Pages

7.7.09

Наадам...




Наадам болкээд байдаг...Наадмын наастр ордгүй ээ. Ямар ч баярыг урьдаас сэтгэлзүйн бэлтгэлтэй хөнгөхөн догдлолтой угтжийж л гоё баярладаг даа...






Миний хувьд наадам гэхээр Бат-Эрдэнэ аварга л хамгийн түрүүнд санагддаг юм. Намайг дөнгөж ухаан орохын үед манай хүн хүч бяраа гялалзуулан ид гарч ирж байлаа. Аав маань сайнаар ярьвал аваргатай хамаатан шахуу гээд л их бахархаж ярина, би ч аавыгаа дуурайгаад л Бат-Эрдэнэ аваргыг балиашигладаг байв.






Тэгсэн тээр жилийн наадмаар аварга маань Сүхбат заан/арсланд өвдөг шороодчихдогийм даа. Би ч дотор харанхуйлаад л гараад гүйцэн. Амьтны нүднээс нууцаар илүү гэрийн орон дээр баахан уйлж уйлж ирсэн гэжуга. Сүүлд нь эмээ хүмүүст Бат-Эрдэнэ аварга унаад манай хэн уйлаад гээд л наадмын сонин болгож баахан ярьсиймдаа...
Ай даа аварга маань ч уул нь урамтай давдаг байсан шүү. Муу аав маань өөрөө барилдаж ер чадахгүй, наадмын орой зурагттайгаа л барилцдаг хүн. Тэгсэн хэрнээ бөх ярихлаараа нүд нь гялалзаал дуу нь чангараал. Энэ жилийн наадмаар бас л гэртээ очиж чадахгүй нь дээ. Аавыгаа, зуслангийн жижигхэн байраа, зүлгэн дээр хэвтээд хардаг оддоо, Гүрбазарын "самсиа шархируулсан" хоолойг, уртын дуу хүнгэнэдэг шугамын радиогоо, монгол зунаа их санаж байнаа...


Гэснээс морь унах юмсан. Хээр талаар салхи исгэрүүлэн давхиал...гэж мөрөөдөөл...энд би хүмүүст тэгж давхидаг гэж ярьсаар байгаад сүүлдээ өөрөө тэрүүндээ итгэдэг болчиж. Одоо моринд мордвол яах ийхийн зуурдгүй л давхиад алга болох юм шиг санагджийшүү.

24 comments:

  1. Надад бол наадам дандаа л уйтгартай өнгөрдөг байсан санагддаг. Бат-Эрдэнэ гэх мэтийн аваргын хамаатан биш байсан болоод тэр байх хи хи... наадмаар харин ганц санах юм гэвэл сайхан шинэ хонины гэдэс идэх... ээж маань хонины гэдсийг лайтай хурдан цэвэрхэн янзалдаг байж билээ. Олгойтой цусыг сайхан амтлаад л, миний охин сайхан шөл халуун дээр нь уу гээд л... ха ха ха нээх гоё уянгын халилтай наадмын уур амьсгалтай бичлэгт чинь баахан идэх юм яриад наасан :)

    ReplyDelete
  2. odoo sanahad naadmaar gertee buuz hiigeed, mah chanaad tavichihna, ger buleeree bdag bsan ni l saihan umdaa...uneheer saihan. chinii neg blogt huuhed nasand hurgej ugdug galt tereg bdag bol gedeg shig tuhain tsagt butsaad neg ochih umsan...

    ReplyDelete
  3. Юун настр орохгуй байна гэж? Энэ жилийн наадамд түрүүлэнэ л гэж бодох хэрэгтэй :).
    Бат-эрдэнэ аваргийг унахад уйлсан гэсэн чинь хөөрхөн юмаа :). Би бол тиймэрхүү юм ер сонирхоогүй байх, анзаардаг ч үгүй байж, хар багийн л донгиодуу нөхөр байж дээ.

    ReplyDelete
  4. Hilde: дурсамж, тэр дундаа ээжийн тухай дурсамж шиг сайхан юм хаана байнаа
    би шөнө ээжээс маань захиа ирчиж гэж зүүдлээд уншиж амжаагүй сэрчихсэндээ баахан харамсав...

    ReplyDelete
  5. Аноним: харин тиймээ
    хүүхэд нас саяхан л дэргэд байсан хэрнээ гараа сунгаад сунгаад хүрэхгүй алс хол үлдчихжээ

    ReplyDelete
  6. rubiks: хэхэ энэ жил түрүүлнээ түрүүлнэ...
    Би Бат-эрдэнэ аваргыг унасанд уйлснаасаа яагаад ч юм аягүй ичдэг байсийн. Эмээ баахан хүмүүст яриад байхаар нь уурлаад л , үгүй ээ тэрнээс болж уйлаагүйшдээ гээл гүрийдэг байв. Яагаадын бол яагаадын болдоооо гэж...

    rubiks юу сонирхдог охин байсийн болдоо...

    ReplyDelete
  7. шөнө бас блогоо зүүдлэв
    энэ бичлэгт лав 9 сэтгэгдэл нэмэгдцэн байна, баярлаад л уншиж эхэлж байна гэж зүүдэлсэн кк
    тэхдээ бас л бүгдийг нь уншиж амжаагүй...

    ReplyDelete
  8. өөрөө нэмсээр байгаад 9 болгочноо яахав хаха

    ReplyDelete
  9. гэснээс энэ дууны нэр юу юм болоо? ЮүТүүб дээрээс л шүүрдэж олсын. Жавхлан мөн үү?

