Pages

9.7.09

Дахиад л бороо...


Намрын бороо орж байхад нэг бичлэг бичиж байжээ... Цаг хугацаа зогсолтгүй yрсаад...дахиад л зун, дахиад л бороо... Тэртээх зуны бороо нэг өөр, бас намрын, өвлийн, хаврын бороо ч бас өөр...Гэхдээ л бороо орох бүрд сэтгэл сэмэрч сэмхэн гэгэлздэг нь юуных юм болоо...Бороо гэдэг угаас дурсамж сэргээн сэтгэлийн утас хөндөх увдистай байдгийн болуу даа...Өөрийнхөө бичлэгийг эргэн уншаад гэгэлзсэн сэтгэл бүүр дэгэлзээд явчлаа хаха. Арманчиглах өвчин эмчилгээгүй шатандаа оржээ хө.





Бороотой холбоотой миний армаанчиг төсөөлөлүүд...

--------------------------------------------------------------------------------------

Өнөөдөр шиг түмпэн түмпэнгээрээ цутгасан бороотой өдөр бол...зуслангийн модон байшин дотор хоёулхнаа...магадгүй зугаалахаар ирээд бороотой таарсан байх... эзгүй байшинд түр хоргодох зуур...яльгүй жихүүн салхинд шалба нороод жиндчиж...хоёр биенийхээ элчинд наалдан суугаад...дээвэр товших бороон дуслыг чагнан... зүрхэн цохилт бороон дусалтай хөглөн хэмнэл жигд аялгуу мэт...



--------------------------------------------------------------------------------------

Шивнэх үгс мэт аяархан шивэрсэн бороотой үдшээр...гэр гэрийн зүг яарах үй түмэн хүмүүс дундаас...гэв гэнэт шүхэр доогуур хэн нэгэн гүйгээд ороод ирэх нь...буудал хүртэл ханиндаа шүхрээ хуваалцан алхах...үл таних тэр хэн нэгэн...эргэж дахин уулзахгүй ч байж мэдэх...хэзээ ч дахин үл огтлолцох хоёр шулуун шугам...бороо тэр хоёрт түрхэн зуурын учрал бэлэглэсэн ч юмуу...



Нэг иймэрхүү залуу инээгээд зогсжаах учиртайм даа :) Үүний нөгөө хувилбар нь би өөрөө танихгүй залуугийн шүхэр доогуур гүйж орох :D

--------------------------------------------------------------------------------------

Дурлалдаа шатсан хос залуус...жижигхэн шүхэр доор хөтлөлцөн алхана...Хэн хэнийх нь өрөөсөн тал нь бороонд норж ...гэвч үүнийг тэд тоох сөхөөгүй...автуус хүлээнгээ хүмүүсийн нүдийг хариулж байгаад сэмхэн үнсэлцэх...бяцхан улаан шүхэр нь тэдний халхавч...



эсвэл бороонд үнсэлцэх ч армаанчик байхшүү...атаархсан шүхэр бороо тосон дэргэд нь хэвтэнэ...



19 comments:

  1. чи минь нээрээ засрашгүй армаанчик хүүхэн шүү :)
    чамайг дагаад гэгэлзмээр ч юм шиг болчих чинь ха ха ха

    ReplyDelete
  2. даанч хамар таг битүү аягүй настр алгаа... ккк

    ReplyDelete
  3. хэхэ бороо надаар оролдоод байгаамуу би бороогоор оролдоод байгаамуу харилцан өдөлцөөд армаанчиглаал байжээх шивдээ

    ReplyDelete
  4. чамд миний бичсэн төсөөлөлөөс аль нь гоё санагджийн? эсвэл өөрөө нэмэрлээч хө

    ReplyDelete
  5. hehe bi ch bas romantik. nadad ene deereesee 2 dahi n goe sanagdaj bna. Bi ichimhii bolohoor hunii shuher dooguur guij orohgui baih. Harin minii shuher dooguur ene zuragan deerh zaluu shig guij orj irvel.......:)

    ReplyDelete
  6. Солонгосуудаас армаанчикийг нь авчихсан юм болов уу? Цаадуул чинь ямар хүмүүс юм бэ дээ армаанчик тал дээрээ? Манай монголчууд ч нэлээн армаанчик биш талдаа хүмүүс дээ, над мэтээс өгсүүлээд. Зүгээр л "Чи миний тогооний хүн болооч" гээл, тэгээл нөгөөх нь "За" гээл болоо шүү дээ.
    Гэснээс со залуучууд яг амьдрал дээрээ ямархуу хүмүүс байдаг бол?

    ReplyDelete
  7. кк Нинжээ, бичас өөрөө тиймэрхүү юм хийхгүй байхалдөө...зүгээр төсөөлөхөд гоё байгааз дээ...

    ReplyDelete
  8. рүбиксээ
    найз нь угийн мөрөөдөмтгий хүн шиг байгаамаа...Romantic on the inside not outside. гэж хаана ч билээ тодорхойлсон байсан. Гол нь армаанчик хэв маягаар бодож сэтгэж мөрөөдөх үед надад таашаалтай кайфтай байдгийг саяхан мэдэж авсын. Тэрнээс өмнө нь хэт дэвэргэн, газраас тасархай бодлуудаасаа ичдэг, ийм зангаа үгүйсгэхийг хүсдэг байлаа ккк.

