Showing posts with label events :). Show all posts
Showing posts with label events :). Show all posts

22.4.24

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад...

6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холливудын алдартай энимэйшний хөгжмийг бүрэн хэмжээний оркестра амьдаар тоглож, холограм дэлгэц дээр томоор харуулж байсан. Урлан бүтээх төвийн үзвэрийн танхим жижигхэн, хуучирсан ч гэлээ чамин хийц, дэгжин байдлаа хадгалж үлдсэн байналээ. 

 

              


Хаана суувал илүү гоё харагдах бол гэж үзэх гээд хэрэг болгон урьдчилж очиж харж байгаад билет авсан мөртлөө, дэлгэц нь тайзныхаа урдуур, тийм том байна гэж мэдээгүй болохоор нүүрэн дээр тулж ирээд, өлийж үзэхэд хэцүү байсныг эс тооцвол хөгжмийн далайд шумбан жаргасөөн. Хүүхдүүд бүтэн сууж чадахгүй дундуур нь гарч гадаа тоглосон, гэхдээ үзвэр үзэх, амьд хөгжмийн дуугаралт сонсохын зах зухаас мэдэрсэн байх. Удахгүй хүүхдийн бүжгэн жүжиг бас үзнэ дээ гурвуулаа. Тараад нээх хөөрхөн засалтай номын дэлгүүр орсон. 


Тэндээсээ гэр хүртлээ алхсан, хөгжилтэй юм яриал, инээлдээл. Намуухан, дулаахан, УБ хотын үдэш, жаргалтай дурсамж...



7-нд Тэрэлжид вино уунгаа зураг зурж үзлээ. Амьдралдаа анх удаа бийр будаг нийлүүлж, уран бүтээл туурвисан. Шинэ зүйл турших, цэвэр агаарт гарах, вино уух, өөртөө цаг гаргах - эдгээрийн аль нь илүү кайф өгсөнийг мэдэхгүй, гэхдээ мартагдашгүй сайхан өдөр...


9-нд UB Quiz Night оролцов. Бас л анх удаа. Огт санаанд оромгүй асуултанд багаараа хэлэлцэн хариулах, тэр нь зөв байх, огт санаандгүй хэн нэгэнтэй тааралдах, хөгжилтэй байснаа өөр нэгэнд гайхуулан ярих, тэгээд дараа нь цуг оры гэж төлөвлөх... Амьдарч буй цаг үе, хотынхоо нэгээхэн хэсгийг шинээр өөртөө нээх. Уураг тархиа цочроон баярлуулсан гоё үдэш...

14-нд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөв. Нэг талаар өөрийгөө сорих, нөгөө талаар хааяа нэг орчуулгын ажил хийхэд оноотой байх шаардлагатай болоод. Оюутан залуусын дунд орж, тэдний гоё эрч хүч, vibe-р цэнэглэгдэх сайхан байсан. 

17-нд ажил дээр үл ойлголцол үүсээд. Өмнө нь бол тэгсгээд намжтал нь чимээгүйхэн харзнадаг байснаа болиод, багийнхаа хүмүүстэй нэг бүрчлэн уулзаж эхэлсэн. Эхлээд яриаг нь сонсож, сайн чанар, давуу талыг нь дурдаж байгаад, дараа нь харилцан feedback солилцсон. Одоо дахиж яст мэлхий шиг хуягандаа толгойгоо нуухгүй, тулаад, даваад гарч байя л гэж бодогдож байна. Тэгж чадна гэдгээ мэдэрсэн нь хамгийн чухал ололт байсан. 

18-нд нүүрном дээр нэг бүсгүй хорт хавдартай болсон, эмчилгээнд нь хандив өгөөрэй гэхээр нь 20к явуулсан чинь нэг 0 илүү бичээд 200к шилжүүлцэн байсан. Эх орны хишиг ингээд тэр бүсгүй рүү. 10 жилийн төгсөлтийнхөн бас сагсны тэмцээний хандив нэхээл байна. Өгөхгүй гүрийнэ л гэж бодож байна. 