    ReplyDelete
  10. монголын үнэртэй салхи

    ReplyDelete
  11. жавхлан мөн

    ReplyDelete
  12. Нээрээ Бат-эрдэнэ аварга нээх олон жил тасралтгүй түрүүлээд, тэгсэнээ нэг жил уначихсан чинь бөөн сенсаци болсонийг санаж байна.
    Ичдэг зүйл ч зөндөө байсан шүү. Ангийн банди намайг жил дараалан бүдүүн гэж шоолоод ичсэндээ болоод сургууль шилжиж ч явлаа. Гэнэн байждээ. Шоолуулсаар байгаад бүр улам ичимхий болсон. Тэр банди бодвол өөрөө их л шоолуулж явсан байх, тэгээл тэрийгээ над дээр гаргадаг байсан юм болов уу.
    Би багадаа МТВ их үздэг байсан, ганц 2 дуртай клипээ хүлээж ТВ-ийн өмнө цаг гарзддаг байж. Бас англи хэл үздэг байсан.

    ReplyDelete
  13. хэхэ рүбикс
    бичас багадаа бүдүүн гэж шоолуулах үнэн дургүй байсан. нийлдэг охин маань бас надын өрөөсөн дугуй. бид хоёрыг далайн гахай, усан гахай гэж дооглодог байв.
    тэрнээс бүүр багад ээж аав хоёр намайг Кавказын эмгэнэлт явдал дээр гардаг бүдүүн Марганаа шиг гэсэн гээл. Мангар бүдүүн Маргаанааг малын зүүгээр таринаа гэсэн гээл нэг үнэн худал нь мэдэгдэхгүй юм ярьж хүн ичээдэг байв. Бүүр багадаа ч би бүдка хүүхэд байсан байгаамаа...Сургуульд ороод бол бие нь чөргөр нэг л том хацартай, тэрнээсээ болоод тэгж шоолуулдаг байсан шиг...Том хацар ер нь миний трэйдмарк, үе залгамжилсан өв хөрөнгө юмдөө хэхэ...

    ReplyDelete
  14. Yoooyo yun huurhun yum be dee, uhtelee ineelee shd. Bi bas Bat-Erdene avargaas bolood Suhbat avargiig uzen yadah shahaj bailaa shd. Suhbatad unachihaar ni uilan aldsan, hehe. Ter jil yalaa daa, Usuhuu mangartaad Suhbat avargiig tiireegui yu. Ter naadmiig balkon deeree zuragtaa gargaj tavichihaj baigaad l haranhui boltol uzsen bolohoor ih tod sanadag yum. Hunii muud durtai amitan chini Suhbatiig uuruusuu bolj ushigluulsiin, barag l hohi ni geh ni ee... Odoo bodohoor hugjiltei...

    Bi ch bas bagadaa buudkaa baisan, shooluulsaar baigaad bieiin tamirt unen durgui bolson baisan shd. Short umsuj ordog baisan bolohoor hicheelees bolj ugvul chuluulugduh yumsan gej boddog baisan. Harin 4-r angidaa savluuraas unaad ahar suulee gemteesnees hoish neg heseg bieiin tamirt oroogui buun az bolj ene ter... hehe. Bagiin dursamj sanaand oruulaad, huurhun bichleg boljee.
    Saihan naadaarai.

    ReplyDelete
  15. Манай ээж бас мангар рубиксийг малын шприцээр таринаа гээл тоглоод байдаг байсийн. Их түгээмэл хэллэг байжилдээ. Одоо тэр намайг бүдүүн гэдэг байсан бандитай тааралдвал шууд өшиглөж унагахгүй юу. Даанч жоохон байждээ.

    ReplyDelete
  16. Ганаа_бж: хэхэ бичас Сүхбат аваргад ер нь одоо болтол нээх дуртай бишээ ккк

    Рүбиксээ тэр банди чинь одоо гүзээтэй бүдка болцон байх магадлал 99.9%
    Намайг шоолдог байсан лав тэгсэн байлээ хэхэ

    ReplyDelete
  17. Сайхан наадаарай
    энд яг одоо салют буудаад аймаар юм болжийнаа хэхэ
    монгол наадам сайхан болжийноо
    миний хувьд наадмыг мэдэрдэг ганц юм нь хорхог, өдөр найзуудаараа цуглаж сайхан хорхог хийж идсээн

    ReplyDelete
  18. Наадам сайхан болсоон
    Чамтайгаа бол бүүр ч сайхан болох байхдаа kkk
    Ло

    ReplyDelete
  19. naraa
    Hi yun hoorhon umbe? naadmaa bish nutag, hairtai dotno humuusee, baga nasaa sanagalzaad baigan bainashde. bi ch bas mongold baidagui bolhoor bayar bolhoor baga nasaa dursaad l geriinhiigee sanaad l neg l hongon gunigtai sevelzej ongoroodgiimda.busgui zaya gej........

    ReplyDelete
  20. сайнуу Нараа...
    сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа... Чи хаана байдгийн? Дахин зочилж байгаарай :D

    ReplyDelete
  21. Hi, thanks,hariu bichsend. bi orost amidardgiin.neg ih hol gazar bish ch gesen ger ornoo sanah yumoo

    ReplyDelete
  22. харин тиймээ
    хичнээн ойрхон байлаа ч яваад очьёо гэхээр дэндүү хол...
    он жил өнгөрөх тусам төрж өссөн гэрээ улам үгүйлдэгийм шиг байнаа

    ReplyDelete
  23. би бас бараг уйлсышд гэхдээ давсан хүнд нь баярлаж өөрөө тэнд гүйжаам шиг л сайхан байж билээ ккк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)