Pages

31.7.09

Би эхнэртэйгээ гэрлэсэндээ харамсдаг - 1

Ийм нэртэй ном эхлүүлэв. Мөрөн дээрээ үүрсэн үүрэг хариуцлагандаа дөнгөлүүлж сонирхолгүй өдрүүдийг санаа алдан амьдарч байгаа нөхрүүдэд зориулсан ном гэжээ. Бичсэн зохиогч нь сэтгэл зүйч хүн юм. Дөнгөж эхний бүлгийг дуусгасан ч маш таалагдсан. Зөвхөн эрчүүд гэлтгүй амьдралаа баяр хөөртэй сонирхолтой байлгахыг хүссэн хэнд ч гэсэн хэрэгтэй санагдлаа. Цааш нь үргэлжлүүлэх эсэхийг мэдэхгүй ч юүчгэсэн 1 гээд гарчиг тавиад номон дээр бичсэн зүйлсийн тухай бичий.

29.7.09

Аз жаргалын зураач Auguste Renoir

Danse a la campagne 1883
La douleur passe, la beauté reste - Auguste Renoir (1841-1919)
Зовлон шаналал зуурдынх, гоо үзэсгэлэн үүрдийнх.

27.7.09

Шүүдрийн ганцхан дусал

Караокэдэж яваад энэ дууг сонсож дуртай болов. Эгэл үг эвлэг аялгуу хоршоод элэг зүрхэнд минь уярал догдлол бэлэглэнэ... Хөгжилтэй байсан тэр өдрийг дурсаад...хамт байсан хоёр найздаа энэ дууг зориулчий...миний сэтгэл шөө...

He's Just Not That Into You


Ийм нэртэй кино үзэв. Байдаг л нэг армаанчик холливуд кино. Тэхдээ би хэрэндээ нухацтай үзэж дүгнэлт гаргалгаа гаргасаан ккк

24.7.09

Балиашиг

Балиашиглах гоё уу гоё. Амттай юу амттай. Дэмжиж байгаа баг маань довтлоход зүрх хөөрч цохилт түргэсээл...суудал дээрээ тогтож чадахгүй өндөлзөн орилохын амт...хамаг биеэр халуун гүйдэл урсах агшин... хэр баргийн градустай умдаанаас дутахгүй бие халааж сэтгэл сэргээдэг эд дээ.

17.7.09

Romeo & Juliette


The Musical
Дуу, бүжиг, жүжиг гурвыг нэг дор хослуулсан мюзикалд би их дуртай. Анх Лондонд "The Phantom of the Opera" үзээд амтанд нь орж билээ. Дахин үзмээр байсан ч харьцангуй үнэтэй, бас зав зай гээл тохирол нь бүрдэж өгдөггүй хойшлуулаад яваад байсан, өчигдөр тэр хүслээ биелүүлж цэнгэлийн манлайг эдлэв :)

15.7.09

Ижил заяа

Ойрдоо ийм бодол төрөх болов...

Анх тэдний тухай олж мэдсэн нь...манин Гамбууш, гомо Нараа...Харваас л шал гажиг сонин харагддаг гэсэн ойлголттой байж. Сүүлд амээрик сериал дээрээс гэй найзтай хүүхнүүдийн амьдралыг үзэн ийм найзтай болох сон гэж хүсдэг болов кк

9.7.09

Дахиад л бороо...


Намрын бороо орж байхад нэг бичлэг бичиж байжээ... Цаг хугацаа зогсолтгүй yрсаад...дахиад л зун, дахиад л бороо... Тэртээх зуны бороо нэг өөр, бас намрын, өвлийн, хаврын бороо ч бас өөр...Гэхдээ л бороо орох бүрд сэтгэл сэмэрч сэмхэн гэгэлздэг нь юуных юм болоо...Бороо гэдэг угаас дурсамж сэргээн сэтгэлийн утас хөндөх увдистай байдгийн болуу даа...Өөрийнхөө бичлэгийг эргэн уншаад гэгэлзсэн сэтгэл бүүр дэгэлзээд явчлаа хаха. Арманчиглах өвчин эмчилгээгүй шатандаа оржээ хө.

7.7.09

Наадам...




Наадам болкээд байдаг...Наадмын наастр ордгүй ээ. Ямар ч баярыг урьдаас сэтгэлзүйн бэлтгэлтэй хөнгөхөн догдлолтой угтжийж л гоё баярладаг даа...