19-нд ажлын газрын парти. Хүмүүсээс урьд нь олж хараагүй чанарыг нээх, бас өөрийнхөө далд байсан төрхөө олж харах гээд сонирхолтой л байлаа. Тараад алхаж явахад хамаг стресс арилсан, сэтгэлийн амар амгалан яг тэр шөнийн намуухантай зохицсон мэт санагдаж байв.

20-нд маш олон ажил төлөвлөсөн завгүй өдөр байв. Хүүгээ бассейнд оруулаад хүлээнгээ цэцэрлэгт хүрээлэнг гүйж нэг тойрохдоо түрийвчээ хаячдын. Тэгээд түрийвчээ хайж буцаж нэг тойроод. Олж чадалгүй, хүүгээ бассейнаас нь авахаар очтол хүү алга. Гэртээ ганцаараа харьчиж. Шууд дараагийн ажил - том охины зөвлөх багштай уулзахаар очлоо. Уулзалтын дундуур банкнаас залгаж байна, миний картыг хүн олсон гээд. Тарангуут тэр хүний байгаа газар луу таксидлаа. Дөнгөж очиж аваад баярласан талархсанаа илэрхийлээд буцаад такси. Хоёр багатайгаа хүүхдийн арга хэмжээнд очих ёстой байсан. Өөрсдөө биеэ даагаад хувцас хунараа өмсөөд, миний хэлсэн газар торойгоод зогсож байсан. Нэг үеэ бодоход овоо л болж дээ үрс минь. Ашгүй арга хэмжээнээс хоцорсонгүй, хүүхдүүд ч баяртай, би ч сэтгэл амар. Тэр өдөртөө бол happy ending. 

21-нд хэвтээ тэнхлэгт, ойр зуурын гэр орны ажлаа амжуулан амарч байлаа. Гэвч!!! Морфийн хууль намайг бүрмөсөн дайрахаар шийдэж. Яг унтахын өмнө имэйлээ шалгатал яаралтай орчуулах материал ирсэн байв. Хүүхдүүдээ унтуулчаад орчуулгаа хийж байтал гэнэт хаалга хүчтэй цохив. ДҮШШШ, манайх доошоо ус алдаж байна гэнэ. Бүтэн сайны орой болгон ус тасардаг, тэгсгээд шөнөдөө ирдгийн, хүүхдүүдийн нэг нь цоргоо хаагаагүй орхисон байж, би юм орчуулаад ус дуугарахыг анзаарсангүй. 4 түмпэн ус шавхав, доод айл руу орж хохиролтой нь танилцав. Маргааш мөнгө төгрөг ярилцахаар болов. Буцаж орж ирээд орчуулгаа дуусгав.  Хамгийн өөдгүй нь орчуулгын хөлсөө хариугүй жоохон, хямд үнээр гэрээ хийснээ анзаарсангүй. Унтахаар хэвтэхэд 2 цаг. Өглөө 5:40-д босдог. 

22-нд буюу өнөөдөр. Өглөө шууд Блү Скай орох ёстой байснаа мартаад ажилдаа ирсэн байв. Гэнэт санаад тийшээ явсан. Азаар бүх юм окэй. Буцаад ажил руу ирэх замаараа цусны төв орж цусаа өгсөн. Дутуу нойртой хоносон, биений юм дуусаад удаагүй, өгч болохгүй гэдгийг нь мэдэж байсан ч дахиж зав мөд гарахгүйм чинь гэж шалтаглаад, 8 цаг унтсан гэж худлаа хэлээд өгчихсөн. Сувилагч нь бүр бүтэн нойртой хоносымуу даа гэж асуугаад байхад, тэгсээн гэж инээж байгаад. Яагаад өөрийгөө ингэж булан луу түлхэж байгаагаа өөрөө ч ойлгоогүй. Мазохист юмуу, өөрийгөө хохироож энэ биеийг гаргуунд гаргая гэж байгаамуу, эсвэл хэр их ачаалал дааж чадах хязгаараа шалгаад байгаамуу бүүмэд. Ямар ч байсан ухаан алдаж унаж нтр сүйд болсонгүй. Цусны уут ч ердийнхөөс илүү хурдан дүүрчих шиг санагдсан. 

Ямар ч үед гэрэлтэй тал байдаг л даа. 

