22.9.22

бичихүй (Charles Bukowski)

 бичнэ гэдэг ихэнхдээ

чиний болоод 

боломжгүй зүйлсийн хоорондох 

цорын ганц зүйл байдаг.

уух юм ч,

эм хүний хайр ч,

эд баялаг ч түүнтэй

эгнэхгүй.

бичдэг л бол

бичихээс өөр юу ч чамайг

аврахгүй.

хана туурга

нуран унахаас,

хашиж хүрээлсэн сүрэг олон

халдаар ирэхээс

тэр л чамайг

хамгаална.


харанхуйг тэр л

давж гарна.

бичнэ гэдэг

туйлын ганц сэтгэлзүйч,

бүх бурхны дотроос

хамгийн өгөөмөр бурхан юм.

бичнэ гэдэг

үхлийг ээрэгч,

бууж өгөхийг үл мэдэгч юм.

бичихүй нь

өөрөө өөрийгөө шоолон инээгч,

өвдөлт зовиураа 

өрөвдөн баясагч юм.

бичнэ гэдэг

сүүлчийн горь найдвар,

эцсийн ганц тайлбар юм.

өөр юу ч биш,

ердөө ийм л юм.




Нэрийг нь зөндөө сонсож байсан мөртлөө тойроол яваад байснаа, булшин дээрээ "Битгий хичээ" гэж бичүүлсэнд нь болоод л уншмаар санагдаж эхэлсэн. Яг одоогийн үзэл санаатай маань таараад байгаа болохоор. 

Бичиж шальдаггүй ч гэлээ, бичихүйн үйл явц өөрөө миний хувьд яг л боломжгүй, ойлгомжгүйтэй холбох гүүр, эцсийн найдлага, сүүлчийн тайлбар мөн билээ. 

7.9.22

Дотно яриа

"Мэнд" гээд эрүүл мэндийн чиглэлтэй аппликэйшн, бас имэйл лист байдаг. Хүмүүстэй дотно яриа үүсгэхдээ асууж болох асуултуудыг нь эндээ хадгалах гээд аваад ирлээ.

Дотносол гэдэг цуг өнгөрүүлсэн цаг хугацаанаас биш, хуваалцсан дотно яриа, нандин дурсамж, ойлголцлоос илүү их хамаардаг байх. Хариулах гэж биш ойлгох гэж сонсвол "сонсох чадвар" нэмэгддэг гэнэ шүү. 






Ямар төрлийн асуултаас эхлэх вэ?

- Нээлттэй: Таныг ямар кино хамгийн уйлуулсан бэ? Яагаад?

- Өнгөрсөн: Таны хамгийн дурсамжтай мөрөөдөл юу вэ?

- Одоо: Танд найзуудын хувьд хамгийн чухал зан чанар юу вэ?

- Ирээдүй: Өөрийнхөө ямар зан чанарыг өөрчлөхийг хүсэж байна вэ?

- Хэрэгцээ рүү чиглэсэн: Би яг одоо танд яаж тусалж чадах вэ?

Гүнзгий яриа эхлүүлэхэд тань туслах асуултын жагсаалт. 

  1. Та 90 насандаа ч эрхэмлэх ямар зан чанартай байхыг хүсэж байна вэ?

  2. Ямар ном танд хамгийн их нөлөөлсөн бэ?

  3. Яг одоо таны №1 зорилго юу вэ?

  4. Таны хамгийн сонин дадал зуршил юу вэ?

  5. Өөрийнхөө юунд хамгийн их дуртай вэ?

  6. Таны давж гарахыг хүсдэг айдас тань юу вэ?

  7. Таны үлгэр дуурайлал болсон хүн хэн бэ?

  8. Хүүхэд байхдаа ямар зохиолд дуртай байсан бэ?

  9. Ямар эшлэл танд урам зориг өгдөг вэ?

  10. Таны гаргасан хамгийн том амжилт юу вэ?

  11. Та сургуульд байхдаа ямар хичээлд дуртай байсан бэ?

  12. Таны сонирхол 10 жилийн өмнөхөөс өөр байна уу?

  13. Таны зан байдалд хэн нэгэн хүн нөлөөлсөн үү?

  14. Хүнд тусалж байсан дуртай дурсамж тань юу вэ?

  15. Хүүхэд байх үеийн хамгийн түрүүнд санаанд тань буусан дурсамж вэ?

  16. Танд байнга зүүдлэгддэг хар дарсан зүүд байдаг уу?

  17. Хэрэв танд цаг хугацааны машин байсан бол хэдэн он руу аялах байсан бэ?

  18. Хэрэв та дэлхийн хаана ч очих боломжтой байсан бол хаана оройн хоолоо идэх байсан бэ?

  19. Та нэг өдрийн турш ямар амьтан болохыг хүсдэг вэ, яагаад?

  20. Хэрэв танд яг одоо зургийн хэрэгсэл байсан бол ямар зураг зурах байсан бэ?

  21. Та амжилтыг хэрхэн тодорхойлдог вэ?

  22. Та хэн нэгэнтэй холбогдсон гэдгээ яаж мэддэг вэ?

  23. Таны хувьд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал үйл явдал юу вэ?

  24. Хүн байх талаар таны олж мэдсэн нэг үнэн гэвэл юу вэ?

  25. Ирээдүйн тухай бодоход юу таныг түгшүүлдэг вэ?

  26. Яг одоо тайван байхад тань туслах зүйл юу бол?

  27. Таны даван туулсан хамгийн том сорилт, бэрхшээл юу байсан бэ?

  28. Өөртөө эргэлзэж байгаа үедээ юу хийдэг вэ?

  29. Таныг юу хамгийн их стресстүүлдэг вэ?

  30. Амьдралын тань хамгийн сайхан өдөр ямар өдөр вэ?

  31. Та ид шидэд итгэдэг үү?

  32. Юу таныг ганцаардуулдаг вэ?

  33. Хүн төрөлхтөн сүнсэн биетэй гэдэгт та итгэдэг үү?

  34. Таны хэнд ч хэлээгүй нууц юу вэ?

  35. Таныг амьд гэдгийг мэдрүүлдэг зүйл юу вэ?

Та яг одоо дээрх асуултаас зөвхөн нэгийг л сонгож яриагаа эхлүүлэх гээд нэг үзээрэй.

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...