмаар санагдаад байхын. Надад лав маш гүн ул мөр үлдээж, намайг өөрчилсөн ном. Уншаагүй хүн байвал заавал уншаарай. Энгийн мөртлөө агуу ном л гэя даа. Өө нээрээ "Амьдрахуй" 50% хямдарцан байсан, тэхээр миний онол жоохон худлаа болкээд байна уу :р

17.5.19

Сонин сайхан юу байна?

Заримдаа гарчиг тавих аягүй хэцүү байхымаа. Гарчигаа бодож суужийтал бичих юмаа мартаад гараад явчих үе ч байх. Юүчигсэн гарчиггүй эхлүүлжийя даа.

Сүүлд юм бичсэнээс хойш бас л хөөрхөн удчихсан байна. Спиннинг-д яваад гэртээ мөлхөж харьсан гээд бичсэн тэ. 3 сар таслахгүй овоо гүрийгээд 5кг илүүдэл жингээс салсан байгаа шүү. Дахиад төдий хэмжээний илүүдэл бас байна, одоо арай өөр хөдөлгөөн туршиж үзкээл байна. Өглөө 6 цагаас ордог дасгал, гэрээс бас овоо зайтай, замын дундаас найзыгаа дайна, 5 гэхэд босоод түжигнээл гарах хэрэгтэй. Дасгалаа дуусаад буцаж гэртээ ирээд жижгээ хальт мөөмдөж тайвшруулаад дундахыгаа цэцэрлэгт нь оруулж өгөөд өөрөө ажилдаа марш. Дараалсан 10 хоногийн дасгал тул ажлын 6 өдөр нэг ингээд шуурхайлаад үзнэ дээ. Зүгээр төсөөлж бодоход л амьсгаа дээрдээд яаж амжуулна даа гэж айжийна ккк.

Нэгэн том зөрчил тэмцэл өрнөлөө энэ хугацаанд. Дүү минь гэнэт л төрөл арилжаад өөр хүн шиг болчих юм. Олон хоног шаналж, бачуурч, уурлаж бухимдаж тайвширч янз бүр л боллоо. Одоо тэгээд нэг хэсэг тэр тухай бодохгүй, ярихгүй, зөнд нь орхичоол байж байна даа.

Өөр нэгэн том сонин гэвэл j'ai commencé à apprendre le français! Өнөөдөр яг 2 сар болж байна. Өмнөө тавьсан томоо гэгч зорилго байгаа. Гэхдээ зорилгоос илүү өдөр бүр шинэ мэдлэг олж авах кайф янзтай юм. Хэл ам сайн эвлэхгүй хэцүү л байна уг нь толгой дотроо үнэн гоё дуудаж чадаад байгаан, хэл ам хоёр л хоцрогдоод байхын. Тэгж байгаад гоё франц дуу орчуулж үзнээ.

4 сард гэр бүлээрээ бяцхан аялал хийгээд ирсэн. Дөнгөж хөлд орсон бацаанаатай явах ч чанга байдын байнөө. Очихдоо 24 цаг вагоноор, буцахдаа ганцхан цаг онгоцоор.  4 настай хүүд маань л их таалагдсан. Том охин бол Эрхүүг тосгон гээд голоостой. Бага бол хаана юу хийж яваагаа ч мэдэж байгаа юмгүй дэгдээхэй шиг энд тэндгүй сөөсийж аль болохгүй юм руу сарвайгаастай.









Эрхүүгийн цэвэрхэн гудамж, машин тэрэг багатай сэлүүхэн нь таалагдсөөн. Дулаараад ногоорсон үед очвол бүр гоё л байх. Бас хоол унд нь үнэтэй биш, амт сайтай юм байналээ. Ангар мөрөн нь бас сүртэй гоё. Эргээр нь хүмүүс амарч тухлах цэлийсэн том талбай нь сайхан санагдсан. Манай УБ ямар билээ за дурдаад ч юүхэв дээ.

Нээрээ маргааш 5км бас гүйнэ гэцээн. Тэхдээ яс юман дээр 2.5 нь шогшоод үлдсэнд нь алхдаг л даа. За тэхдээ яахуу яахуу гэртээ сууж эсвэл хэвтжийснаас хамаагүй дээршд.

