22.9.22

бичихүй (Charles Bukowski)

 бичнэ гэдэг ихэнхдээ

чиний болоод 

боломжгүй зүйлсийн хоорондох 

цорын ганц зүйл байдаг.

уух юм ч,

эм хүний хайр ч,

эд баялаг ч түүнтэй

эгнэхгүй.

бичдэг л бол

бичихээс өөр юу ч чамайг

аврахгүй.

хана туурга

нуран унахаас,

хашиж хүрээлсэн сүрэг олон

халдаар ирэхээс

тэр л чамайг

хамгаална.


харанхуйг тэр л

давж гарна.

бичнэ гэдэг

туйлын ганц сэтгэлзүйч,

бүх бурхны дотроос

хамгийн өгөөмөр бурхан юм.

бичнэ гэдэг

үхлийг ээрэгч,

бууж өгөхийг үл мэдэгч юм.

бичихүй нь

өөрөө өөрийгөө шоолон инээгч,

өвдөлт зовиураа 

өрөвдөн баясагч юм.

бичнэ гэдэг

сүүлчийн горь найдвар,

эцсийн ганц тайлбар юм.

өөр юу ч биш,

ердөө ийм л юм.




Нэрийг нь зөндөө сонсож байсан мөртлөө тойроол яваад байснаа, булшин дээрээ "Битгий хичээ" гэж бичүүлсэнд нь болоод л уншмаар санагдаж эхэлсэн. Яг одоогийн үзэл санаатай маань таараад байгаа болохоор. 

Бичиж шальдаггүй ч гэлээ, бичихүйн үйл явц өөрөө миний хувьд яг л боломжгүй, ойлгомжгүйтэй холбох гүүр, эцсийн найдлага, сүүлчийн тайлбар мөн билээ. 

3 comments:

  1. Байдаг л нэгэнSep 24, 2022, 9:43:00 PM

    Яруу найраг бидний дэлгэж чадахгүй дотоод мөн чанар юм байна гэж бодох болсон доо

    ReplyDelete
  2. шалихгүй ч гэлээ бичдэг байсан сайхан үе минь...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...