Showing posts with label аялал. Show all posts
Showing posts with label аялал. Show all posts

17.5.19

Сонин сайхан юу байна?

Заримдаа гарчиг тавих аягүй хэцүү байхымаа. Гарчигаа бодож суужийтал бичих юмаа мартаад гараад явчих үе ч байх. Юүчигсэн гарчиггүй эхлүүлжийя даа.

Сүүлд юм бичсэнээс хойш бас л хөөрхөн удчихсан байна. Спиннинг-д яваад гэртээ мөлхөж харьсан гээд бичсэн тэ. 3 сар таслахгүй овоо гүрийгээд 5кг илүүдэл жингээс салсан байгаа шүү. Дахиад төдий хэмжээний илүүдэл бас байна, одоо арай өөр хөдөлгөөн туршиж үзкээл байна. Өглөө 6 цагаас ордог дасгал, гэрээс бас овоо зайтай, замын дундаас найзыгаа дайна, 5 гэхэд босоод түжигнээл гарах хэрэгтэй. Дасгалаа дуусаад буцаж гэртээ ирээд жижгээ хальт мөөмдөж тайвшруулаад дундахыгаа цэцэрлэгт нь оруулж өгөөд өөрөө ажилдаа марш. Дараалсан 10 хоногийн дасгал тул ажлын 6 өдөр нэг ингээд шуурхайлаад үзнэ дээ. Зүгээр төсөөлж бодоход л амьсгаа дээрдээд яаж амжуулна даа гэж айжийна ккк.

Нэгэн том зөрчил тэмцэл өрнөлөө энэ хугацаанд. Дүү минь гэнэт л төрөл арилжаад өөр хүн шиг болчих юм. Олон хоног шаналж, бачуурч, уурлаж бухимдаж тайвширч янз бүр л боллоо. Одоо тэгээд нэг хэсэг тэр тухай бодохгүй, ярихгүй, зөнд нь орхичоол байж байна даа.

Өөр нэгэн том сонин гэвэл j'ai commencé à apprendre le français! Өнөөдөр яг 2 сар болж байна. Өмнөө тавьсан томоо гэгч зорилго байгаа. Гэхдээ зорилгоос илүү өдөр бүр шинэ мэдлэг олж авах кайф янзтай юм. Хэл ам сайн эвлэхгүй хэцүү л байна уг нь толгой дотроо үнэн гоё дуудаж чадаад байгаан, хэл ам хоёр л хоцрогдоод байхын. Тэгж байгаад гоё франц дуу орчуулж үзнээ.

4 сард гэр бүлээрээ бяцхан аялал хийгээд ирсэн. Дөнгөж хөлд орсон бацаанаатай явах ч чанга байдын байнөө. Очихдоо 24 цаг вагоноор, буцахдаа ганцхан цаг онгоцоор.  4 настай хүүд маань л их таалагдсан. Том охин бол Эрхүүг тосгон гээд голоостой. Бага бол хаана юу хийж яваагаа ч мэдэж байгаа юмгүй дэгдээхэй шиг энд тэндгүй сөөсийж аль болохгүй юм руу сарвайгаастай.









Эрхүүгийн цэвэрхэн гудамж, машин тэрэг багатай сэлүүхэн нь таалагдсөөн. Дулаараад ногоорсон үед очвол бүр гоё л байх. Бас хоол унд нь үнэтэй биш, амт сайтай юм байналээ. Ангар мөрөн нь бас сүртэй гоё. Эргээр нь хүмүүс амарч тухлах цэлийсэн том талбай нь сайхан санагдсан. Манай УБ ямар билээ за дурдаад ч юүхэв дээ.

Нээрээ маргааш 5км бас гүйнэ гэцээн. Тэхдээ яс юман дээр 2.5 нь шогшоод үлдсэнд нь алхдаг л даа. За тэхдээ яахуу яахуу гэртээ сууж эсвэл хэвтжийснаас хамаагүй дээршд.

13.9.18

Миний аялсан 1000 хот



Ийм нэртэй аяллын нэвтрүүлэг байдаг. Хааяа гарч таарвал үзэх дуртай. Нэвтрүүлгийн эхэнд явдаг аяз их гоё санагддаг байлаа. Тэгсэн хөгжмийн зохиолч Чинбатынх юм байж. Би ч угийн Чинбаад дуртай л даа. 9 сард тоглолтоо хийнэ гэнэ. Хүүхдээ харуулах хүнтэй сэн бол үзмээр л байна санж...



Синдромны улирал эхэлжээ. Хуучных шиг улирал солигдох бүрт синдромтож амжихгүйн, цаг хугацаа өмнөхөөс хамаагүй хурдан эргэдэг насан дээр ирцэн чинь. Яг 10 жилийн өмнө өдийд нэг том синдромтоод үр дүнд нь ийм нэг блогтой болж авсан шүү дээ. Дундуур нь хэсэг зуур орхисон ч гэсэн амьдралын минь бүхэл бүтэн 10 жилийн хэлтэрхийнүүд энд шигтгээтэй үлдсэн байна.

