Pages

20.4.09

Замд гаръя

Хэд хоног үзэгдэхгүй нээ. Ажлаар явах болчлоо.

Гэнэт шийдвэр гараад виз авах гэж хэрэндээ сандарлаа. Эднүүс өөрсдөө визгүй зорчдог болохоороо маниусын зовлонг ойлгохгүй юм. Элчин нь болохоор үнэн шулцан бүхэл бүтэн 60 евро авчаад 14хөн хоногийн виз дарж өгчаагаам даа. Бас болоогүй multiple ээ хэхэ. 14 хоногийн multiple визээр би үлэнцэгээ ч хийхийм билээ дээ. Хар усан борооноор элчин рүү яваад ирэх гэж үгээ хэллээ. Гэрээс гарч гэдэс алдмааргүй янзын муухай өдөр байна. Ганган зонтик маань салхинд хийсчих гээд би ч зонтикоо хайрлаад өөрөө норох шивдээ хэхэ.

Явна гэхээр тэхдээ гоё байнөө. Угийн тэнэмэл маркийн хүн юм. Хаашаа нь гол биш явна гэдэг нь чухал. Ойрдоо яваагүйг хэлэх үү. Очоод гэхдээ юм хум сонирхож амжихгүй бололтой. Уул нь дор хаяж нэг сар ажиллах ёстой юмыг хямрал гээд 14 хоногийн дотор амжуулах болчиж. Өдөр шөнөгүй сэгсийтлээ ажиллаж байгаад ирэх байхдаа. Гэхдээ ачаалалтай ажиллахаас айхгүй байноо ямар сураагүйм биш, харин мурзилка охиноо л санах байхдаа. Бид хоёр чинь ийм удаан салж үзээгүй хоёр. Өвдөхгүй л байжаагаасай, бусад нь ч яахав. Аав эмээ хоёрт нь захиж захиж орхино доо. Хоёр ногоон найзаа хажуу эгнээнд суудаг охинд захичина. Блогоо найзууддаа захичий орж гарж үүдийг нь онголзуулжаагаарай кк.


Элчин явах замд олон улс орны мэндчилгээ, газрын зураг, тугийг сийлээд(?) газар наачиж. Ингээд л миний нэр байдаггүй юм гэдэг шиг манай монголых ч байхгүй л байхдаа гэж бодож явтал харин яг урьд байжийна шүү. Дотно сайхан санагдсан гэж жигтэйхэн. Нээрээ ажлаар монгол руу явуулдаг болоосой тэгвэл мөн гоёо...

9 comments:

  1. амжилттай сайн яваад ирээрэй

    ReplyDelete
  2. Багахан ядраад ажлаа амжуулчаад ирээрэй :)

    ReplyDelete
  3. Сайн яваад ирээрэй :-)
    Ийм блогтойм бий вий...ккк
    Эбэ...

    ReplyDelete
  4. Sain yavaad ireerei...

    ReplyDelete
  5. haashaa yavah gej baigaan ?
    sain yavaad ireerei

    ReplyDelete
  6. Найз аа сайн яваад, ажлаа амжуулаад ирээрэй. Сайхан залуу нас байхад ядрана гэж байхгүй шүү хө. Мурзилкагаа л санана даа. Ажлын дараа үзэж сонирхох цаг зав гарж л таараа. Бүхнийг амжуулна шүү дээ.
    Захисан юм биелүүлээд ирээрэй. ккккк

    ReplyDelete
  7. zahisan yum bieluuleerei chi :p ennees hoish K gedeg neree bichjiinaa. sh....geel baahan useg tavih gej zalhuutaiin.blogiig n sain harj hanzajiiimz :D

    haanaas iim zurag avchihvaa gej bodson chin..
    za tegeeed sain turgen ireerei

    ReplyDelete
  8. Sain uu ? Followers-oo tavia naizaa, Goe blog bolohoor dagah hun zund shuu!!!

    ReplyDelete
  9. эбэ ингээл хувцасаа солихоор танихаа байчдийм шүү

    харин тиймээ навчаа санаж байна алхам тутамдаал

    шонтоок чи ч залхуугийн туйл болоод иржээ тэр газар тийм юм сураад ирсэн үү айн

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)