14.3.19

Сонголтын тухай

The Road Not Taken 

Two roads diverged in a yellow wood,
And sorry I could not travel both
And be one traveler, long I stood
And looked down one as far as I could
To where it bent in the undergrowth;

Өтгөн шаргал ойн захад
Өмнө минь салаа зам зурайна
Амь бие ганцханаас хойш
Аль нэгийг нь сонгохоос өөрцгүй
Эргэлзэж ядан, удаан зогсоод
Эхний замыг бараа тасартал ширтлээ


Then took the other, as just as fair,
And having perhaps the better claim,
Because it was grassy and wanted wear;
Though as for that the passing there
Had worn them really about the same,

Адилхан л сайхан харагдах нөгөө замыг нь сонголоо
Арай илүү эвтэйхэн ч юм шиг санагдах
Өвс нь илүү өтгөн, хөлийн мөр бага ч юм шиг
Яг үнэндээ энэ замаар өнгөрөн явахуй
Ялгаагүй л ижилхэн ул мөр минь үлдэх

And both that morning equally lay
In leaves no step had trodden black.
Oh, I kept the first for another day!
Yet knowing how way leads on to way,
I doubted if I should ever come back.

Өглөө эртийн хоёр зам харгуй
Өөр хүн навчисын дээгүүр гишгэлээгүй
Эхний замыг дараа нь явна гэж үлдээлээ! Гэвч,
Энэ замууд намайг цааш нь улам холдуулсаар
Эргээд ирэх боломж гарах болуу юу л бол


I shall be telling this with a sigh
Somewhere ages and ages hence:
Two roads diverged in a wood, and I—
I took the one less traveled by,
And that has made all the difference.

Хэзээ нэгэн цагт, хожмын нэгэн өдөр
Хоёр зам таарсан тухай санаа алдан дурсах вий
Хүн бага явсан замыг нь сонгож билээ
Хувь заяа минь тэгэхэд өөрчлөгдөж билээ


Амьдралд том сонголт хийх үе хэд хэд гардаг. Хоёр замаар зэрэг явж чадахгүйгээс хойш, нөгөө замаар замнасан бол яах байсан бол гэх харамсал байнга л төрдөг байх. Яах гэж монголд буцаж ирвээ гээд их харамсаж байлаа. Буцаж ирээгүйсэн бол өдийд бас өөр нэг юманд харамсах л байсан байх. 
Аль замаар нь явбал ямар ирээдүй тосож буйг таамаглахыг хичээдэг ч, хараа үл гүйцэх урт зам шиг, ирээдүйн өдрийг тааж мэдэхэд хэцүү. Эрсдэл, эргэлзээ, харуусал бүхнээ хойш нь тавиад зүгээр л урагшаа харах нь заримдаа хэрэгтэй байдаг юм шиг байна.

Яваагүй замын тухай, сонгоогүй сонголтын тухай хүмүүс их боддог, харуусал, гэмшил, ямар байх байсан бол гэх төсөөлөл үргэлж цээжиндээ тээдэг байх. Энэ тухай кино, ном ч олон.

La La Land дээр хэрвээ тэр хоёр салаагүйсэн бол, амьдрал нь ямар амттайхан байх байсан бол??? гэх харууслыг сүүлийн хэдэн хоромд товчхон харуулдаг. Тэр хэсэг нь бүр сэтгэл зүрх сийчээд хаядаг даа.

Perfect Stranger гээд солонгос кинон дээр эсрэгээрээ. Гар утсан дээрх бүх нууцаа дэлгэсэн бол, бие биенийхээ дотоод нууцлаг ертөнцийг ил гаргасан бол гэр бүл хэрхэн салж, амраг хос, анд найзууд яаж муудалцах байсан бол гэдгийг бүхэл киноны туршид үзүүлээд төгсгөлийн хэдэн мөчид нууц задраагүй, юу ч өөрчлөгдөөгүй чигтээ байгааг нь харуулдаг. 