    Со нарын хувьд
    хамт олны хүрээнд бол нээх арманчик биш. Яахав олуулаа нийлээд ууж барихаараа дэврээл дарвиал. Маргааш нь мартчихна.

    Хосуудын хувьд би өөрөө со залуутай дотно харьцаатай байж үзээгүй болохоор сайн мэдкүүмаа. Яриа сонсоход найз охин хөвгүүндээ төрөл бүрийн event бэлдэж сюрприз барьдаг, marry me proposal нь ч гэсэн лаг лаг хийдэг гэсэн. Харчууд нь эхнэртээ их халамжтай юм шиг байдгийн, драма дээр гардгаас өөр.

    ReplyDelete
  9. сайхан юм өө

    ReplyDelete
  10. аан. Драма дээрээ бол армаанчик л харагдаад байсийн. Гэхдээ мэдээж амьдрал дээрээ өөр байх л даа. Энд байдгууд нь бол нэлээн үндсэрхэг үзэлтэй хүмүүс шиг санагддаг.
    Сайхан наадаарай.

    ReplyDelete
  11. Кайфтай байдаг гэдэг чинь сонирхолтой юм байна. Хүн болгон тийм кайф авдаг юмаа олвол гоё байхгүй юу. Чи тэр талаа ашиглах хэрэгтэй. Зохиолч болох одонд төрсөн ч юм билүү.

    ReplyDelete
  12. Сайхан наадаарай Рүби

    ReplyDelete
  13. wow aimaar gegelzchihlee. end yag odoo minii baigaa gazar uulsheed boroo oroh geed baina. bi bas 50 grm togtoogood avsan. aidaa zaluu nas bas boroo... boroond dogdlohoo bolison tsagt bi hugshirsun gej uuriiguu bodno gej boddog yum. zuvuu??? hehehehe. hairtai shuu.
    Z...

    ReplyDelete
  14. Чи нээрээ хөгжилтэй шүү
    Бүүр хөөрхөн санагдчихлаа
    Ло

    ReplyDelete
  15. дээрх төсөөллүүдийн нэг нь биелсэн гээд боддоо. Бороотойд зонтикгүй өрвийгөөд нороод зогсож байсан чинь нэг хүн ирээд хамт явахуу гэсэн. Мэдээжийн хэрэг царайлаг мундаг залуу биш л дээ. Жирийн л хүн... Тэхдээ л надад сайхан санагдсан, их баярласан, бас дулаан илчийг мэдэрсэн...

    ReplyDelete
  16. өнөөдөр бас бороо орлоо ...
    гэхдээ дараа нь их сайхан нар гарсан ...
    харин хаана нь тэр рамаанчиг нь үлдчихвээ...
    борооны дараа пс гээ асаагаад энийг уншиж буй нь рамаанчиг юм болуу...

    ReplyDelete
  17. kkk ter norood zogsoj baihad chin shuhren dooroo oruulsan hun chin bi shdee
    boroo ch goe ldoo boroo nadaar jaahan daajignaad baidagiig es tootsvol 4 jiliin omno namar neg ih goe borootoi odor hentiin nuruunaas buugaad hot oroh gej yvaad zalhuuraad herlen goliig nileen ih ustai baihad n garmaar garah gej orood yg gold zoogdooskii nuhend orood mahsin maani oligood tag 2 naiz maani zamiin unaagaar baganuur orj tatlaga tatah mashin olj ireh geseer baital shono dund bi tend tegeel urd suudliin tushlegee naluulaal teren deeree mordtson mashin dotor shojignotol us ursaal hamag huvtsas nevt norood bugdiig n tailaa haytsan gadaa boroo shivree l gachin saihan baij bilee nileed heden tsag
    ene yvdlaas nileed heden jiliin omno bas neg saihan borootoi odor achaanii mashintai mod achaal selenged neg sumnaas oor sumruu yvah geel baahan budaatai tsai hozor daaluu erguulj baigaad oroitood garsan yasan 2 sumiin gold hun ch yvdaggui ezgui gazar namagt shigdeed nam shonjingoo gantsaaraa boroon dotor shavar uhaad argaa baraad chirguulee salagsan mashin dangaara garcheeshdee tegeheer n butsaaj chirguulee holbood modiig n buulgaad shavraas gargaad nileen zaitai zogsooj baigaad uhtlee boroon dotor mod uurch zooj achsan saihan boroo orool orool bi nevt norool nevt holrool nevt shavartai hutgaldaal ogloo neg aild ochson humuus n haraad almaircheehsdee
    boroo bid 2 neg iimerhuul armaanchigldiishdee

    ReplyDelete
  18. романтиклах хүний сэтгэл дотор л байдаг байх даа
    заримдаа бүх юм сайхан хэрнээ сэтгэл дундуур үе ч бас байдаг даа...

    байдаг л нэгэний адал явдлуудаар нэг ном бичээд нэг кино хийгээд ч цаана нь үлдэх байхаа тэ. Чи блог бичих санаа байхгүй юу? их сонирхолтой байх болуу гэж бодхийн...

    ReplyDelete
  19. "...бороо тэр хоёрт түрхэн зуурын учрал бэлэглэсэн ч юмуу..."

    за бороо оронгуут л над бэлэглэсэн түрхэн зуурын учрал ингээл шүхэртэй хүн хайгаад давхичий даа тэр хүнд ч бас түрхэн зуурын учрал байх болно ккк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)