Дараагийн 10 жилийн босгон дээр цаашдаа яаж амьдрах тухай, юунд зорьж хаашаа тэмүүлж "эрхэм зорилго, алсын хараа" нтрээ тодорхойлох үе ирчжээ таминээ. Байгаа бүхэндээ сэтгэл ханаад урсгалаараа цааш хөвөх үү, чиглэл хандлагаа өөрчлөөд шинэ амьдрал руу урсгал сөрөн зүтгэх үү? Амьдралын туршлагаас харахад сэтгэл хөдлөлөөр ямарваа шийдвэр гаргах нь буруу, гэхдээ сэтгэл хөдлөл, миний хэлэх дуртай ОНГОД байжийж урагшлах урам, гаргасан шийдвэртээ бат зогсох хүч, зориг төрдөг юм шиг.

Охин маань физикийн хичээл үзэж эхэлсэн, эхний хичээлээр  энергийн тухай сурснаа надад ярьж өгөв. Бүх зүйл энергитэй, хорвоо ертөнцийн оршин тогтнох суурь нь энерги юм гэж. Хүний сэтгэлийн энергийг онгод гэдэг байх, сэтгэл гутрал гэдэг маань энергийн дутагдал юм шиг байна. Ирэх 10 жилдээ, цаашлаад үлдсэн амьдралаа хэрхэн өнгөрөөх тухай зөв шийдвэр гаргахад хэрэгтэй энерги=онгодоо олж авахын тулд хэсэгтээ өөрийгөө сайтар цэнэглэх санаатай. Нүдээ, чихээ, сэтгэлээ цэлийтэл нээчихээд би юуг хүсэж, надад ямар боломжууд байгааг эргэцүүлэн бодох хэрэгтэй байх шиг. Тархин дотроо дрон нисгээд өөрийнхөө өнгөрсөн, одоо, ирээдүйг дээрээс нь том зургаар нь харж байгаад хандах зүг чигээ тогтоомоор байна.


Энэ клип дээр Тужийн нарс, Цагаан суварга гээд газруудыг дроноор үнэхээр үзэсгэлэнтэй гоё зурагласан байдаг шүү.




14.2.18

Bangkok


Ажлаас сургалтаар явах боломж гарахаар нь аав ээжийгээ дагуулаад Бангкок явчаад ирсээн. 32 долооногтой цүдгэр, яджаахад хүн харахад өнөө маргаашгүй төрөхжаагаам шиг тогоон гэдэстэйг хэлэхүү хаа сайгүй хүмүүсийг харцыг харамгүй булаасаар яваад ирлээ. Уг нь өөрт бол нэг их ядарч зүдэрсэн зүйлгүй, халуун дулаан оронд чийглэг цэвэр агаар амьсгалаад сайхан байсөөн. Ээж аав хоёр маань ч алхам тутамд нялх хүүхэд шиг бөөцийлөөд л. Төрчихвөл мөддөө явж чадахгүйгээс хойш гэдсэнд байхад нь амжуулна гээд зүтгүүлсээн...


Шоппинг: Цагаан сарын бэлэг цуглуулна гээд манай хоёр юм үзэж сонирхохоосоо илүү дэлгүүр хоршоо хэсэх сонирхолтой. 




7 хоног ашиглах СИМ авав. 100 минут ярих эрх, 2.5G data багтсан 300 батт буюу 24000₮-н үнэтэй. Маш их хэрэг болсон, хаа явсан газраа газрын зургаа хайж хараал, монгол руу live, video call хийж шуурхай мэдээ дамжуулаал. 



 Манай хоёр заан унаж үзсэн нь...

Энэ харахад царай муутай мөртлөө их гоё амттай snack байналээ. Будаа + какосны шүүс

Эртний аж ахуй, амьдрал байдлыг нь харуулсан тосгоноор аялав.
 


 Орой нь бүжиг цэнгээн...


Siam Niramit Show гэдэг бүжигтэй жүжигтэй шоу манай 2-т маш их таалагдсан. Тайз болоод театр нь сүртэй том юм билээ би лав амьдралдаа тийм том танхим анх удаа харсан. Нөгөө унаж давхиад байсан заан маань тэр дунд зогсож байна, наагуур нь гол урсгаад, дээрээс нь бороо орж байсан... Тоглолтын дундуур бичлэг зураг авахыг бүрэн хориглоод, төгсгөлд нь гялс ганц зураг... 

Идэж

Уух


Ээжийн маань төрсөн өдөр болж таараад, жижкэн бамбаруушинд цэцэг тэврүүлж өгөв.

Dinner cruise-р хоол идэнгээ зугаалав. Оройдоо сэрүү татаад тааламжтай сайхан...



