Pages

24.7.09

Балиашиг

Балиашиглах гоё уу гоё. Амттай юу амттай. Дэмжиж байгаа баг маань довтлоход зүрх хөөрч цохилт түргэсээл...суудал дээрээ тогтож чадахгүй өндөлзөн орилохын амт...хамаг биеэр халуун гүйдэл урсах агшин... хэр баргийн градустай умдаанаас дутахгүй бие халааж сэтгэл сэргээдэг эд дээ.




Сагс
Хамгийн анх балиашиглахын амтыг сагсан бөмбөгөөс мэдэрчийлаа. Сургуулийн аварга, дүүргийн аварга гэх мэт тэмцээнүүд болохлээр заал дүүрэн хүүхдүүд цуглараал ёстой доргитол нь бут авдаг байлаа. Манай талын тамирчин бөмбөгөө залаал довтолж эхлэнгүүт бүгд хөлөө дороо дэвсээл...Уул нь хөлбөмбөгийн сүлд дүү юм билээ, "Олэ олэ олэ" гэдэг дууг нийтээрээ түрж дуулаад л... сүртэй байдаг байжээ.

Хөлбөмбөг
Уул нь нээх сонирхож байгаагүй, гэтэл улсын шигшээнд тоглодог залуутай хэсэг үерхээд стадионд тэмцээн үзэхээр зорчдог болсон. Хүн цөөтэй, олигтой балиашигласан болдгүй ч хайр дурлал гэж нэг хүчтэй юм үйлчлээд бас л гоё байдаг байлаа. Чамд зориулж гоол оруулна харжаагаарай гээл явахаар нь тасралтгүй дагуулж хараал догдолдог байв.
Сүүлд World cup-оор жинхэнэ балиашиглах гэж юу байдгийг биеэр мэдэрсэн л дээ. Ай даа мөн ч халуухан өдрүүд байсан шүү.

Бэйсбол
Сүүлийн үед бэйсбол балиашиглах хоббитой болов. Хамт ажилдаг охин улаан фээн, түүнд уруу татагдан тэмцээн үзэхээр явдаг болсон. Эднүүс ч их үзэх юм. Олон хүн сонирхоод байхаар нь шохоорхоод үзсэн чинь таалагджийшүү. Үлээдэг саваа хоёрыг бэлдэж авчаагаал пүн пүн, түс түс цохилдуулах кайфтай. 2 багийн довтлох хамгаалах нь ээлжилдэг болохоор хүчээ нөөж байгаал нэг хэсэг бут авдийн. Нэг доор олон оноо авч болдогоороо бас их сонирхолтой. Өчигдрийн тэмцээнийг үзэхдээ нэг гартаа шарсан тахианы гуя, нөгөө гартаа пиав барьцан их тухтай үзсээн. Дэмждэг баг, дуртай тамирчинтай болчихвол балиашиглаад авах таашаал улам нэмэгдэх нь дамжиггүй...

Сээгэс болгон оргазмаар дуусах албагүй гэдэг шиг тоглолт болгон хожих албагүй л дээ. Гол нь үнэн сэтгэлээсээ хав халуун балиашиглах л гоё.

5 comments:

  1. Тэрри-гээ бол ёстой дэмжээд ажил ихтэй байсан ч тэмцээнийг нь үзээд хожвол дагаж баярлаад, хожигдвол дагаад бараг уйлах нь юу байхав, уйлж байгаа Тэрригээ хараад өхөөрдөөд сүйд болдог ш д би. ккк

    Нээрээ бэйсболын талбай дээр 9-дүгээр ангийнхаа намрын хэдэн өдрүүдийг өнгөрүүлж билээ, үерхэж байсан хүү тоглогч тэгээ нөгөөхөө дагаад л тэнд очоод суучихдаг, байж билээ. хэ хэ хэ

    ReplyDelete
  2. Балиагшиглах гоё гоё санал нийлжийнэ шүү :) Миний хувьд хамгийн их сэтгэлд үлдсэн нь манайд зохиогдсон Азийн волейбалын тэмцээн байсан. Тоглолт уран гоё, мэргэжлийнхэн гэдэг цаанаа л өөр байдаг юм билээ. Түүнээс хойш волейбал үзэх дуртай болсон доо

    ReplyDelete
  3. Би ч нээх их спорт сонирхоод байдаггүй ч Дэлхийн Хөл бөмбөгийн авргын тэмцээн болохоор харин ч нэг нойр хоолоо хасч өгнө дөө

    ReplyDelete
  4. амьдаар нь бодитоор нь очиж үзвэл бүүр тасархай даа

    ReplyDelete
  5. хожиж хожигдохдоо гол нь биш хамгийн гол нь зугаатай хөгжилтэй сайхан байсан бол л болоо гэдэг үгийг их эрт сурсын :P

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)