17.5.19

Сонин сайхан юу байна?

Заримдаа гарчиг тавих аягүй хэцүү байхымаа. Гарчигаа бодож суужийтал бичих юмаа мартаад гараад явчих үе ч байх. Юүчигсэн гарчиггүй эхлүүлжийя даа.

Сүүлд юм бичсэнээс хойш бас л хөөрхөн удчихсан байна. Спиннинг-д яваад гэртээ мөлхөж харьсан гээд бичсэн тэ. 3 сар таслахгүй овоо гүрийгээд 5кг илүүдэл жингээс салсан байгаа шүү. Дахиад төдий хэмжээний илүүдэл бас байна, одоо арай өөр хөдөлгөөн туршиж үзкээл байна. Өглөө 6 цагаас ордог дасгал, гэрээс бас овоо зайтай, замын дундаас найзыгаа дайна, 5 гэхэд босоод түжигнээл гарах хэрэгтэй. Дасгалаа дуусаад буцаж гэртээ ирээд жижгээ хальт мөөмдөж тайвшруулаад дундахыгаа цэцэрлэгт нь оруулж өгөөд өөрөө ажилдаа марш. Дараалсан 10 хоногийн дасгал тул ажлын 6 өдөр нэг ингээд шуурхайлаад үзнэ дээ. Зүгээр төсөөлж бодоход л амьсгаа дээрдээд яаж амжуулна даа гэж айжийна ккк.

Нэгэн том зөрчил тэмцэл өрнөлөө энэ хугацаанд. Дүү минь гэнэт л төрөл арилжаад өөр хүн шиг болчих юм. Олон хоног шаналж, бачуурч, уурлаж бухимдаж тайвширч янз бүр л боллоо. Одоо тэгээд нэг хэсэг тэр тухай бодохгүй, ярихгүй, зөнд нь орхичоол байж байна даа.

Өөр нэгэн том сонин гэвэл j'ai commencé à apprendre le français! Өнөөдөр яг 2 сар болж байна. Өмнөө тавьсан томоо гэгч зорилго байгаа. Гэхдээ зорилгоос илүү өдөр бүр шинэ мэдлэг олж авах кайф янзтай юм. Хэл ам сайн эвлэхгүй хэцүү л байна уг нь толгой дотроо үнэн гоё дуудаж чадаад байгаан, хэл ам хоёр л хоцрогдоод байхын. Тэгж байгаад гоё франц дуу орчуулж үзнээ.

4 сард гэр бүлээрээ бяцхан аялал хийгээд ирсэн. Дөнгөж хөлд орсон бацаанаатай явах ч чанга байдын байнөө. Очихдоо 24 цаг вагоноор, буцахдаа ганцхан цаг онгоцоор.  4 настай хүүд маань л их таалагдсан. Том охин бол Эрхүүг тосгон гээд голоостой. Бага бол хаана юу хийж яваагаа ч мэдэж байгаа юмгүй дэгдээхэй шиг энд тэндгүй сөөсийж аль болохгүй юм руу сарвайгаастай.









Эрхүүгийн цэвэрхэн гудамж, машин тэрэг багатай сэлүүхэн нь таалагдсөөн. Дулаараад ногоорсон үед очвол бүр гоё л байх. Бас хоол унд нь үнэтэй биш, амт сайтай юм байналээ. Ангар мөрөн нь бас сүртэй гоё. Эргээр нь хүмүүс амарч тухлах цэлийсэн том талбай нь сайхан санагдсан. Манай УБ ямар билээ за дурдаад ч юүхэв дээ.

Нээрээ маргааш 5км бас гүйнэ гэцээн. Тэхдээ яс юман дээр 2.5 нь шогшоод үлдсэнд нь алхдаг л даа. За тэхдээ яахуу яахуу гэртээ сууж эсвэл хэвтжийснаас хамаагүй дээршд.

5 comments:

  1. ene chine harin goy hot yum bish uu? Taivan tsenkher tengertei, ochij uzmeer sanagdlaa.

    ReplyDelete
  2. hi nzaa guih amarhaan,
    Tsagaa harj bgd 3.5km -iig 30min dotor guij bvl dundaj eruul chiireg bna gsn ug. Uushignii bagtaamj, 근력 heviin bna gsn ug. uldsn 1.5kg ugaasaa alhaad duusnoo :) amjilt

    ter matsag bas bariad uzeerei, 16 tsag hool idehgui, 8 tsagt n 2 udaa hool idheer. ugluu ym uu oroin hooloo algasah zugeer ym blee shuuu.

    ReplyDelete
  3. гоё хот байнаа

    дүү хүний хувьд хэлэхэд, дүү нар хэзээ ч гэнэт төрөл арилждаггүй юмаа хэхэ, бага багаар өөрийгөө илэрхийлсэн боловч ойлгож хүлээж авч сонсохгүй болохоор нь дотроо ганцаараа өөрийн гэсэн үзэл бодол бүрэлдэн бий болоод, тэрийг нь хүмүүс гэнэт олж хараад гайхдаг байх хэхэ

    өчигдөр амжилттай гүйсэн үү

    ReplyDelete
    Replies
    1. мэдээж гэнэт биш л дээ, эргээд бодоход бага багаар хэлдэг л байсан байгаан. Тэр үед нь миний хийж чадах юм юу байсын бол гээд бодохоор одоо болтол хариулт нь олддоггүй. Хэдий надаас дүү боловч чамаас эгч л дээ. 3 хүүхэдтэй, тэр хүүхдүүдэд л ээжийн гар дутагдаад хэцүүхэн байгаа харагдах юм. Бусдаар бол яг миний хувьд сэтгэл зовохоос өөр бие махбодийн зовлон алгөө

      Delete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...