7.3.19

Mongolian Women in Tech

Ийм нэгэн арга хэмжээнд оролцож ɵɵрийнхɵɵ хувьд Март 8 аа тэмдэглэв. Олон мундаг бүсгүйчүүдийн яриаг сонсож инээж, уйлж, санаа нийлэн толгой дохисоор 4 цагийг тун сайхан ɵнгɵрɵɵлɵɵ. 


Энэ эмэгтэйг анх удаа "амьдаар" нь харлаа. Үнэхээр цоглог, дайчин, эрч хүчээр дүүрэн сайхан эмэгтэй юмаа. Яасан ч оворгүй юм 
Энэ зургийг тайлбарлаж байхад гэнэт л нулимс сад тавьчихсан. Сэтгэл санаа гэдэг яасан ч эмзэгхэн болчоов дээ




Олон сайхан яриа сонсож эрч хүчээр цэнэглэгдсэн. Тэр дундаас, амжилт гэдэг бол ɵчигдрийн БИ гээс ɵнɵɵдрийн БИ заавал нэг зүйлээ ɵɵрчилж байж хүрдэг зүйл юм. Ɵɵрчлɵгдɵхɵɵ болих юм бол амжилт худлаа болно гсн утгатай үг хамгийн их сэтгэлд үлджээ. Би ɵɵрийгɵɵ голж сэтгэлээр их унаж бгаа ч гсн сүүлийн үед эерэг ɵɵрчлɵлт хэд хэд хийснээ бодож урамшлаа. Битгий банк шиг бай, үргэлж эрсдэл тооцоол... Зоригтой, чадна болно гэж бодоол зүтгэ гэхээр нь бас их гоё санагдлаа. Эргэлзээл, айгаал хамаг цагаа барахын оронд эцсийг нь тултал зүтгээд үздэг хэрэг ээ...

Jack's Coffee ууж, хɵɵрхɵн Пүүжээг олж харсан юм бн ккк. Аль аль нь тɵсɵɵлж байсан шиг гоё юм бнлээ

26.2.19

Scar tissue

Дүүтэйгээ хэрэлдэв. Ер нь хамаагүй оролдож болохгүй, тэсэрдэг бөмбөг шиг цочир ууртай хүүхэд л дээ. Тэхдээ дараа нь амархан мартдаг. Би бол тийм биш, гүрийгээд барагтай бол эмоцоо ил гаргахгүй. (ганцхан нөхөртэйгээ л шууд тулдаг, бусад найзууд, дүү нартай бол ер нь муудалцахгүй байхыг эрхэмлэдэг)


Өнөөдөр харин нилээд тактик стратегийн маягтайгаар, бас давж болохгүй шугам гэж байдгийг мэдсээр байж албаар тэр шугамыг даваад дайны фронт дээр дүүтэйгээ тулав. Цөмийн бөмбөг дэлбэрэхийн дайтай л хохирол амслаа. Зүрх салгалаад, гар чичрээд. Ингэдгээ мэдээд л хэрүүл тэмцлээс зайлсхийдэг юм.


Дүүгээ нэг хэсэг блок хийгээд. Өөрөө гарч явж кофе ууж нилээд тайвширлаа. Тэгээд яахав буруугаа мэдэж байгаа болохоор уучлаарай гэж цагаан тугаа өргөсөн. Нэг их уужуу дотортойдоо ч бас биш л дээ, хоёр солонгос шиг дайны байдалд удаан байх чадал хүрэхгүйэ. Тэгснээс бууж өгөөд энх тайван тогтоосон нь сэтгэлд амар.


Дайны үеэр бөмбөгдүүлсэн зүрх шархлаастай. Харахад бүдүүн баараг боловч дотроо эмзэг дэлбээ. Дээрээс нь тиймэрхүү үгсийг мартнаа гэж гонж. Хэлсэн хүн нь мартцан байхад би дотроо тээгээл яваад байдаг. Ийм болохоороо л хүнтэй муудахгүйг хичээдгийн.