Нэг гайхдаг юм нь элдвийн утсаа яагаад ингэж шонгийн модноосоо санжиганатал орооцолдуулаад зүүчдийн болоо. Газар доогуур болдгүй л юм байх даа... 





Онгоцны буудал дээр. Шууд нислэгтэй болсноос хойш манайхан олноор явж байгаам билээ.


Байшин барилга бүр гаднаа иймэрхүү жижигхэн тахилын бунхан?-тай. Онгоцны буудлынх.

Дээврээ толиор хийчихсэн, хүмүүс яг шоргоолж шиг үймэлдэж харагдана...


Нөгөө шалгалтын хариу гарсан, унших сонсох нь овоо дажгүй сайн, бичих ярих  нь тааруухан оноо авсан байлээ. Ер нь бодоод байхнээ сүүлийн жилүүдэд англи байтугай эх хэлээрээ ч ярих бичих, өөрийгөө илэрхийлэх нь багассан юм байна. Блогоо бичнэ гэдэг ядаж л олон төрлийн сэдвээр бодож, тунгааж, найруулж тархиа дасгалжуулж байгаа гэсэн үг биздээ. Аль болох хойш нь тавилгүй бичиж байя гээл бодлоо...

15.11.17

Амьдралын чанар

Блог дээрээ жирмээ гээд зарлачаал, биеийн байдлаа бичээл, ингэлээ тэглээ гэж тайлагнах болов уу гэсэн байдаггүй шүү. 3 дах хүүхэд болохоор учиргүй хүлээж догдлох нь бага, тэгээд ч эгч ахтай нь зууралдаад завгүй болчдын байна дөө.

10 сард
Амжуулаад
Америк явчаад ирсэн
Амьдралын чанарын талаар
Айхтар сүрхий эргэцүүлэн бодов

Утаа, түгжрээ, тоос тортог, бүрхэг саарал өнгө алга. Буутай террорист энд тэнд гарч ирээд байдаг нь аймаар болохоос хүмүүсийн өдөр тутмын амьдрал их л амар амгалан харагдах юм. Мэдээж хаа ч байлаа хүний амьдралд жаргал зовлон ээлжилж л таараа. Гэхдээ Улаанбаатарт амьдарч байгаа мань мэтийн дундаж давхаргын хүмүүс харьцангуй их стресс, бухимдал, хүнд нөхцөлд амьдардгийн байна даа гэх бодолтой ирлээ. Эх орондоо хүн шиг сайхан амьдрах юм сан даа...

Зөндөө оё гоё музей үзсэн. Бүтэн жилийнхээ нөөцийг ганцхан өдрийн дотор үзчихсэн. Удаан алхаад, ядраад өлсөөд байсан хэрнээ дараагийн музей рүү оронгуут дуу алдаад өөрийн эрхгүй эрч хүч ундраад л тэнэж өгсөн. Шинэ соргог, сонирхолтой юм үзэхээр тархинаас ямар гормон ялгардын бол, тэр нь бялхаж цалгисан байхөө. Орой нь харин салгалж унах гэсэн амьтан арай гэж буудалдаа харьсан.

Нетфликсээр 2 цуврал дуусгасан. Нэг нь Black Mirror гээд англи кино. Анги бүр нь өөр өөр үйл явдалтай, нэг их хол биш ойрын ирээдүйд хүн төрөлхтөний амьдрал, хүмүүсийн харилцаа технологийн хөгжлийн үр дүнд яаж гаж гачин байдлаар хувирч болох тухай жинхэнэ ЗЭВҮҮН-ээр харуулдаг, бүр нэг аазгай хөдлөм.

Нөгөөх нь Stranger Things гээд хальт аймшгийн, хальт thriller, тэгсэн мөртлөө хөөрхөн teenager-үүд гол дүрд нь тоглодог. Season 2 нь тавигдсан өдөр бүгдийг нь нэг дор үзэж санаа амарсан. Тэгэхгүй бол цаашаа яах бол гэхээс дундуур нь тасалж чадмааргүй, сонирхолтой кино.

Доор хэдэн зураг хийв. Ерөнхийдөө маш сайхан амарсан, эндээс явахдаа тонустай, ханиадтай, архаг ядаргаатай бөөн бөөн эм уусан хүн л явсан. Буцаж ирээд үзүүлэхэд бүх шинж тэмдэг арилсан, цоо эрүүл, ураг ч хэв хэвийн болсон байсаан.  Харин муу тал нь ирэнгүүтээ огцом стрессдэж бухимдаад, одоо буцаад дасан зохицож байна дөө.



















Хүчирхэг, дайчин...

  Миний амьдралын түүх, тулгарч буй асуудалтай 80-90% таарсан санагдаад хэрэг болгон орчуулав.  https://www.facebook.com/share/p/1V8Amqk55h/...