Азаар

- Доод айлын хүмүүс их дажгүй, тохитой томоотой ах эгч хоёр байсан. Тааз нь бага зэрэг норсон боловч тэгтлээ их сүйдээгүй санагдсан. Өнөөдөр хатсаных нь дараа очиж харна даа.

- Өнөөдөр балетын хичээл орохгүй өнжих нь. Орсон бол таслахгүй гэж очоод улам ядрах байсан

- Хэдийгээр Morphy's Law-с бултах аргагүй боловч, унавал өвдгөө гөвөөд босч ирэх, ядарвал амарч байгаад эргээд өндийх, алдвал уйлж байгаад нулимсаа арчаад дахиад зүтгэх, гомдвол эргэцүүлэн бодож байгаад уучлах, эсвэл орхиод урагшлах April's Law байгаа болохоор алзахгүй, үргэлжлүүлэн амьдраал байна даа. 





9.2.17

Төрсөн өдөржав

Нэг ангийн хүүхдийг ангижав гэдэг шиг. Нэг өдөр төрсөн хүмүүсийг төрсөн өдөржав гэхийн болуу. Англиар бол birthday twin гэдэг гэжийнэ.

Миний хувьд 2 сарын 9 гэхээр цаанаа л онцгой гоё өдөр санагддиймаа. Тоонууд нь ер бусын санагдаад байдышд яг үнэнгээсээ. Ухаан орсон цагаасаа хойш л өөртэйгээ адилхан өдөр төрсөн хүн хайж эхэлсэн байхаа ккк. Барагтай бол олдохгүйэ.

Чат, интернетийн ачаар надаас яг 10 ах birthday twin-ээ олж байлаа. Би 18-тай байсан гэхээр тэр "ах" 28-хантай залуухан байж. Одоо тэгсэн би тэр ахаасаа 10 насаар эгчмэд болцон явжаахын. Цаг хугацааны хурдан, амьдралын мөчлөг 10 жилийн давтамжтайг гайхаал... Төрсөн өдөржав ах надад "Алиса гайхамшгийн оронд" гээд ном бэлэглэж байж билээ.

Энэ гоё жүжигчин надтай яг чацуу, төрсөн өдөржав

Гүүгл төрсөн өдрийн мэнд хүргэсэн
Хайгаад олдохгүй болохоор нь би өөрөө өөртөө төрсөн өдөржав гаргаад авсан лд. 2 жилийн өмнө энэ өдөр, жижкэн үрээ төрүүлсээн. Одоо нэг шулганаа залуу лаа үлээнээ, хээпий бөөдээ гээд дуу аялнаа завгүй л яваа.

Ер бусын өдөр маань ингэж жинхнээсээ гайхамшигтай утга учиртай болсым даа.


24.12.14

Feel So Good



Энэ дууг сонсохоор өөрийн эрхгүй сайхан ааштай дээрээ тавимаар, "баяр төрөөд" байх юм. Угаасаа өнөөдөр баясах шалтгаан олон бгаа лдөө. Ажил 3-аас тарна, орой "Цөмөөхэй" үзнэ, маргаашнаас эхлээд 15 хоног амарна, гоё шавайгаа ханатал унтана, иднэ ууна, дэлгүүр хэснэ :р

Охин Санта өвөөд захиа бичсэн байлээ. "Та надад зургаа үлдээгээрэй. Бас мэссэж бичиж үлдээгээрэй. Намайг том хүн болсон ч алга болж болохгүй шүү. Манай ээжийн хүсэл нь Be happy гэсэн. Тэрийг бас биелүүлээрэй. "

Сая Сантагаас ирсэн хариуг нь бичиж хэвлэв. Одоо миний гарын үсгийг таних тул гараар бичиж болохгүй болсоон.


Зөндөө их уйлж, шантарч, ядарч туйлддаг ч гэсэн, зөндөө их баярлаж догдолж, инээд хөөр цалгидаг болохоор нь амьдрал чамд хайртай шүү :)

1.4.14

My all

7 жилийн өмнөх энэ өдрийг маш сайн санаж байна. Бүтэн сайн өдөр байсан, гэв гэнэт дугуй унамаар санагдаад. Ээж болохгүй гээд унуулдгүй. Үсэрч дэвхцмээр, хаашаа ч хамаагүй дэмий тэнэмээр...80кг хүнд биетэйгээ мартчаад л учиргүй хөнгөн шингэн хүүхэн гадуур баахан алхаж билээ.