Амьдралаа гэж сонин юм. Хайр дурлал нтр гэж эморохоо болисон ч өөр эмзэг цэг байсаар л байдаг. Өөрөө залуу, тэнэг явж үзээгүйм шиг, жоохон биеэ барьчку яав даа, дүү ч гэсэн цаг нь ирэхээр ухаарна шд гэсэн харамсал бас тэндээс шоволзоол байна.









19.2.19

40 насны х*м**л

2 сарын 9 нд албан ёсоор 40 нас руу жирийлээ. Хүү маань 4 нас хүрлээ. Хоёулаа дундаа нэг торт аваад 4 лаа хатгалаа. Цаашдаа ч жил бүр лааных нь тоо ижилхэн байж болохын байна лээ. Тооцоотой, хэмнэлттэй ккк.

21.1.19

Tomorrow never came

Би нэг ингэж суух юмсан гээл боддог байлаа. Кофешоп дотор нимгэхээн laptop дэлгэчээд чихэвчээр дуртай хөгжмөө сонсонгоо латте оочлонгоо хэн ч саад болохгүй орчинд тааваараа сууж блогоо бичих юмсаан гэж. Хүслээ биелүүллээ ямар ч байсан. Хүний юмаар хүүдэгнэж, хүүхдээ харуулж байгаа хадам ээждээ ажилдаа явлаа гэж хэлээд хар үүрээр гарч ирж байгаад ч болсон ингээд суугаад үзлээ. Гоё л байдгийн байна. 






Жон Леннон, Иоко Оно хоёр хүүтэй байсан гэж мэддэггүй байлаа. Байхаар барахуу аав ээжийгээ хуулцан царайтай, бас ааваасаа дутахгүй гоё дуулдаг юм байна. 

Lennon and Yoko
We will play all day long
"Isn't life crazy?", I said
Now that I'm singing with Sean




Миний амьдрал нэг л хэвийн, завгүй хэвээрээ эргэлдэж байтал би 40 хүрэх болчлоо. Олигтойхон паниктаж ч амжихгүйн.  Хааяа амардаг өдрөө ажилтай гэж гараад өөртөө цагаа зориулж, найзуудтайгаа хальт мөлт уулздагийн. Өнөөдрийг том охиндоо зориулж хоёулхнаа булагнана.

Би нээх төөрөлдсөн хүн байнаа. 80 хүртэл наслана гэж тооцоход амьдралынхаа яг тал дээр нь ирсэн байдаг, үлдсэн амьдралаа хаана юу хийж өнгөрөөх, ялангуяа тэтгэвэрт гарсныхаа дараа яаж амьдрах гэх мэтийг одооноос бодох хэрэгтэйм шигээ. Яаж ийгээд гадаад руу явцгаах уу, яаж ийгээд монголдоо үлдэж амьдрах уу? Хүүхдүүдээ ямар нийгэмд үлдээх нь тэдэнд хэрэгтэй вэ. Би өөрөө ямар амьдралыг хүсэж байна вэ. Хүслээ гээд боломж нь байгаа юу гэх мэт...

Шийдэж ядаж байтал, эргэлзэж эргэлдэж байтал цаг хугацаа бодлоос хурдан жирэлзээд боломжит хувилбарууд алган завсраар урсаж алга болоод байгаа нь хамгийн аймшигтай. Залуу байхын гоё нь ихэнх амьдрал урд байна, өнөөдөр чадаагүй ч маргааш болно, ирээдүйд тэмүүлэх хүсэл эрмэлзэл, боломжууд сэтгэлийг нь дүүргэж баясгаж амьдардаг бололтой. 40 хүрчихээд харсан чинь дараа нь гэж хойш тавих, хожим нь гэж ухрах газаргүй битүү буланд шахагддаг юм байна. NOW or NEVER. Одоо л давшиж урагшлах, амьдралаа чиглүүлэх эсвэл хэзээ ч амжихгүй, үүнээс хойш боломж үгүй. Тэгээд бас удаан бодоод байх цаг ч байхгүй. Дээрээс нь бас үүрсэн хариуцлага ачаа хүндэрчихсэн. Бие махбодь, уураг тархины ажиллагаа бас удааширчихсан. Гэхдээ л бууж өгмөөргүй...

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...