31.12.19

Өвөл

Сүүлд намар гэж ганц үг бичээд алга болсон байна. Он гарахаас өмнө бас хальт шагайя даа энчодоо.

Оны эхэнд тавьсан зорилгоо эргэн харав.


20+ ном унших - Чадаагүйэ. 10 гаран ном уншжээ
IELTS шалгалт – больсон. 3 сард чиглэлээ огцом өөрчилж франц хэл рүү урвасан. Ер нь энэ жилийн ганц тэмдэглүүштэй ололт, амжилт, онцлох үйл явдал нь франц хэл сурч эхэлсэн маань юм уу даа. Таг мэдэхгүйгээс эхэлсэн гэхэд овоо суурьтай болж л явна. Гэхдээ 1 жилийн дотор upper intermediate буюу B2 түвшинд сурна гэсэн үлгэрийн зорилго бол арай худлаа нь батлагдсаан хаха. Франц хэлийг сурах маш их хүсэл байгаа нь, гадаад хэл сурах төрөлхийн дур сонирхолтойгоо дахин илрүүлсэн нь хамгийн чухал нь юм даа.
Эрүүл мэндийн шинжилгээ – ходоод дурандуулах, дотрын эхо, шүд - дурандуулсаан, ээ бурхаан, унтаагаараа дурандуулмаар юм байлээ. Улаан хоолойн сөргөө буюу цээж хорсох юм байгаа л бн, ирэх жил дорвитой эмчилгээ хийлгэнээ. Өөр бас бус засвар үйлчилгээ хэрэгтэй нь илэрсэн.
Эрхүү аялал – Явсаан, гоё байсан. Нялхтай аялах гэхдээ хэцүүн байлээ. Харин зун монголдоо 3500км road trip хийсэн шүү. Жоохноо маань алзахгүй дажгүй яваад ирсэн.
Гэр бүлийн зураг – Аль 3 сард авахуулаад, өчигдөр л нэг юм ханандаа хадлаа.
Хувьцаа худалдаж авах – Авсан, уг нь нилээд сураад судлаад суурьтай үзий гэж бодсон боловч АПУ, Говь гээд цөөхөн хэдэн хувьцаа авснаар энэ жилийн наймаа дууссан.

Цаашдаа суралцах чиглэл тодорхойлох - За ахиад л Франц хэл. Нэг хэлийг төгс биш гэхэд intermediate түвшинд сурчихсан байхад маш олон боломж, маш олон цонх нүдний өмнө нээгддэг юм гэж ухаарсан. Ойрдоо энэ хэлээр л амьсгалж байна.
Бүх боломжит дасгал хөдөлгөөнийг туршиж үзэх, хийх
- Ууланд алхах : Ганц ч яваагүй
- Poundfit : 10 удаагийн хичээлд нь явсан. Надад бол арай таарахгүй санагдсан.
- Crossfit : Яваагүй
- 108 : За бараг хийгээгүй дээ.
- Spinning V : 3 сар яваад их гоё санагдсан. Даанч тэгсгээд больсон нь их буруу юм болжээ. Үргэлжлүүлнээ.
Найзуудтайгаа зураг авахуулах – Энийг бүр орхигдуулсан байна. Зураг авахуулах нь бүү хэл тоотой хэд л уулзсан байна. Ирэх жил анхаарах.
ФБ ухдаг зуршлаа хаях - Чадаагүй
Бясалгалд явах – Чадаагүй
Орлогынхоо 50% хадгалах- Хэтрүүлэгтэй хүн шүү. Лизинг, хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийн төлбөр гээд 50% хадгалах бол бүр яавчиг үл бүтэх төлөвлөгөө л дөө. Гэхдээ яахав бага сага хадгалсан л байх :p

Ирэх жил огцом нэмэгдэж орж ирэх зорилго бараг алга дөө. Үндсэн чиг шугамаа бариад enjoy life :)




2 comments:

  1. zuger suuj bolohgui gdgiig bnga sanuuldag goy blog shuu. :)

    ReplyDelete
  2. Байдаг л нэгэнJan 28, 2020, 4:49:00 PM

    Ойр ойрхон эргэж тойрч байлдаа хөө

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...