Pages

2.7.09

If tomorrow never comes


LORETTA LUX : Sesame Ellis




Sometimes late at night
I lie awake and watch her sleeping
Shes lost in peaceful dreams
So I turn out the lights and lay there in the dark
And the thought crosses my mind
If I never wake up in the morning
Would she ever doubt the way I feel
About her in my heart


(chorus)


If tomorrow never comes
Will she know how much I loved her
Did I try in every way to show her every day
That shes my only one
And if my time on earth were through
And she must face the world without me
Is the love I gave her in the past
Gonna be enough to last
If tomorrow never comes
cause Ive lost loved ones in my life
Who never knew how much I loved them
Now I live with the regret
That my true feelings for them never were revealed
So I made a promise to myself
To say each day how much she means to me
And avoid that circumstance
Where theres no second chance to tell her how I feel


*chorus*


So tell that someone that you love
Just what youre thinking of
If tomorrow never comes



Үдшийн бүрийгээр тэр минь улам хөөрхөн
Үнэгчлэн нойрсох булбарай царай нь өхөөрдөм
Зүүдний ертөнцөд жигүүрлэн хөвөх
Зүггүй төрхийг нь ширтэх миний жаргал

Харцаа салгаж чадахгүй хайрлан ажиж суухнээ
Хачин сонин бодол зүрх зүсэн харвах...
Өглөөний нарыг дахин үзэж чадахгүй бол яанам
Өрөнд шингэсэн хайраа хэлж амжихгүй бол хэрхнэм


Маргааш гэж надад байхгүй боллоо гэхэд
Миний хайрын тухай тэр санагалзах боловуу
Аминаас илүү үнэтэй эрдэнэ минь гэдгийг мэдрүүлж
Амьсгалын тоогоор хайрласнаа харуулж би чадлуу

Газар дээрх цагийн хүрд маань зогсоход
Ганцаараа тэр минь амьдралыг сөрөх болно
Амжиж өгсөн хайрын минь халуун илч
Алс ирээдүйг нь бүлээцүүлж дөнгөх боловуу

Дэндүү их хайраа хэлж амжаагүй байтал
Дэргэдээс минь буцсан олон хүн бий
Цаглашгүй сэтгэлээ дамжуулж чадаагүйдээ
Цээжиндээ хурах харууслаа одоо ч би тээдэг

Дахин харамсахгүйн тулд өөртөө би амласийн
Далай их хайраа өдөр бүр илчилж байя гэж
Цагийн буцалтгүй зүү биднийг салгахаас амжиж
Цохилох зүрхний лугшилт бүрдээ хайраа шивнэе гэж

Дулаан нөмөртөө энхрийлэн хамгаалж
Дутаахгүй юмсан хайрын илчээр...






12 comments:

  1. гоё дуу... гоё орчуулжээ

    ReplyDelete
  2. авъяастай шүү гоё орчуулжээ

    ReplyDelete
  3. Гоё орчуулжээ, авьяаслаг бүсгүй минь. Өрөнд шингэсэн хайр г.м. хэллэгүүд нь надаа бол бараг монгол хэлний хичээл болмоор юм байна :).
    Гэснээс ийм өдөр аль болох удаж байж ирээсэй гэж залбирдагдаа.

    ReplyDelete
  4. ай даа хэлээд юухэв

    ReplyDelete
  5. аймхай болсон гэж жигтэйхэн...үхлээс ингэтлээ айх шалтгаан байгаа болохоор...юмыг яаж мэдэхэв гээд рисктэй бүхнээс зайлсхийдэг болцон байлээ...

    зүрх их муудсаан... хөл алдах бүрт нь дагаж палхийсээр байгаад...

    гэхдээ хэзээ нэгэн цагт өөрөө түрүүлж явах нь жам юм даа.

    ReplyDelete
  6. same here. Утсан чинээ улаан амь минь гэдэг шиг л юм болжийно.

    ReplyDelete
  7. мундаг юм бэ яасан, ямар гоё орчуулаа вэ, толгой нтрийг аймаар холбосон байшд
    хэхэ, хөл алдах бүрт ч ёстой дагаад савлачихдаг шүү

    ReplyDelete
  8. Би минь үнэн авьяастай шүү
    Заримдаа атаархах юмаа
    Ло

    ReplyDelete
  9. Дуу орчуулна гэж үүнийг л хэлдэг байхдаа, надад туслаарай би дээр сайхан дуу оруулах гэж үзэж байгаан туслаач http://codex8.blogspot.com/

    ReplyDelete
  10. ýý áóðõàí ìèíü ýíý äóó ÷èíü èéì ãî¸ ¿ãòýé áýýñèéìóó õýõý çàâòàé áîëîõîîðîî îð÷óóëãûã íü óíøæààä êîììåíò áè÷íýý :D

    ReplyDelete
  11. yoooy byr uyarjihlaa ta neeree
    uran yaruu ygtei
    ugiin turtsun shylgech yum bishoo :D
    iim goe ygtei shyleg duunii ezen boloh yumsan :(

    minii ner neeree goe bnuu /nadaa j bas taalagddiimaa geelyy :P/

    ReplyDelete
  12. Бомбоолой Түнтээлэй нь билүү кк нэг л эвлэсэнгүй мартчиж бамбаахай түнтээлэй ч билүү кккк

    "
    Үдшийн бүрийгээр тэр минь улам хөөрхөн
    Үнэгчлэн нойрсох булбарай царай нь өхөөрдөм
    Зүүдний ертөнцөд жигүүрлэн хөвөх
    Зүггүй төрхийг нь ширтэх миний жаргал
    "

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)