Pages

31.12.12

2013

Маргаашнаас шинээр бичлэг оруулвал 6 дах жилийн архив үүсэх нь байшдээ. Албан ёсоор архаг блогчин болж байгаан байна. 

25.12.12

..,

Заримыг нь гэртээ мартсан байна, 2012 оны тухай дурсгал болгон хадгалахын...

17.12.12

УБ-н нэг үдэш


энэ арай хэтрүүлэгтэй заадаг, гэхдээ л -32 хавьцаа байсан өнөө өглөө

12.12.12

12.12.12 Gallery


Зайсанд байдаг Цагаандариум галлерейд очих үед зураач Гэрэлийн үзэсгэлэн гарсан байв. Олон жилийн өмнөөс очиж үзэхийг хүсэж байсан газар. Санасныг бодоход цөөхөн зурагтай байсан.


10.12.12

♥ MLTR ♥

Хүн хөгшрөхөөрөө баярлах гомдох нь амархан болдог гэдэг, би ч тэгвэл 100 дөхөж яваа хүн шиг л байх юмаа. MLTR тоглолтыг үзэнгээ амьд яваадаа баярлаад сэтгэл хөөрөөд далавчтай бол нисэхнээ. Өмнөхөн нь нэг хүний хэлээгүй үгэнд гомдоод уйлчих гээд байснаа таг мартчихсан л тууж явсан ккк.

3.12.12

Hamlet

Миний хувьд өнгөрсөн 11 сар, Гамлетаар дурсагдаж үлдэх нь бололтой. Төдий хэмжээний хүчтэй сэтгэгдэл үлдээсэн, гайхалтай жүжиг байлаа. Болд-Эрдэнэ, Ганцэцэг гэдэг хоёр жүжигчнийг өөртөө нээж, тэдэнд дуртай болов, Наранбаатар найруулагчийн өвөрмөц сэтгэхүй, ур чадварыг бишрэв. Сонгодог зохиолыг хүмүүс яагаад дахин дахин үздэгийг ойлгох шиг болсон.