9.2.12

Хамгийн хамгийн...

Өнөөдрийн өндөрлөгөөс "Хамгийн, Хамгийн..."аа шалгаруулж үзэв. Ингэж сүртэй нэрлэхэд ичмээр, онцлох адал явдал, үйл ажиллагаа багатай, энхэл донхолгүй намуухан өдрүүд байсийм байнөө...Энэ л өдрийг үл мартан хэзээд намайг гэсээр ирсэн хайртай хүмүүстээ баярладаг шүү...

24.12.11

Merry Christmas!

Энд нижгэр тэмдэглэх юмөө. Аль сар хагасын өмнөөс ФМ-ээр шувтан Крисмасын дуу хадаастай, дэлгүүрээр энүүндээ, тэрүүндээ ийм тийм бэлэг аваарай гэсэн реклам яваастай. Худалч хүнд монголын цагаан сар шиг л бэлэгний баяр юм бишүү?

9.2.10

Төрсөн өдөр



Хайрт ээждээ баярлалаа...Хорвоог туулсан өдрүүдийнхээ тоогоор баярлалаа:)


10.8.09

Гялс манас

Дуусчих юмаа...Онгоцонд суухгээд хүлээж байснаа дараагийн мөчид буцаад ирцэн байхын. Яг л богинохон зүүд мэт...

30.6.09

6 сарын 30



Өнөөдөр 2009 он талдаа орж байгаам байшдээ. Өглөө ажилдаа ирсэн чинь жилдээ ганц хоёр үзэгддэг ТОМ БОССууд эгнээд зогсчихсон fortune cookie тараажийна. Зарим хүмүүст бэлэг таарсан надаа харин "жилийн эхний хагаст хичээж ажилласанд баярлалаа, үлдсэн хагасд мөн чармайнаа гэж найджийна" гэсэн бичиг гарч ирнэлээ... ккк

10.6.09

Looking In (Happy Birthday!)

Хамгаас хайртай найздаа Төрсөн өдрийн мэнд хүргээд энэ дууг зориулъя. Чи минь амьдрал надад бэлэглэсэн хамгийн үнэтэй бэлгийн нэг шүү :-)

4.6.09

Сайхаан сайхан



Зун цаг нээрээ сайхан шүү. Бие сэтгэл хөнгөрөөд жигтэйхэн гоё. Эртээр бороо орлоо гээд унжийгаад урвайгаад байсан чинь маргааш нь цэлмэг нартай өглөөг хараал баясаад давхицан. Цаг агаар дагаж унтарч асаж байдаг сонин эд шүү энэ наастр гэж. Миний таримал цэцэг бас байдгаараа салмайгаад унжсан байснаа услаад орхицон чинь сэргээд ирсэн байлээ. Хүний сэтгэл заримдаа ургамал шиг энгийн бүтэцтэй, нар,ус л байхад тэнэгэр өөдрөг байдаг бол амар ч юм шиг :-)

20.4.09

2.4.09

Өнөөдөр

Хоёр жилийн өмнө... яг энэ өдөр...хорвоод хосгүй нэгэн их хайрыг би олсон юм. Тийм хайр байдаг гэж мэдрээгүй явсан. Түүнтэй учирснаас хойш би өөрөө ч шинээр төрсөн. Тэр одоо миний амьдралын хамгийн эрхэм хүн минь, гэрэл гэгээ минь, утга учир минь, анд найз минь, хань минь болсон. Түүнтэйгээ байхад би хамгийн баян, хамгийн азтай, хамгийн хүчтэй хүн. Тэр маань миний нүдэнд хамгийн хөөрхөн, хамгийн ухаалаг, хамгийн бяцхан... Тэр минь миний амьд бурхан...

Хүчирхэг, дайчин...

  Миний амьдралын түүх, тулгарч буй асуудалтай 80-90% таарсан санагдаад хэрэг болгон орчуулав.  https://www.facebook.com/share/p/1V8Amqk55h/...